2010-05-25

Нээлттэй эх ба төхөөрөмж үйлдвэрлэгч

Өмнөх блогтоо "нээлттэй програм хангамжийг хэн хөгжүүлдэг вэ" гэсэн асуултын нэг хариултыг өгөхийг оролдсон. Харин энэ удаад сүүлийн үед нэлээн их хүч түрэн орж ирж байгаа хүч буюу төхөөрөмж үйдвэрлэгчдийн талаар бичихээр шийдлээ.

2010-05-22

Загатнаагаа маажих нь

Хүмүүстэй нээлттэй програм хангамжийн талаар ярилцаж байхад хамгийн их тавигддаг асуулт бол "хэн яах гэж нээлттэй зүйл бүтээж, хөгжүүлдэг юм бэ". Хэн аль өнцгөөс харж байгаагаас шалтгаалан хариулт олон хувилбартай боловч нийтэд хүлээн зөвшөөрөгдөж басхүү улам бүр хэвшиж буй ойлголт бол "scratching your own itch" буюу "загатнаагаа маажих" юм. Жаахан дэлгэрүүлбэл...

2010-05-21

Түүчээ

Уг нь "түүчээ" гэдэг үгийн тайлбарыг харвал "аян жинд хөтөлж явахад тэргүүлэн явах мал; түүчээ шар" гэж тодорхойлсон байх юм. Гэвч сүүлийн хэдэн жилд энэ үгийг зөвхөн мал амьтанд бус хүнд хэрэглэх болсон бөгөөд утга нь ямар нэг талаараа бусдаасаа түрүүлж, манлайлж яваа хүнийг илэрхийлэх болсон. Харин түүчээ нь ....

2010-04-08

InstallFest 2010-ын талаар бодол

Жил бүрийн хавар миний болон бусад линукс хэрэглэгч, сонирхогчдын сэтгэлийг догдлуулдаг, хүсэн хүлээдэг зүйл бол яах аргагүй InstallFest өдөрлөг юм. Энэ л өдөр бид маш олуулаа цуглаж өөрийн сурсан мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцаж, танилцан нөхөрлөж, бусад хүмүүсийг нээлттэй програм хангамж болон нээлттэй амьдралд урин дууддаг. Энэ л өдөр линукс болон нээлттэй програм хангамж сонирхдог боловч асуулттай, асуудалтай байгаа хүмүүс бусад туршлагатай хэрэглэгчидтэй биечлэн уулзаж тусламж зөвлөлгөө авах боломж олддог. Харин энэ жил яах бол?

2010-04-04

Далайд дусал нэмэр

2008 оны сонгуулиар биднийг гуйгаагүй байхад төр маань мөнгө өгөхөөр амласан. Нэгэнт амласан болохоор хэсэг бүлэг нөхөд нийлээд амлалтыг нь биелүүлэхийг шаардаж эхлээд жагсаал цуглаан хийсээр байна. Гэхдээ л төр маань мөнгө өгнө гэсээр байгаад ямар ч байсан өгөхөөр боллоо. Ингэхдээ 1 сая төгрөгийг нь бэлэн бусаар, үлдэгдэл 500 мянгыг нь бэлнээр өгсөөр 2012 оны сонгуулиас өмнө өгөх юм байна. Нэгэнт өгч байгаа болохоор бүгд авч л таарна. Харин та мөнгөөрөө юу хийх вэ?

2010-03-09

Технологийн туслалцаатай амьдрал

Саяханы нэг амралтын өдөр ганц нэг хүнтэй ярьж ганц нэг ажил зохицуулах шаардлагатай байтал утасны цэнэг дуусаад унтарчихав. Хүний утас гуйгаад ярих гэсэн боловч дугаарыг нь санадаггүй. Технологи, гар утас хөгжин сайжрахын хэрээр ашиглахад илүү хялбар, илүү олон боломжтой болсон тул хүний дугаарыг цээжлэх гэхийн оронд хурдхан шиг хадгалж аваад тэрийгээ дараа ашигладаг дадал суусан байж. Бас хэт олон дугаарыг цээжилж байхаас төвөгшөөсөн нь ч нөлөөлсөн байх. Яаж ч хичээгээд 99 буюу Мобиком байсан гэдгээс өөр юу ч орж ирдэггүй. Ингээд яаж ийж байгаад утсаа асааж дугаарыг нь харахаас өөр арга үлдсэнгүй.

2010-03-03

Хулгайлах уу? эс хулгайлах уу?

