2007-08-13

Хачин жигтэй жишиг

Цахилгаан холбооны суурин телефоны үйлчилгээг ашигладаггүй, ашиглаж үзээгүй хүн ховор байх. Манай гэрийн утасны төлбөр төлөгдөөгүй гээд аль дээр хаагдчихсан юм. Зун лагер гараад гэрийн утасны ашиглалт байхгүй болохоор төлбөрийг нь төлөх хүсэл байсангүй юм мэдэхгүй саяханыг хүртэл төлбөрийг нь төлөөгүй. Бас гэрийнхэн бараг бүгд гар утастай үүнд нөлөөлсөн байх. Саяхан ээж төлбөрөө төлөх гэж очоод хачин жигтэй зүйл олж мэджээ.

Төлбөр өндөр гарсан байхыг хараад ээж нийт дуудлагын хуулгыг автал хариу өгөөгүй дуудлагад төлбөр тооцдог болох нь илэрхий болов. Өөрөөр хэлбэл та хэн нэгэн рүү залгаад тухайн хүн чинь хариу өгөөгүй бол мөнгө гүйнэ, хариу өгсөн бол бас л мөнгө гүйнэ. Энэ буруу жишиг 5-р сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн байх юм. Гэтэл надаас авахуулаад ихэнх хэрэглэгчид үүний талаар мэдэхгүй, мөнгөө шулуулсаар л. Ийм хачин юм бас байж болдог юм байх даа? Та энэ талаар юу гэж бодож байна?

7 comments:

Unknown said...

Би ч анх удаа л дуулж байна даа.

Батсайхан said...

Би ч гэсэн анх удаа л сонсож байна. өөрийнхөө гэрийн утсыг нэг шалгаж үзий байз

Uunee said...

Арай үгүй байлгүй дээ. Тэгвэл ч муухай л юм болж байна даа.

Anonymous said...

Америкийн vvрэн телефоны хэрэглэгч нар л сард тєдєн зуун минут ярих эрхтэй гээд, єєрєє залгасан ч, гаднаас тэр хvн рvv залгасан ч ялгаагvй єнєєх квотоос нь гvйгээд байдаг гэж сонссон юм байна. Тэрнээс суурин утас ингэж алдаг гэж дуулаагvй юм байна шvv.

xvv said...

алдым байна... :(

Anonymous said...

Ёстой солиотой жишиг байна даа арай ч дээ, хэдэн мянган хүнийг шулж байгаа бол оо?

Talst said...

Itgehgui baina unen bol holboo barina uu!!!