Элдэв янзын нэмэлт хэрэглэлгүй git-ийг өөрөөр нь сервер болгож ажиллуулах боломжтой ч хөгжүүлэгч тус бүрт системийн хэрэглэгч үүсгэх эсвэл нэг системийн хэрэглэгчийг дундаа хэрэглэх буюу хөгжүүлэгч бүр ижил хандах эрхтэй болох гээд асуудал бий. Олон агуулах (repo) үүсгэх, олон хөгжүүлэгчидтэй болох бүр удирдлага, зохион байгуулалт улам л ярвигтай болно. Ёстой хүсэх юм биш.
Шийдэл хайж явсаар gitolite гэх жижиг багаж олсон, дээрээс нь үүнийг fedora зэрэг томоохон төслүүд ашигладаг болохыг олж мэдээж туршиж үзэхээр шийдсэн. Таалагдсан. Хөгжүүлэгч тус бүрт системийн хэрэглэгч үүсгэх шаардлагагүй, харин ганц л хэрэглэгч байхад хангалттай. Шинэ агуулах үүсгэх болон хандах эрхийг удирдахад маш хялбар. Би маш энгийн хүрээнд хэрэглэдэг, энэ туршлагаасаа хуваалцах гэсэн юм. Үүний тулд git
Юуны өмнө ямар хэрэглэгчийн эрхээр gitolite серверээ ажиллуулах талаар шийдэх хэрэгтэй. Би энэ заавартаа git хэрэглэгчийг ашиглах болно. Бас дээрээс нь ssh түлхүүр үүсгэж эсвэл үүсгэсэн түлхүүртээ <нэр>.pub нэртэйгээр хадгална, энэ нь хандах эрхийг тодорхойлоход хэрэглэх болно. За ингээд git хэрэглэгчээрээ систем рүү орж байгаад гэр хавтас (home directory) дотор доорх тушаалуудыг ажиллуулна.
mkdir bin
git clone git://github.com/sitaramc/gitolite gitolite/install -ln bin/gitolite setup -pk <нэр>.pubХэрэв ямар нэг асуудалгүй ажилласан бол таны gitolite сервер ашиглахад бэлэн болсон гэсэн үг. gitolite удирдахад бас л git ашиглана, тиймээс тохиргоонуудаа татаж авах хэрэгтэй. Доорх тушаалыг ашиглана.
git clone git@<серверийн IP эсвэл домэйн нэр>:gitolite-admin.gitИнгээд хэрэв шинэ хэрэглэгч нэмэхийг хүсвэл сая татаж авсан хавтас дотор чинь keydir гээд хавтас бий, тийшээ <нэр>.pub нэрээр ssh түлхүүрийг хуулж тавина, дараа нь conf/gitolite.conf дотор аль агуулах руу ямар эрхээр хандахыг тохируулж өгөхөд болно. Тохиргооны файлын хувьд маш энгийн, бас маш ойлгомжтой.
Миний хувьд маш энгийнээр л ашигладаг, тэр туршлагаасаа хуваалцлаа. Танд амжилт хүсье.
No comments:
Post a Comment