2007-06-08

Насны доройтол

Шинэ үеийн хошин шог дээрээс насны доройтол гэдэг үг сурчихаад бие жаахан сулрах бүрт ашиглах зуршилтай болчихсон юм гэнэ лээ. Энэ долоо хоног насны доройтлоор эхэлж бас дуусах гэж байх шиг. Нэгдэх өдрийн шөнө хоолой өвдсөнөөс болж халуурч хонов, түүнээс хойш өнөөдрийг хүртэл халуурч байна. Гуравдахид заал авч сайхан хөлсөө гаргачихвал зүгээр болчихно гэж бодож байтал үгүй шүү, бүр бөөр өвдөж эхлэх нь тэр. Өнөөдөр арай гайгүй болж байх шиг. Ядаж байхад жил гаран бөмбөг бариагүйг хэлэх үү сүүлийн хэд хоног сууж босох, гар хөлөө хөдөлгөхөд хөндүүрлэж өвдөөд, орилоод хэцүү байноо. Энийг л насны доройтол гэхгүй бол өөр юуг насны доройтол гэх билээ.

Заал гэснээс нээрээ тоглосон чинь тасархай гоё байна лээ шүү. Хамаг хөлс цуваад ёстой гоё. Огоо, Үнэнбат хоёртой нэг баг болоод хожиж, тойрч энэ тэр. За тэгээд сар бүр ингэж тоглож байхаар болов, зохион байгуулах ажлыг Үнэнбат хариуцаж ажиллахаар ярилцсан. Заалаа олоод, хэзээ яаж гэдгийг нь тухай бүр зарлаж байна байх. Энэ удаагийн заалын зохион байгуулсан Баянмөнхдөө баярлалаа.

4 comments:

Nuunee said...

Хэлүүлээ нээрээ сайхан тоглосон шүү. Их ажлын хажуугаар хааяа нэг тоглоод байхад буруу юу байх билээ.

Unknown said...

өчигдөр оройноос арай гайгүй болж байна. Насны доройтол маань шувтарч байгаам байх даа гэж

Anonymous said...

Unix install fest 2007 gej yumny tailang harah yumsan. Herhen bolson be?

Д.Цогбадрах said...

Би саяхан Батзаяагийн блогийг уншлаа. Үнэхээр өрөвдөлтэй юм. Тэрээр одоо хүнд өвчинтэй байгаа. Түүндээ шаналан зовж байгаа ....... Та бүхэн түүнд туслахыг хүсвэл http://lovelife.delhii.net/ руу ороорой. Д.Цогбадрах