2011-11-30

Хуруу дискнээс FreeBSD суулгах

FreeBSD суулгасан сервер маань CD, DVD уншигч төхөөрөмж байхгүй. Тухайн үед бас л нарийлсны үр дүн. Гэхдээ одоо хуруу диск буюу флаш байхад тэрний хэрэг гэж үгүй болж дээ.

Хуруу дискнээс FreeBSD суулгах зааврыг Google ахаас асуувал их л болон бас амар биш аргууд гарч байна. Харин албан ёсны гарын авлага дээр нь маш хялбар арга байсныг та бүхэнтэй хуваалцаж байна.

Өөрт тохирох хувилбарыг татахдаа *.iso биш *-memstick.img файлыг татаж авна. дараа нь dd тушаалын тусламжтайгаар үүнийгээ хуруу диск рүү хуулна.

Жишээ нь, доорх тушаалаар 64 битийн FreeBSD 8.2 хувилбарын суулгацыг бэлдэж авлаа.

dd if=FreeBSD-8.2-RELEASE-amd64-memstick.img of=/dev/disk2 bs=64k

if= дээр нь татаж авсан файлаа, of=  дээр нь аль диск рүү хуулахаа тодорхойлж өгнө. Ингээд л болоо.

FreeBSD-тэй эргэж нөхөрлөв

Нэлээн хэдэн жилийн өмнө HP DL145 G3 гэсэн сервер авч байсан юм. Тухайн үед мөнгө муу байсан болохоор RAID аваагүй тул сүүлд нь HP Smart Array E200 нэмж авч тавилаа. Тэгсэн чинь Ubuntu маань нэг л удаан, гацаатай ажиллаад байгааг анзаарав. Системийнхээ шүүсийг тултал шахаж болохгүй байгаа тул алдааг олох гэж ноцолдсоор байгаад FreeBSD хэвийн ажиллаж байгааг олж мэдээд үүнийг ашиглахаар шийдэв. Ингэж хэдэн жилийн өмнөх нөхөрлөл эргэж сэргэх нь энэ.

2011-11-23

IP хаяг гэж юу вэ

2011 оны 11-р сард болсон Мэдлэгийн Бямба Гараг өдөрлөг дээр IP хаяг болон сүлжээний маск гэж юу болох талаар товч ярьсан юм. Сүлжээний маск дээр бага сага алдаа гаргасан байсан. Өөр андуурч алдсан зүйл байвал хүлцэл өчье.


2011-10-16

МБГ 11.10 дээр заасан Пайтон хичээлүүд

Линукс хэрэглэгчдийн бүлгэмээс Мэдлэийн Бямба Гараг нэртэй өдөрлөгийг сар бүр зохион байгуулж эхлээс 1 жил болжээ. Энэ өдөрлөгийн хүрээнд 4 сэдвээр хоорондоо мэдлэгээ солилцож, нэг нэгэндээ хичээл заадаг юм. Өчигдөрхөн болсон өдөрлөг дээр Пайтон хэлний анхан шатны мэдлэг олгохыг зорж Пайтон 101, Пайтон 102 сэдвүүдийг орсон бөгөөд видео бичлэгийг нь та бүхэндээ хүргэж байна. 

Пайтон 101


Пайтон 102

2011-10-14

Дөлөөгөөс асуу: Нээлттэй програм хангамж гэж юу вэ

Сайн байна уу. Өнөөдрөөс эхлэн та бүхэндээ "Дөлөөгөөс асуу" нэртэй аудио блог буюу подкастыг хүргэж байна. Долоо хоног бүрийн пүрэв гарагт шинэ дугаараараа та бүхэнтэй уулзах болно.



Яригдсан зүйлсийн холбоосууд:

1. iPhone 4s - http://www.apple.com/iphone/
2. Apple Siri - http://www.apple.com/iphone/features/siri.html
3. Steve Jobs - http://www.apple.com/stevejobs/
4. Nexus Prime - http://googlenexus-4.com/
5. Android 4.0 - http://googlenexus-4.com/ice-cream-sandwich
6. Dart хэл - http://www.dartlang.org/
7. Мэдлэгийн Бямба Гараг - http://news.limnux.net/node/8

2011-09-13

Интернэтийн итгэлцүүрийн гинж тасрав үү?

