2009-11-20

UFW болон Squid гарын авлага

Сүүлийн хэд хоног ноорог маягаар бичиж байсан гарын авлага ч юм уу заавар ч юм уу зүйлээ LiMNux Wiki-д орууллаа. Нэг нь UFW гэх багажын талаар, нөгөө нь Squid прокси серверийн талаар юм. Товчхон танилцуулбал UFW нь iptables ашиглан сүлжээний галт хэрэм (firewall) үүсгэн хамгаалалт хийхийг маш хялбарчилсан багаж бөгөөд үнэхээр маш хялбарчилж байгаа. Хэдийгээр интернэтийн хурд нэмэгдэж, үнэ хямдарч байгаа ч улам их хурд хэрэгтэй болж, эсвэл байгаа хурдаа үр дүнтэй ашиглах хэрэгцээ тулгарч байгаа. Иймд Squid ашиглан хэрхэн үүнийг шийдэх талаар маш товч гарын авлага орууллаа. Аль аль дээр нь чанарын асуудал байгааг хүлээн зөвшөөрч байгаа тул санал хүсэлт, сайжруулах зүйлийг сайжруулаад явахыг хүсч байна.

2 comments:

XATHAA said...

баярлалаа Дөлөө ахаа одоо дээр нь update хуваалцдагыг нь яаж хийх вэ?

ganbold said...

Сайн байна уу.Өөрийн чинь постыг байнга уншиж байдаг шүү.Боломжтой бол гарын авлагаа өгч тус болно уу.