2011-11-30

Хуруу дискнээс FreeBSD суулгах

FreeBSD суулгасан сервер маань CD, DVD уншигч төхөөрөмж байхгүй. Тухайн үед бас л нарийлсны үр дүн. Гэхдээ одоо хуруу диск буюу флаш байхад тэрний хэрэг гэж үгүй болж дээ.

Хуруу дискнээс FreeBSD суулгах зааврыг Google ахаас асуувал их л болон бас амар биш аргууд гарч байна. Харин албан ёсны гарын авлага дээр нь маш хялбар арга байсныг та бүхэнтэй хуваалцаж байна.

Өөрт тохирох хувилбарыг татахдаа *.iso биш *-memstick.img файлыг татаж авна. дараа нь dd тушаалын тусламжтайгаар үүнийгээ хуруу диск рүү хуулна.

Жишээ нь, доорх тушаалаар 64 битийн FreeBSD 8.2 хувилбарын суулгацыг бэлдэж авлаа.

dd if=FreeBSD-8.2-RELEASE-amd64-memstick.img of=/dev/disk2 bs=64k

if= дээр нь татаж авсан файлаа, of=  дээр нь аль диск рүү хуулахаа тодорхойлж өгнө. Ингээд л болоо.

FreeBSD-тэй эргэж нөхөрлөв

Нэлээн хэдэн жилийн өмнө HP DL145 G3 гэсэн сервер авч байсан юм. Тухайн үед мөнгө муу байсан болохоор RAID аваагүй тул сүүлд нь HP Smart Array E200 нэмж авч тавилаа. Тэгсэн чинь Ubuntu маань нэг л удаан, гацаатай ажиллаад байгааг анзаарав. Системийнхээ шүүсийг тултал шахаж болохгүй байгаа тул алдааг олох гэж ноцолдсоор байгаад FreeBSD хэвийн ажиллаж байгааг олж мэдээд үүнийг ашиглахаар шийдэв. Ингэж хэдэн жилийн өмнөх нөхөрлөл эргэж сэргэх нь энэ.

2011-11-23

IP хаяг гэж юу вэ

2011 оны 11-р сард болсон Мэдлэгийн Бямба Гараг өдөрлөг дээр IP хаяг болон сүлжээний маск гэж юу болох талаар товч ярьсан юм. Сүлжээний маск дээр бага сага алдаа гаргасан байсан. Өөр андуурч алдсан зүйл байвал хүлцэл өчье.