2007-06-06

Төвөгтэй Windows

Нэг газрын хүсэлтээр хэдэн халтар бултар код бичээд түүнийгээ Windows дээр ажиллуулах хэрэгтэй болов. Ер нь python ашиглаж бичсэн болохоор файлын зам засахаас өөр асуудал ер нь гарсангүй, гэвч Windows суулгаж бэлдэнэ гэдэг үнэн бэрх асуудал байнаа. Сүүлийн хоёр жил шахуу хугацаанд бараг Windows ашигласангүй, дээрээс нь аль 2006 оны 10 сард авсан Thinkpad дээрээ саяханыг хүртэл нэг ч Windows суулгаж байгаагүйгээ сая л нэг юм анзаарлаа. Өмнө нь өнө удаан жил хэрэглэсэн юм хойно суулгах энэ тэр ажилд огт түүртсэнгүй гэвч өөрт хэрэгтэй зүйлсээ татаж авч суулгах, төхөөрөмжүүдээ таниулах нь үнэн төвөгтэй санагдлаа. Windows суулгаад ашиглавал хамаг юм нь ажиллахгүй, Ubuntu рүүгээ орж байж хэрэгтэй зүйлсээ татаж авна, ntfs-3g ашиглаж файлуудаа Windows рүү шиднэ гээд бараг бүтэн өдрийн ажил болсон ч одоо болтол бүх зүйл хэвийн ажиллахгүй л байна. Учир нь програмаа ажиллуулахад хэрэгтэй зүйлсээс бусдыг суулгаж цаг алдахыг хүссэнгүй. Нээрээ ядаж байхад Thinkpad T42 дээр Windows товч байхгүй улмаас ажлын бүтээмж асар муу, харин линукс дээр нөлөө байхгүй.

Эцэст нь хувийн хэрэглээнд Windows ашиглах нь утгагүй, хэрэггүй болсон байх юм. Гэвч ажлын журмаар зарим тохиолдолд ашиглахаас өөр аргагүй болоод байх шинжтэй. Та бүхэн хэрэглээд үз, Гандэмбэрэлийн хэлсэнчлэн "дасах л хэрэгтэй".

3 comments:

Anonymous said...

Windows desktop дээр тийм төвөгтэй байна гэж үү? Харин ч би эсэргээрээ гэж бодож байна.

Unknown said...

Линукс хэрэглэж байсан уу? Би өмнө бас тэгж боддог байсан гэвч одоо тийм биш болж.

Anonymous said...

Great work.