2012-08-15

OAuth 2 гэж юу вэ

Disclosure: This blog post is a part of O'Reilly Blogger Review program. I really like the idea of OAuth 2 and it's essence in today's connected world. It'll introduce you ways and technologies to develop application that can access someone's information on Facebook, Twitter or some other web platforms, and develop platform that share your users info. To know more about OAuth 2 you can refer to Getting Started with OAuth 2.0 book. But I'll continue this post in mongolian language.
OAuth 2 гэж юу болох, ямар ашиг тустай талаар Getting Started with OAuth 2.0 номноос олж мэдсэн зүйлээ та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Энэ нь O'Reilly Blogger Review хөтөлбөрийн хүрээнд бичиж буй блог болно.

Өнөөдөр мэдээллийн технологи, интернэтгүйгээр амьдралыг төсөөлөхийн аргагүй болсон цаг. Гэтэл олон төрлийн вэб сайт, програм гарах бүрт хэрэглэгчийн бүртгэл, нууц үг гэх мэт бэрхшээл улам бүр хүндрэл даамжирч байна. Олон олон хэрэглэгчийн нэр, бүртгэл, нууц үгийг цээцлэх нь ямар бэрх болохыг хүн бүр л мэдэж байгаа. Энэ асуудлын шийдэл нь OAuth 2 юм.

2012-05-07

Домэйн нэр ба түүний ажиллагаа

Линукс Хэрэглэгчдийн Бүлгэмээс сар бүр зохион байгуулдаг Мэдлэгийн Бямба Гараг өдөрлөг өнгөрсөн бямба гарагт болж өнгөрөв. Энэ удаад би "Домэйн нэр ба түүний ажиллагаа" сэдвээр өөрийн мэдлэг туршлагыг хуваалцсан бөгөөд видео бичлэгийг та бүхэндээ хүргэж байна. Алдсан оносон зүйл байвал сэтгэгдэл болгон үлдээхийг хүсье.


2012-05-03

JSON гэж юу вэ

JSON буюу Javascript Object Notation нь AJAX вэб болон програм хооронд өгөгдөл солилцоход түлхүү ашиглагдах болсон формат юм. Үүнийг анх нээсэн хүн нь доорх видео дээр танилцуулахаас гадна яагаад XML биш JSON ашиглах хэрэгтэй талаар өгүүлэх болно.


2012-04-27

Домэйны IP солих туршлага

Хэд хоногийн өмнө www.xyyp.mn вэб маань байрлаж буй серверийг Magicnet дээрээс Gemnet рүү зөөсөн юм. Мэдээж серверийн IP хаяг солигдоно, тэгээд www.xyyp.mn болон бусад туслах домэйнуудыг өөрчлөх хэрэгтэй болов. Харин яаж зогсолт багатай буюу бараг байхгүй, хэрэглэгчдэд анзаарагдахгүй хийх талаар жаал туршлага судалсан, өөрөө хэрэгжүүлсэн туршлагаас хуваалцах гэсэн юм.

gitolite ашиглан git сервер үүсгэх талаар

git хувилбар удирдах систем нь кодын өөрчлөлтүүдийг түүх болгон хадгалах мөн бусадтай хамтран ажиллахад маш тустай, харин git сервер нь олон хөгжүүлэгчид хамтран ажиллах боломжийг олгодог. github дээр агуулах үүсгэж ашиглаж болох боловч тэр бүгд нь нээлттэй байх ёстой. Хаалттай буюу тодорхой хүмүүст л харагдах агуулах үүсгэхийн тулд тогтмол төлбөр төлөх ёстой болно. Эсвэл өөрөө жижиг сервер үүсгэж ашиглах боломжтой.

2012-03-24

Бөөн мөнгө олох янзтай бизнес санаа №1

Юуны өмнө бөөн мөнгө олон янзтай бизнес санаа надад байхгүй, байгаагүй болохоор мөнгийг бөөн бөөнөөр олдоггүй гэдгээ хүлээх нь зөв байх. Миний буруу ч байж болно, гэхдээ хувийн туршлагаасаа ийм бизнес санаа байдаггүй гэж боддог болсон. Өнөөдөрхөн нэг залуу Youtube, Facebook, Twitter зэргийг дурдаад надаас энэ талаар асуусан болохоор өөрийн бодлыг хуваалцах гэсэн юм.

2012-02-25

FreeBSD шинэчлэхэд хялбар болж

Өмнө нь FreeBSD-ийн ямар нэг аюулгүй байдлын эсвэл тогтвортой ажиллагааны алдаа илрэх бүрт, эсвэл ашиглаж буй хувилбарын дэмжлэг дуусч шинэ хувилбар руу шилжих шаардлагатай болоход чамгүй мэдлэг чадвар, эр зориг шаарддаг байв. Хүн л хийсэн юм болохоор програмд алдаа гарах бөгөөд энэ бүрт чамгүй болдог байсан нь freebsd-update багаж гарснаар их хялбар болжээ.

2012-02-14

Firewall зөв тохируулах талаар хэдэн өгүүлбэр

Хэдэн жилийн өмнө Firewall гэж юу болох талаар энгийн үгээр бичих гэж оролдсоныг маань Галт хэрэмийн талаар... бичвэрээс минь уншиж болно. Харин энэ удаад үүнийг тохируулахдаа юу анхаарах, хэрхэн зөв хийх талаар өөрийн туршлага, бодлоосоо хуваалцахыг хүссэн юм. Энд таныг IP хаяг, порт, TCP/IP протолын талаар анхан шатны мэдлэгтэй гэж үзэх болно.

2012-02-11

tar хэрэглээ

Юникс төрлийн системүүд дээр tape archive буюу tar гэх хүчирхэг багаж байх. Зөв ойлгоод зөв хэрэглэж чадвал бас их уян хатан, өргөн боломжтой юм. Энэ талаар товч өгүүлью гэж бодлоо.

Юниксийн үндэс болсон нэг зарчим бол "нэг програм нэг л зүйл хийх, харин түүнийгээ маш сайн хийх" юм. Энэ л зарчмын дагуу tar нь зөвхөн архив файл буюу олон файлын нэгтгэсэн файл үүсгэх, задлах, зохион байгуулах зориулалттай. Үүнийгээ ч маш сайн хийнэ.

2012-01-26

Ядуус ядуурах нь

Саяхан Х.Баттулга сайд доорх видеог жиргэсэн юм. Бусад маань үзвэл бас сонирхолтой, сонин байх болов уу гээд нааш чирээд ирлээ...

2012-01-19

Wikipedia ажилласангүй

2012 оны 1-р сарын 18-ны өдөр (АНУ-ын цагаар) хэн бүхний өргөн хэрэглэдэг Wikipedia-ийн англи хэл дээрх вэб ажиллахгүй болов. Дээрээс нь O'Reilly Media болон Mozilla зэрэг байгууллагуудын ажиллуулдаг бүх вэбүүд, reddit гээд олон вэбүүд ажилласангүй. Google зэрэг зарим вэбүүд үйл ажиллагаагаа зогсоогоогүй ч нүүр хуудсандаа эсэргүүцэл илэрхийлсэн мэдээлэл байрлуулав. Ер нь юу болов?