2007-08-15

Улаан гэрэл аслаа ...

Яаран машин барьж явахдаа анзаарагддаг нэг зүйл бол нэг уулзвараас хөдлөөд нөгөөд хүрэхэд улаан гэрэл угтаж авдаг явдал. За ашгүй ногоон аслаа гээд хөдөлмөгц дараагийнх дээр дөнгөж улаан асч таардаг. Яагаад ийм сонин тогтоцтой байдаг байна? Нэлээн дээр үеийн нэгэн жолоочтой ярихад "дөчин километр цагийн хурдтай явахад 5 шараас оффицер хүртэл нэг ч зогсолгүй явж болдог байсан" гэж дурсаж байж билээ. Ер нь яагаад ногооноор хөдлөхөд дийлэнх тохиолдолд ногоон угтаж авдагаар тохируулж болдоггүй юм бол? Энэ лав намайг их бухимдуулдаг :)

Хэдхэн хоногийн өмнө нэг найзынхаа оффисоор зочлоход IBM-ийн сурталчилгааны материал байсныг сонирхож суутал "Англид улаан гэрлэн дээр зогсох машинуудаас тэдэн тонн хорт утаа агаарт цацагдаж, ийм их хэмжээний зардал гарч байна. Харин үүнийг багасгахын тулд засгийн газар нь IBM-тэй хамтарч ажиллаж байна" гэсэн утга бүхий текстийг олж уншив. Манайд ийм судалгаа байхгүй нь ойлгомжтой, гэхдээ хүмүүс машинтайгаа гэрлэн дохион дээр зогсож маш их цаг, шатахуун үрж, агаар тэр хэмжээгээр бохирдож буй нь хэнд ч ойлгомжтой. Англид ажиглаад байхад машиных нь хөдөлгөөн тасралтгүй үргэлжилнэ, онц шаардлагагүй бол огт хурдаа сааруулахгүй, зогсохгүй. Гэтэл манайд эсрэгээрээ гэрлэн дохио болон хэвтээ цагдаа нар хаа сайгүй нэмэгдсээр л байх юм. Үүнд санаа тавьж судалгаа хийж, зохицуулах газар байна уу хүн ардаа?

5 comments:

Anonymous said...

Baruun tald bgaa zurag chin yagaad IE-giinh um be? :-D

Unknown said...

хэхэ. Датакомоос хийлгүүлж авсан юм. Анх би бас тэгж бодож л байлаа. Удахгүй Firefox болгоод авнаа.

Anonymous said...

manaihand oron zain tuluvlultiin arga tehnik medleg turshlaga muu bainaa

Төрөө said...

Сайн уу Дөлөө. Жаахан хожуу сэтгэгдэл ээ бичиж байна уучлаарай. Энэ улаан гэрлийг арилгах аргыг Хятад улс харин хэрэгжүүлж байгаа шүү. Энэнийг манайхан ашиглах хэрэгтэй байгаам. Энэ нь юу гэсэн үг вээ гэхээр гүүрэн зам байгаам баруун зүүн эргэх машинууд гүүрэн замаар шууд зогсолт хийхгүйгээр явчихдаг тэгээд баруун зүүн тийш эргэсэн замтайгаа нийлдэг. тэгэхээр чигээрээ явж байгаа машинд саад учирахгуй нэмэлт замаар ороод л .... би энэнийг хятад явж байхдаа маш сайн судалж бас мэдэж авсан яагаад гүүрэн зам хийгээд байгаа юм бол энэ нь санхүүгийн хувьд алдагдалтай баймаар санагдсан ч гарах үр ашиг нь маш их юм билээ. явган зорчигч бас гүүрэн юм уу тунеллийн гарцтай. Замын хажуугаар хажуугаар хун давахад хүндрэлтай хашлага хийчихээр хүмүүс заавал тэр гарцаар гарч байгаам. хэхэ чи бээжин явж байсан хүн эргээд нэг анзаараад бодоод үзээрэй. Манайд харин одоо яаж тохирох юи бүү мэд дээ. гэхдээ зарим нэг уулзвар болмоор санагддаг шоо. Ц.Мөнхтөр.

wannabe... said...

Blog chin taalagdlaa.. good luck!