Интернэт нь хэдэн зуун сая, магадгүй хэдэн тэрбум төхөөрөмжүүдээс бүрдсэн асар том сүлжээ билээ. Нэгдсэн байдлаар удирддаг, бүртгэлжүүлдэг байгууллага үгүй учир хэн дуртай нь холбогдож, хүссэн домэйн нэрээ авах гэх мэт бараг л юу дуртайгаа хийж болно. Энэ нь л орон зайг нөхөх, итгэлцүүрийг бий болгох зорилгоор тоон сертификат үүссэн боловч одоо энэхүү итгэлцүүрийн гинж тасрав уу гэх бодол төрж байна.

2011-08-22

Өгөгдөл олборлох нь

Сүүлийн жилүүдэд data mining буюу өгөгдөл (мэдээлэл) олзворлох талаар их яригдах болов. Товчхондоо бол талаар нэг тарсан мэдээллийг нэгтгэн цуглуулж, боловсруулж хэрэгтэй мэдээлэл гаргах талаар шинжлэх ухаан юм. Мэдээллийг нэгтгэн боловсруулах ямар чухал болохыг ойлгодог ч саяханы нэг жижиг төслийг хүртэл төдий л ач холбогдолгүй санагддаг байв.

2011-08-08

Гол харлатал торгоё

Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд эсвэл жолооны ард анхаарал болгоомжгүй байснаас болж осол гарган хэдэн цагаар хөдөлгөөнд саад учруулсан хүнийг 10000 төгрөгөөр торгох (хохирогчийн нөхөн төлбөр тусдаа) нь хэр оновчтой вэ? Зам ачаалалтай үед урсгал сөрж давхин бөглөөг, ачааллыг хэд дахин нэмж олон зуун хүний цаг, шатахууныг үрж буй жолоочид дийлэнх тохиолдолд ямар ч шийтгэл, хариуцлага хүлээхгүй эсвэл 5000 төгрөгөөр торгуулах нь хэр шударга вэ? Гэтэл өнөөдөр хаа хамаагүй машинаа тавих, эргэхгүй газраар эргэх, улаан гэрлээр явах гэх мэт хууль, дүрэм зөрчсөн үйлдлүүд хэвийн мэт үзэгдэх болжээ. Энэ явдал бүр гаарч замын хөдөлгөөний "хэт эрч чөлөө" болоход тун ойртож байна.

2011-06-11

Нов ногоон "нээлттэй програм"

Өнгөрсөн сарын Мэдлэгийн Бямба Гараг өдөрлөг дээр маань цөөнгүй шинэ хүмүүс ирж суув. Өдөрлөг дууссаны дараагаар бөөндөө элдэв сэдвээр ярилцаж зогстол нэг шинэ залуу "Нээлттэй програм хэр ногоон бэ" гэсэн сонирхолтой асуулт тавьсан юм. Тухайн үед энэ асуултад товч хариулаад өнгөрсөн бөгөөд бага сага судалгаа хийгээд энэхүү блогийг бичиж байна.

2011-06-01

Линукс 3.0?

Линукс цөм 2.6.39 хувилбар эцэслэн гарснаас хойш хэдхэн хоногийн дараа, хөгжүүлэгчид 2.6.40 хувилбар дээр ид ажиллаж байхад Линус Торвалдс нэгэн сонирхолтой санаа гаргав. Тэр нь одоо ажиллаж буй хувилбарыг 2.6.40 биш 2.8 эсвэл 3.0 гэж дугаарлах талаар юм. Энэ санаагаа баталгаажуулж ирэх хувилбарыг 3.0 гэж нэрлэх болсон талаараа саяхан зарлав. Яагаад ингэх болов?

2011-05-24

Шүүмж: Залуу зохион бүтээгч нэвтрүүлэг

Би бээр өдөржин дэлгэц ширтэж суудаг ажилтай хүн болохоор орой хариад аль болох зурагт үзэхгүй байхыг хичээнэ. Гэвч суваг сольж мэдээ үзэхээс гадна "Залуу зохион бүтээгч" нэвтрүүлгийг үздэг юм. Анх хийж байгаа юм болохоор оролцогчдод ч, шүүгчдэд ч алдаа оноо байдаг ч ерөнхий утга, ач холбогдлыг нь бодохоор их гоё тул үзсээр л сууна. Анхны юмыг алдаа чимдэг гэдэг дээ. Харин өчигдрийн дугаарыг үзээд тэсэлгүй энэ блогийг тэрлэж сууна.