Ноднин зун OSCON-д оролцож явахад минь Microsoft-ийн төлөөлөгчид Windows 7-ийн горилогч буюу RC хувилбарыг өгснийг нь суулгаад цөөхөн хэд ашигладаг байв. Уг нь сүүлийн үеийнх гэсэн шиг нэлээн сайжирсан, бас суулгасны дараа ихэнх төхөөрөмжүүд шууд ажилладаг тул илүү хялбар, ерөнхийдөө ажиллагаа нь хүртэл таалагдаад байгаа юм. Гэвч горилогч хувилбар маань бараг бэлэн болсон ч туршилтынх, мөн үнэ төлбөргүй болохоор энэ сарын нэгний өдөр ашиглалтын хугацаа дуусч, үүнээс хойш хоёр цаг тутамд унтрах анхааруулга өгч байна. Хэдийгээр би өдөр тутмын хэрэглээндээ Ubuntu ашигладаг, сүүлийн хоёр сарын хугацаанд нэг ч минут Windows дээр ажиллаагүй ч маш цөөхөн гардаг гарцаагүй шаардлагатай үед энэ асуудал гарвал яах вэ гэх мэт зарим нэг асуудлууд санаа зовоож эхэллээ.

2010-02-11

Сүүгээ мартуузай (шинэчлэсэн)

Би өнөөдөр хэдээс хэнтэй уулзах ёстой билээ? Ямар ажил хийж дуусгах ёстой вэ? Бас маргааш? Өнөөдөр ямар ажил амжуулчихав? Энэ мэт асуултууд өдөр бүр бараг цаг бүр сэтгэлийг минь зовоож байдаг. Гэтэл өдөр ирэх бүр улам л завгүй болоод байгаагаа мэдрэх юм. Цаг болон ажлыг зохион байгуулах, төлөвлөх талаар бас бус ном уншиж учрыг нь олсон боловч багаж нь маш чухал болохыг ойлгов. Саяхан нэг багаж олоод нэлээн гайгүй хэрэглээд явж байна. Энэ туршлагаасаа багахан хуваалцах гэсэн юм.

2010-01-10

Avatar

Avatar гэдэг кино гараад дэлхийг бүхэлд нь байлдан дагуулаад, би өртөөд нэг тиймэрхүү өдрүүд үргэлжилж байна. Өнөөдөр зарим нэг хүний оронд ахиж үзсэн боловч догдолж, түгшсэн хэвээрээ л байх юм. Би киноны үйл явдал бичихгүй ээ, Өргөө ороод үзчихвэл хамаагүй дээр. Хувьдаа интернэтэд гарсан бичлэгүүдийг татаж авч үзчих гээд болохгүй их л тэвчих хүлээсэн дээ. Харин киноноос төрсөн хэдэн сэтгэгдлээ хуваалцах санаатай.

2010-01-09

LPI-ын талаар эргэн дурсахуй

Саяхан нэг газар өөрийн талаар материалыг өгөх шаардлага гарахад үндсэн материалуудаас гадна сургалтанд суусан болон авсан мэргэжлийн сертификатын талаар мэдээллийг өгөх шаардлагатай болж өмнө сууж байсан сургалтууд, тэдгээрээс авсан батламжуудыг эрж олох ажилтай болов. Ингээд бичиг цаас ухаж байгаад LPI-ын сертификатыг олоод, басхүү сонирхолтой дурсамжуудаа сэргээе үү гэж бодоод.

Ажилд авна

Би бээр өөрийн блогоор дамжуулан өөрийн үзэл бодол, болж буй үйл явдлын талаар өөрийн байр суурь, технологийн талаар мэдээ мэдээллийг солилцохыг эрмэлзэн өнөөг хүрсэн. Харин энэ удаад өөрийн компанид ажилтан шалгаруулан авахаар мэдээлэл тавьж байна. Системийн администратор, пайтон (python) програмчны орон тоонд ажилтан авна.

Компаний маань нэр "Адсолукс Монголиа" ХХК, нээлттэй програм хангамж дээр суурилсан төрөл бүрийн шийдлийг үйлчлүүлэгчиддээ боловсруулж өгч, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд мэдээллийн аюулгүй байдал, системийн найдвартай ажиллагаанд түлхүү анхаарал хандуулан ажилладаг. Шинийг турших, ихийг хийж бүтээх хүсэлтэй, бүтээлч, өөрийгөө хөгжүүлэх, ачаалал даах чадвартай, тууштай, үнэнч шударга, зарчимтай залуусыг бид системийн администратор, хөгжүүлэгч буюу програмчны орон тоонд ажилд урьж байна. Хэрэв та энэ ажлыг сонирхож байгаа бол, мөн өөрийгөө дээрх шалгууруудыг хангаж байгаа гэж үзэж байгаа бол http://www.adsolux.com/mn/jobs хаягаар орж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

2009-12-29

Этгээд хэл

Ц.Шагдарсүрэн эрдэмтэний "Эх хэлээ эвдэхгүй юм сан..." номны талаар Эрдэнэчимэг эгчээс сонсоод эрэл хайгуулж болж байж арай гэж олж авав. Олон зүйлийг бодогдуулсан энэ номыг шимтэн уншиж байхад доорх шүлэг таалагдсан тул доор хуулбарлан бичив.

