2010-04-04

Далайд дусал нэмэр

2008 оны сонгуулиар биднийг гуйгаагүй байхад төр маань мөнгө өгөхөөр амласан. Нэгэнт амласан болохоор хэсэг бүлэг нөхөд нийлээд амлалтыг нь биелүүлэхийг шаардаж эхлээд жагсаал цуглаан хийсээр байна. Гэхдээ л төр маань мөнгө өгнө гэсээр байгаад ямар ч байсан өгөхөөр боллоо. Ингэхдээ 1 сая төгрөгийг нь бэлэн бусаар, үлдэгдэл 500 мянгыг нь бэлнээр өгсөөр 2012 оны сонгуулиас өмнө өгөх юм байна. Нэгэнт өгч байгаа болохоор бүгд авч л таарна. Харин та мөнгөөрөө юу хийх вэ?

Миний хувьд мөнгөө аваад юу хийх талаар төлөвлөгөө алга. Ямар ч байсан өөрийн хүч хөдөлмөрөөр өдөр тутмын хэрэглээгээ зохицуулчихаж байгаа болохоор хоол унданд зарцуулахгүй, илүү үр бүтээлтэй зүйлд зарцуулж маргаашийнхаа төлөө хөрөнгө оруулахыг хүсч байна. Гэвч энэ нь бага биш ч бас их мөнгө биш. Харин миний хүсч болох зүйл маань үүнээс хавьгүй илүү, бидний амьдарч буй нийгэм маань өөрчлөгдөөсэй, илүү сайхан бас амгалан тайван болоосой гэж хүсч байна. Гэхдээ...

Надад бий болох мөнгө их биш байж болно, хөрөнгө оруулах санаа минь одоогоор байхгүй байж болно гэхдээ бусад залуустай нэгдвэл илүү, бүр хавьгүй илүү зүйлд хүрч чадна. Бүгдээрээ мөнгөө нийлүүлцгээе, хэрэгтэй чухал санаанууд цуглуулж хөрөнгө оруулъя, хамтдаа түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө зүтгэе. Саналыг дэмжиж байна уу? Хамтдаа юу хийцгээх үү? Далайд дусал нэмэр гэдэг....

6 comments:

MethoD said...

I'm on the list :P

Би дэмжиж байна.

bayarsaikhan said...

Ene buh mungiig hyatadiin baraa, japanii huuchin mashin bolohoos ni umnu negtgeed buteelch ajild hurungu oruulah niiluuleh sanal sanaachlaga garval olon hun demjine gej bodoj baina. Gehdee mash onovchtoi buteelch sanaa bid gargah heregtei.

dashramd blogiin shine design taalagdav.

B said...

энэ бол бүтэшгүй санаа. Бүхэл байсан хөрөнгийг задлаад тарааж байхад нь зогсоогүй юм. Задлаас тараасны дараа нь бүхэл болгох ажил бол бас л зардал цаг үрсэн ажил.
Аан тийм блог дээрээ юм бичиж байлдаа.

Xacaa said...

Тэнэг 76 нь юу ч хийхкүй юм бол залуус нь бид хийж чадна гэдгээ харуулах нь зөв. Юу хийх вэ?

baynaa said...

Мөнгөө нийлүүлээд InstallFest 2010-г зохиоё! :)

Jargal said...

Та нарыг цуглуулах нь битгий хэл одоо аваагүй байхад чинь ах эгч, аав ээж нь чинь аваад ийм юманд зарцуулна гээд тооцчихсон байгаа байх доо..