Нийгэм маань хөгжиж байна гэх юм. Үүний дүнд оюуны хөдөлмөр илүү үнэлэгдэж, бидний хийх ажил илүү олон цагаар суухыг биднээс шаардах боллоо. Оюуны хөдөлмөр хийх, өндөр цалин авах нь гоё ч бидний бие мах бодийг эрүүл байхад шаардлагатай хөдөлгөөн хийх боломжийг улам л хумьж байна. Энэ янзаараа мөнгөтэй ч илүүдэл жинтэй, эрүүл бус хүмүүс улам л нэмэгдэх хандлагатай. Мөнгөтэй ч эрүүл бус хүн аз жаргалтай байх нь юу л бол. Мөнгийг олж болно, харин эрүүл мэндийг эргүүлж авахгүй. Тиймээс эрүүл байя гэвэл өнөөдрөөс эхлээд хөдлөх шалтаг гаргаж "зохиомол" хөдөлгөөн хийх ёстой болох нь. Би "хөдлөөд" эхэлчихсэн, харин та?
баярлалаа!би ч гсн хөдөлж эхэллээ;)
ReplyDeleteТийм шүү, өдрийн ихэнх цагийг энэ дэлгэцний ард сууж өнгөрөөж байгаа залуучууд олон байгаа. Эрүүл мэнд, гэр бүлээ юунаас ч илүүд үзэж байгаарай залуучуудаа.
ReplyDeleteKinect гээд зүйл чинь харин үүнийг хийх гээд байгаа юм биш үү. Таалагдаж байна http://enkhu.blogspot.com/2010/11/kinect-hacked-days-after-release.html
ReplyDelete