2011-05-04

Үүлэнд итгэж болох уу

Үүл (cloud), үүлэн тооцоолол (cloud computing) гэдэг үгс сүүлийн хэдэн жил моодонд орж хаа саагүй яригдах болж. Бараг л амтай бүхэн "зардал бага", "өргөтгөхөд хялбар", "хязгаар үгүй" гэх мэтээр магтаж байна. Amazon компаний "үүл" үйлчилгээ саатсан, Wikileaks -ийн Ассанжийн мэдэгдэл зэрэг үйл явдлууд нь "үүл" гээчийг дахин нэг нягталж үзэхийг сануулсаар...


Цахим худалдааны Amazon компани нь өөрийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс өндөр чадах асар том мэдээллийн дэд бүтцийг байгуулсан байна. Нэг өдөр эргээд хартал өнөөх дэд бүтэц нь энгийн үед маш бага хэрэглээтэй байгааг олж мэдсэнээр тэд тэрхүү дэд бүтэц дээрээ суурилсан "үүл"-ийн үйлчилгээ үзүүлэх санаа олсон байна. Нэгэнт байгуулчихсан, байнга ажиллаж байдаг дэд бүтцээ ашиглахыг хүсч буй хүчин чадал, багтаамж болон ашигласан цагаас нь хамаарч үнэлгээ гаргаж Amazon AWS үүсэв. Та томоохон хэмжээний вэб дэд бүтэц байгуулах гэж байгаа бол тоног төхөөрөмжүүд авах шаардлагагүй зөвхөн өөрт хэрэгцээтэй хүчин чадлыг түрээслэхэд л хангалттай. Харин Amazon таны ашиглаж буй дэд бүтцийг өндөр хурдны найдвартай интернэтэд холбогдсон байх, тасралтгүй бас найдвартай ажилладаг байх тал дээр анхаарал тавих болно. Зардал болон ажиллагаа бага гэсэн шалтгаанаар олон шинэ вэб үйлчилгээнүүд үүн дээр суурилсан боловч саяхан хэд хоногоор доголдож олон зуун үйлчилгээ саатаж, олон сая хэрэглэгчид бухимдав. "Үүл" гэхээр хязгааргүй нөөц, үл тасалдах ажиллагаа гэсэн ойлголтод сэв сууж цаана нь нөгөө л уламжлалт хэдэн технологи, хүн ажиллаж байгааг бүгдэд сануулаад өгөв. Үүнээс "үүл"-ийн үйлчилгээ үзүүлэгчид илүү сайн төлөвлөх, зохион байгуулах хэрэгтэй талаар суралцаж, харин "үүл" хэрэглэгчид "үүл"-ийг хэрхэн зөв ашиглах талаар дахин бодох хэрэгтэйг суралцав.

Wikileaks-ийн Ассанж "Facebook бол тагнуулын хэрэгсэл" гэж мэдэгдсэн нь, мөн Dropbox үйлчилгээний нөхцөлдөө өөрчлөлт оруулсан нь өөр нэгэн аюулыг бидэнд мэдүүлэв. Dropbox үйлчилгээний нөхцлийн өөрчлөлт нь товчхондоо "бид таны мэдээллийг танд мэдэгдэлгүйгээр тагнуулын байгууллагад гаргаж өгөх эрхтэй" гэсэн утгатай. Ассанжийн мэдэгдэл ч үүнтэй утга ижил "таны талаар дурын мэдээллийг АНУ-ын тагнуулын байгууллага танд мэдэгдэлгүйгээр Facebook-с албан ёсоор авах эрхтэй. үүнд нь зориулж тусгай нүх хийсэн байдаг" гэсэн юм. Албан ёсоор гэдэг нь US PATRIOT ACT -ын хүрээнд АНУ-ын тагнуулын байгууллага нь терроризмоос сэргийлэх зорилгоор хуулийн байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр хэн нэгнийг баривчлах, нэгжих эрхтэй болсон юм. Энэ нь АНУ-д бүртгэлтэй компаниуд, тэдгээрийн өөр улсуудад буй салбаруудад үйлчлэх юм. Өөрөөр хэлбэл ямар ч АНУ-ын компани таны талаар мэдээллийг тагнуулын байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй юм. Facebook, Dropbox, Google, GMail, Blogger, Wordpress.com бол "үүл"-нд суурилсан олон мянган үйлчилгээний төлөөлөл. Тэд бүгд үүрэгтэй.

Үүлэн тооцоолол нь маш олон технологийн асуудлын шийдэл, зардал бага зэргээрээ технологийн хөгжлийн салшгүй хэсэг мөн. Гэхдээ шийдэгдээгүй технологийн болон олон улсын эрх зүйн асуудлууд байсаар байгааг анхаарах хэрэгтэй юм. Цахим үүл нь борооны үүлтэй адил хэдийд ч биднийг нэргэх, эсвэл салхинд туугдах аюул байсаар байна.

Нэмэлт:

Дээр яригдсан зүйлс бол нийтийн үүлтэй холбоотой асуудлууд юм. Үүлийн давуу талыг олж харсан зарим нэг компаниуд байгууллагад хувийн үүл үүсгэх програм хангамжуудыг үүсгэж байна. VMWare, Eucalyptus, OpenStack гээд олон шийдлүүд байгаа бөгөөд байгууллагад тооцоолох, хадгалах нөөцүүдээ уян хатан, хялбар удирдах боломжийг өгч байгаа юм. Мэдээж таны өгөгдөл таны тоног төхөөрмжүүд дээр байвал тэрийг та л удирдах ба гарах эрсдлүүдийг өөрөө удирдана.

5 comments:

Unknown said...

Аль хэдийнээ үүл гэдэг зүйл хэрэглээнд нэвтрээд удаж байна шүүдээ. Мэдээж өндөр технологийн цаана төхөөрөмж гээч зүйл ажиллаж байгаа юм чинь эвдрэх саатах магадлал байж л таарна. Гэвч энэ нь өчүүхэн бага хувь. Үүлний үйлчилгээ үзүүлж байгаа газрууд 99,99% баталгаа өгч байгаа. AWS доголдсоны төлөө ингэж болохгүй. Гэхдээ бид USA-н тэр тагнуул энэ тэрд үйлчилдэг газар өгөгдөлөө байрлуулах уу эсвэл ... гэх мэт. Ер нь иймэрхүү зүйл дэмий гээд бид хойшоо суувал улам л ухрах болно. Ямар нэг зүйлийг дагаж эрсдэл байх л болно

Буяa said...

Энд өнцөг байгааг л дурдсан байна шүү дээ. Үүлний талаар бодууштай нийтлэл.

Unknown said...

Гоё бичиж баярлалаа

Ayanga said...

http://www.chinggis-udgan.blogspot.com/

Negee talaas bol uulend itgej bolno. Tend durs haragddag yum. shalgaad turshaad uzeerei. ene blogoos unshij oilgood turshaad uzeerei

Багшаа... said...

Mongol shig xunii nuuts bagatai gazart ix toxirson id gej bodood baigaashde