2011-11-30

Хуруу дискнээс FreeBSD суулгах

FreeBSD суулгасан сервер маань CD, DVD уншигч төхөөрөмж байхгүй. Тухайн үед бас л нарийлсны үр дүн. Гэхдээ одоо хуруу диск буюу флаш байхад тэрний хэрэг гэж үгүй болж дээ.

Хуруу дискнээс FreeBSD суулгах зааврыг Google ахаас асуувал их л болон бас амар биш аргууд гарч байна. Харин албан ёсны гарын авлага дээр нь маш хялбар арга байсныг та бүхэнтэй хуваалцаж байна.

Өөрт тохирох хувилбарыг татахдаа *.iso биш *-memstick.img файлыг татаж авна. дараа нь dd тушаалын тусламжтайгаар үүнийгээ хуруу диск рүү хуулна.

Жишээ нь, доорх тушаалаар 64 битийн FreeBSD 8.2 хувилбарын суулгацыг бэлдэж авлаа.

dd if=FreeBSD-8.2-RELEASE-amd64-memstick.img of=/dev/disk2 bs=64k

if= дээр нь татаж авсан файлаа, of=  дээр нь аль диск рүү хуулахаа тодорхойлж өгнө. Ингээд л болоо.

No comments: