2007-06-18

Хулгайг гааруулах уу

Гар утас гээх, хулгайд алдах гэж үнэн гарлагатай тэгээд яаж ч болохгүй зүйл нэг байнаа. Өнгөрсөн долоо хоногт найз бүсгүй маань утсаа гээв, үүнээс асуудал үүсэв. Гадаад гэж ярих дургүй ч гадаадад ямар нэг зүйл худалдан авсан гэрчилгээ нь байвал түүнийг шуудхан хураалган авч, нэмэлт төлбөр төлдөггүй гэнэ лээ. Харин энд алдаад л худалдаж аваад л, алдаад л гээд хэд ч эргэж болно. Уг нь энэ асуудлыг шийдчих хүн хүчний болоод техникийн боломж байгаа, харин юу саад болоод байна. Утсыг асаамагц өөрийн цувралын дугаар болон сим картны дугааруудыг ашиглан операторт бүртгэгддэг. Эндээс үзвэл дугаарыг сольсон ч утсыг олох боломжтой. Энэ ажиллагааг явуулах нь яагаад ч юм хориотой, болохгүй.

Миний бодлоор дугаар авсан хүн нь утас дугаар хоёроо бүх л бичиг баримтыг нь авч очоод бүртгүүлчихдэг байвал зүгээр юм уу. Шинэ утас, дугаар авах бүрдээ бүртгүүлнэ, яршигтай юм шиг боловч утсыг оймс шиг солихгүй нь лав. Эзэн нь гомдоол гаргасан үед хамгийн сүүлд бүртгүүлсэн утсыг олж өгдөг байвал, бас утсаа бүртгүүлэх гээд ирэхэд нь энэ чинь бүртгэлтэй байна гээд ахиад бүртгэдэггүй байвал, бүр хураадаг байвал. Үүний дүнд хүн ард маань ч гэсэн юм худалдан авахдаа бичиг баримтыг авах ёстойг мэдэж аваад, илүү хотжиход нь туслах болов уу. Үүнийг ер нь хэрхэн шийдвэл илүү оновчтой вэ?

2 comments:

Unknown said...

Хэрэв утасны мэдээллийг хадгалах боломжтой болоод бүртгэнэ гэвэл операторуудад зардалгүй хийгдэх боломжгүй учраас дуртайяа хийхгүй нь лав.
Нэмэлт төлбөр авах байдлаар шийдэгдэх нь дээр байх л даа.
Тэгэхдээ, утасны сериал дугаар ч юм уу утасны өөрийнх нь мэдээллийг явуулах боломжтой бол шүү дээ!
Харин утсан дээрх бүртгэлийг оператор руу илгээнэ гэж байхгүй л дээ.
Нөгөө талаас хуучин утас худалдаж авч буй хүмүүс яг таг бичиг баримттай нь авах хэрэгтэй. Эс бөгөөс луйврын гэмт хэрэг гарч магад.
Мөн хулгайлж аваагүй, олсон бол
хаясан хүний хохь,
олсон хүний олз
гэдэг үг байдгийг бодолцох болно доо.

Anonymous said...

International Mobile Equipment Identity буюу IMEI(GSM-д) нь утсыг танихад зориулагдсан, давхарддаггүй дугаар бөгөөд операторууд үүнийг ашиглан хулгайн утсыг илрүүлэх боломжтой л юм байна. Бас хулгайлагдсан гэж бүртгүүлсэн тохиолдолд сүлжээндээ бүртгэхгүй байдаг ч юм уу тээ.

Би бас саяхан утсаа хулгайд алдсан.