2007-03-01

Тагтааг алсаас удирдана гэнэ

Сонин юм шүү. Хятадын эрдэмтэд тагтааны тархинд нь цахим суулгац суулгаснаар тагтааг дээшээ доошоо гэх мэт хаашаа нисэхийг нь алсаас удирдах боломжтой болж гэнэ. Энэ талаар урд хөршийн маань мэдээллийн агентлагууд мэдээлснийг Reuters гэх мэт дэлхийн агентлагууд дамжуулжээ. Хятадууд уг судалгаагаа юунд ашиглах гэж байгаа бол?

Сүүлийн жилүүдэд эрдэмтэд тархи болоод түүний бүтэц зохион байгуулалтыг ихээр судлаж, багагүй амжилт олж байгаа. Үүний нэг илрэл нь тархинаас тухайн хүний юу хийх гэж байгааг мэдэх боломжтой болж, бас сонссон, үзсэн болоод мэдэрсэн бүхнийг тоон хэлбэрт оруулаад амьдралын бүрэн түүх болгон хадгалах боломжийг бас нээсэн бололтой. Өөрөөр хэлбэл хийхээр зэхвэл л мэдчихнэ, бас юу ч санах, цээжлэх хэрэггүй болох гээд байна.

Эцэст нь энэ хүн төрөлхтөн, хөгжил гэдэг юм чинь хаашаа яваад байна?

7 comments:

Anonymous said...

Нэг шал өөр юм асуух гэсийн.
public.ub.mng.net гээд public shell сервер ажилладаг байсан яасийн бол. Иймэрхүү ашиглачих юм байвал хэлж өгөөч.

Dulmandakh said...

хүмүүс ороод элдэв юм ажиллуулаад байхаар нь хаасан гэсэн. Уг нь зүгээр ашиглаад яваад байсан бол юу гэж ийм юм болох вэ дээ. Би хариуцдаггүй болохоор яг таг хариулт өгч мэдэхгүй байна.

Anonymous said...

In 1876, a young girl named Jenn was walking down a river, an insane man killed her by stabbing her in the back, raping her, and then hanging her in his closet. While he hanged her he said Bukakke Bukkake.
Now that you have read this message, she will find you and her dead body will haunt your house for 5 years. Every night you go to sleep she will appear in your closet, hanging their with her glowing red eyes.
repost 3 times to be saved. sorry

Anonymous said...

Хятадууд тагтааг хүртэл Удирдаж дадлагажиж байгаа нь бас л сонин юм байна шүү.
Би ийм мэдээг анх удаа уншлаа.

Монголд тийм тагтаа хэд орж ирсэн бол доо?
Тийм тагтааны нүд аягүй бол КАМЕРТАй даа?

Dulmandakh said...

за тэр камертай энэ тэрийг нь мэдэхгүй юм. Гэхдээ аль дээрээс тархины бүтэц, түүнээс мэдээлэл хуулах, удирдах гээд тархитай холбоотой маш их судалгааны ажил хийгдэж буй бололтой.

21 said...

Neuroscience nileed hugjjichuud baigaashde, tagtaa gedeg n shine l yum bna. harin HARH-iig bol zug chigiig n udirdaj baigaa. Medreliin esuudiin hariltsaa n Electric signal-aar damjidag yum. Chinii hurch biagaa, amtalj baigaa, sonsoj baigaa buhen chin bichil tsahilgaan tseneg bolj tarhind ochno. Ergeed tarhinaas bulchind bas l tseneg ogsonoor bid ajillaj, amidarch bna daa. Yum gedeg sonin shuu, battery-aar udidana gej hen sanah bilee dee, ke ke

Dulmandakh said...

дээр нэг уншиж байхад тархины мэдээлэл цахим долгионоор бус авиагаар дамжуулагддаг гэдэг юм бичсэн байсан. Энэ талаар төдийлөн сонирходоггүй болохоор нарийн уншиж чадаагүй учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй нь. Анзаарч байхнээ сүүлийн үед нэлээн их нээлт хийгээд байх шиг санагдлаа. Одоо нэг малгай шиг юм өмсгөөд тархины зарим хэсгийг ажиллагаагүй болгож байгаа гэнэ. Бас бус сонирхолтой юм уншсан, нэг хуваалцнаа.