2007-08-08

Зурагт бидний ирээдүй

Ирснээсээ хойш ажил ажил гэж явсаар амарч чадахгүй улам бүр л ядарсаар байв. Харин бүтэнсайнд бүтэн зуслан дээр өнжих болж үнэхээр сайхан амарлаа. Уг нь унтахыг сайн амралт гэдэггүй юм байна лээ гэхдээ унтаад л идээд л байлаа. Өмнө нэг блог дээрээ унтаад уур хүрсэн талаар бичсэнд нэг хүн "яасан сайхан нойртой юм" гэж сэтгэгдэл үлдээсэн байсан. Үгүй ээ, тийм биш уучихлээр унтаад байдаг юм, тэрнээс уухгүй бол өглөө эрт сэрчихээд байдаг юм. Яг энэ хэвээрээ өглөө 9 цаг сэрчихдэг юм, тэгээд жаал энэ тэрүүгээр явж байгаад байсан нэг дарсаа уугаад эргээд унаад өгсөн дөө. Зүгээр нойр хүрэхээ байж байх шиг.

Зуслан дээр зөвхөн үндэсний телевиз гарна, өөр үзэх юм байхгүй. Тэгээд үзэж байтал "амьдрал нулимсанд дургүй" гээд кино гарч байна. Тэр кинонд гарах нэг залуу "бидний амьдарч буй зуун бол зурагтын зуун, ирээдүйд бүх юмыг зураг орлоно" гэж ярьж гарна. Тэр үеийн зарим хүмүүст үнэхээр тэгж санагддаг байсан гэж бодохоор бас сонин санагдаад байгаа юм. Одоо бидний үед чинь юу юуг орлох гээд билээ дээ ...

1 comment:

Anonymous said...

Hi Дөлөө
Өглөөний мэнд :)Шинэ өглөө бүхэн чамд эрч хүч,инээмсэглэл авчирч байг :)

Юуны өмнө ийм сайхан сонирхолтой мэдүүштэй блог хөтөлдөгт чинь баяр хүргээд сайн байна гэж чамайг магтан дуулъяаааа :)
Чиний бичсэн бичлэгүүдийг амтархан уншсаар суутал үүр цайхнээ :)
өшөө олон сайхан бичлэг бичээрэй...

Нэг юм хүсч болхуу? Блог дээрээ сүүлийн 5 хүний ч юм уу сэтгэгдэл нь харагдаж байдгаар тохируулж болдог бол тэгчүүл зүгээр юм шиг санагдаад...:)

Ажил ихтэй завгүй байдаг байх л да.гэхдээл хүмүүсийн үлдээсэн сэтгэгдэлд хариу бичиж байгаарай ;)

Чиний бичлэгүүдийг уншаад бүүүр мэргэжилээ солимоор
санагдчихлаа :)

За найз минь ажиллаад бай ажиллаад бай :) бичээд бай бичээд бай :)