Үг нь монгол, өгүүлбэр нь орос,
Үзэхэд этгээд сонины хэл,
Өв соёлоо үл тоомсорлон,
Өнөөгийн байдал ийм болбай,
Зуун түмэн үгтэй хэлэнд
Зуд туссаныг үнэмшихүйеэ бэрх
Харийн үгээр далайлгагсадыг
Хамагийн боловсорсон гэхэд бэрх.
Гадаадын үгээр гайхуулагсдыг
Гарамгай эрдэмтэн гэхэд бэрх.
Хэвлэл сонин үзсэн үдэштээ
Хэлний шинжлэлтэний нойр хулжаад,
Хэвтэвч, сэтгэлд эвгүй үг,
Хэнхдэг дээр чулуу дарах мэт,
Харь үгийн бүлхинд хахаж,
Харанхуй шөнө хар дарах мэт.

Б.Ринчен
1958.05.07

2009-12-09

Gentoo

Gentoo гэх нэгэн төрлийн линукс тархац байх, гол онцлог нь portage нэртэй програм хангамж удирдах (software management) системийн тусламжтайгаар суулгах хэрэгтэй бүх програмуудаа эх кодоос нь байгуулж (build) суулгадаг юм. Эх кодоос бүгдийг байгуулахын давуу тал нь тухайн програм хангамжийг яг юу хийх боломжтой байх вэ, хэрхэн байгуулах вэ гээд маш нарийн тохиргоонуудыг хийх уян хатан боломж олгодогт оршино. Мөн эмхэтгэгчийн (compiler) тусгай тохиргооны тусламжтайгаар 386, pentium4, xeon, core2 эсвэл opteron гэх мэт процессоруудад зориулан оновчлол (optimization) хийж, илүү өндөр хурдыг гаргах боломжтой. Энгийн линукс тархацууд нь 386-с хойшхи бүх процессорт тохирохоор ерөнхийлөн байгуулагдсан байдаг тул сүүлийн үеийн давуу талуудыг ашигладаггүй. Ер нь бүх зүйлсийг тохируулах боломжтой болохоор яг өөрийн хүссэн, ямар ч илүү дутуу зүйлгүй систем босгох боломжийг олгоно. Хамгийн хэцүү нь үүнд зарцуулах цаг хугацаа.

2009-11-30

Галт хэрэмийн талаар...

Сүүлийн үед мэдээллийн технологийн хэрэглээ нэмэгдэж, илүү өндөр чухал түвшинд ашиглагдахын хэрээр түүний аюулгүй байдлын асуудлууд их чухлаар тавигдаж эхэлж буй бололтой. Эргэн тойронд хүмүүс сүлжээ, серверийнхээ аюулгүй байдал, хамгаалалтыг хэрхэн сайжруулах талаар ярих нь улам нэмэгдээд ч байгаа юм шиг эсвэл би өмнө нь анзаардаггүй байсан юм болов уу. Ямар ч байсан үүнд анхаардаг болсон нь сайн хэрэг ч галт хэрэм буюу firewall-ын талаар ойлголт миний ойлгодгоос арай л өөр байгаад байх шиг. Иймд би өөрийн ойлголтын талаар аль болох энгийнээр хийсвэрлэн бичихээр шийдлээ.

2009-11-20

UFW болон Squid гарын авлага

Сүүлийн хэд хоног ноорог маягаар бичиж байсан гарын авлага ч юм уу заавар ч юм уу зүйлээ LiMNux Wiki-д орууллаа. Нэг нь UFW гэх багажын талаар, нөгөө нь Squid прокси серверийн талаар юм. Товчхон танилцуулбал UFW нь iptables ашиглан сүлжээний галт хэрэм (firewall) үүсгэн хамгаалалт хийхийг маш хялбарчилсан багаж бөгөөд үнэхээр маш хялбарчилж байгаа. Хэдийгээр интернэтийн хурд нэмэгдэж, үнэ хямдарч байгаа ч улам их хурд хэрэгтэй болж, эсвэл байгаа хурдаа үр дүнтэй ашиглах хэрэгцээ тулгарч байгаа. Иймд Squid ашиглан хэрхэн үүнийг шийдэх талаар маш товч гарын авлага орууллаа. Аль аль дээр нь чанарын асуудал байгааг хүлээн зөвшөөрч байгаа тул санал хүсэлт, сайжруулах зүйлийг сайжруулаад явахыг хүсч байна.