git хувилбар удирдах систем нь кодын өөрчлөлтүүдийг түүх болгон хадгалах мөн бусадтай хамтран ажиллахад маш тустай, харин git сервер нь олон хөгжүүлэгчид хамтран ажиллах боломжийг олгодог. github дээр агуулах үүсгэж ашиглаж болох боловч тэр бүгд нь нээлттэй байх ёстой. Хаалттай буюу тодорхой хүмүүст л харагдах агуулах үүсгэхийн тулд тогтмол төлбөр төлөх ёстой болно. Эсвэл өөрөө жижиг сервер үүсгэж ашиглах боломжтой.
Showing posts with label dvcs. Show all posts
Showing posts with label dvcs. Show all posts
2012-04-27
2009-04-26
Git ба Mercurial
Би өмнө нь хувилбар удирдах систем тэр дотроо тархсан хувилбар удирдах систем болон түүний давуу талын талаар бичиж байсан. Сүүлийн жилүүдэд тархсан системийн давуу талыг бараг хүн бүхэн ойлгож, мэдэрч үүний дүнд хэд хэдэн систем ч үүсээд амжсан. Эцэст нь Git, Bazaar, Mercurial гээд олон системүүдээс өөрт эсвэл байгууллагадаа нийцэх системийг сонгон авах нь хялбар биш болоод байгаа. Миний хувьд зарим нэг хэрэгцээгээр subversion(төвлөрсөн) бас bazaar ашигладаг. Харин Google-с линуксын цөм хөгжүүлэгчдийн үүсгэсэн Git болон хэн нэгний үүсгэсэн Mercurial системүүдийг харьцуулж, сонирхолтой дүгнэлт бичсэнийг эндээс уншина уу. Хэрэв та хөгжүүлэлт хийдэг бол бас одоог хүртэл хувилбар удирдах систем ашигладаггүй бол аль нэг тархсан системийг сонгон ашиглаарай гэж зөвлөх байна.
Subscribe to:
Posts (Atom)