2011-05-04

Үүлэнд итгэж болох уу

Үүл (cloud), үүлэн тооцоолол (cloud computing) гэдэг үгс сүүлийн хэдэн жил моодонд орж хаа саагүй яригдах болж. Бараг л амтай бүхэн "зардал бага", "өргөтгөхөд хялбар", "хязгаар үгүй" гэх мэтээр магтаж байна. Amazon компаний "үүл" үйлчилгээ саатсан, Wikileaks -ийн Ассанжийн мэдэгдэл зэрэг үйл явдлууд нь "үүл" гээчийг дахин нэг нягталж үзэхийг сануулсаар...

2011-02-08

IPv4 ба IPv6

Сүүлийн хэд хоногуудад IPv4 гэгч зүйлийн нөөц дуусч IPv6 руу шилжих талаар мэдээ, блогууд хөврөх болов. Ер нь ямар асуудал үүсээд буйг ойлгоход дөхөм болох үүднээс IPv4, IPv6 гэж юу болох талаар товч өгүүлэхээр шийдлээ.

Мэдлэгийн бямба гараг

Өөрчлөлт: Болох газрыг өөрчилж, цагийг оруулав

Ийм нэртэй өдөрлөгийг линукс хэрэглэгчдийн бүлгэмээс зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Бүлгэмийн гишүүд сурсан мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцах, бусдаасаа суралцах хүслээс төрсөн энэ өдөрлөг сар бүрийн сүүлийн бямба гарагт зохиогдөх бөгөөд сар ирэх бүр өргөжиж басхүү чанаржсаар байна. Гэхдээ мэдээж сайжруулах зүйлс бий.

2011-01-28

Хүүхдүүд ба цахим ертөнц

Сүүлийн үеийн хүүхдүүд ямар адтай, шинийг хурдан сурч байгааг хүн бүр л гайхан ярьдаг. Аав ээж нь, эмээ өвөө нь ямар нэг техниктэй ажиллах учрыг олоогүй байхад бяцхан дүү нар минь аль хэдийн ашиглаад явж байдаг. Анх OLPC жижиг тооцоолуур авчихаад яаж онгойдог юм бол гэж хэсэг оролдож байсан, гэтэл дүү маань шууд л онгойлгосон. Хамаатны маань 4 настай хүүхэд одоо гар утас авахаараа тоглоомуудыг нь олоод, яаж тоглох учрыг нь хэнээр ч заалгахгүй тоглохыг нь яана. Яаж ингэдэг талаар надад үнэхээр ойлголт алга. Харин энэ талаар хийсэн судалгааны сонирхолтой үр дүнг хараад маш ихээр гайхав.

2011-01-26

LibreOffice

Өчигдөрхөн LibreOffice гэх програмын анхны боловч 3.3 дугаартай хувилбар албан ёсоор гарлаа. Олон олон шинэ боломжууд бас олон олон алдааны засвар орсон байна. Гэтэл LibreOffice гэж яг юу вэ, OpenOffice.org -с ямар ялгаатай вэ гэсэн асуултууд хөвөрнө. Тиймээс үүнд товчоор хариулахыг оролдъё.

2011-01-21

Явган аялал

Аав ээж маань яаж яваад ч юм явган аялдаг хүмүүстэй танилцаж долоо хоног бүр явдаг болоод бараг 2 жил болох гэж байна. Тэд өвөл, зун, цастай, бороотой, салхи шуургатай ялгалгүй явдаг юм. Харин миний хувьд ноднин намар, өвөр, хавар бас зун хэд хэдэн удаа явсан нь үнэхээр таалагдсан. Өвөл жавар тачигнаж цасаар шуурч байсан ч ой модонд нам гүм, маш тайван. Хавар мөс хайлж ус урсах чимээ, урь орж цэцэг навс ургаад ирэхээр их гоё. Жижир горхины дэргэд хэсэг суудагсан.