Анх л жагсаал цуглаан өргөн дэлгэр зохиогчож эхэлсэн цаг юм гэнэ, хүн бүр л ард түмэн гэдэг үгийг хашгирцгаац, бүгд л түүний төлөөлөгч, элч болохыг хүснэ. Гарч ирээд л тод сайхан дуугаар "Ард түмний амьдрал хэцүү байна. Ард түмэн ... хүсч байна" гээд дуу дуугаа авалцан орилж эхэлснээс хойш овоо хэдэн жилийг ардаа орхижээ. Энэ үед нь үргэлж "би чинь ард түмэн нь биш билүү? гэтэл би эсрэг байр суурьтай байдаг. ер нь ард түмэн гэж хэн бэ?" гэсэн зүйлс толгойд эргэлдэнэ.
Өнөөдөр автобусанд явж байтал нэг халамцуу нөхөр "ард түмэн үйлчилж чадахгүй бол боль, яах гэж автобус юм бэ" гэх мэтээр орилж миний ч, бусад хүмүүсийн ч амгалан тайван байдлыг алдагдуулж эхлэв. Мань эр замын бөглөөг үл хайхран хурдан явуулахыг хүссэн бололтой. Ер нь иймэрхүү гарууд зөндөө тааралдана, автобусанд суучаад удаан явлаа, буудал дээр удаан зогслоо гээд уурлаад орилж өгнө. Уг нь өөрсдөө юунд яагаад суучихав гэдгээ бодвол ... За тэр ч яахав. Бусад бүх зорчигчид мөнгөө төлөөд зүв зүгээр суугаад яваад болоод байхад мань хүнд болохгүй байж, харин яагаад би биш "ард түмэн" гэж хашгичаад байна вэ?
Тэр хөдөлгөөнүүд гарч ирж байхад нь зарим нэг шийдэл нь буруу ч гэсэн нийгмийг арай эерэг тал рүү хөтлөж байна уу даа гэж боддог байлаа. Гэтэл өнөөдөр бас нэг сөрөг талыг нээж оллоо. Энэ нь хүний хувийн эрх ашиг хөндөгдөхөд "ард түмэн"-д түүнийгээ тохож, тэдний өмнөөс ярьж буй мэтээр авирлах. Хөндлөнгийн хүн эсвэл гадаадад байгаа хүмүүс харвал, сонсвол монголд үнэхээр л "ард түмний" амьдрал хэцүү байна гэж бодох болж, гэтэл ганц эсвэл хэдхэн хүний л эрх ашиг хөндөгдсөн байх вий. Ингэхэд ард түмэн гэж хэн бэ?
3 comments:
Сүүлийн үед таксидах мөнгөгүй болоод байнга л автобус хөлөглөх боллоо. Санахад л нэг бол ээжийн машин унаад, таксидаад эсвэл төв хавиар л автобусдаад байсан байх юм. 100 айл гээд захын хорооллууд үнэхээр аймшигтай.
Тэр согтуу чинь л ард түмэн болчихоод байна даа. Улаанбаатарынхаа гудамжаар явахад ард түмэнтэй алхам бүрд тааралдахыг нь яана.
Зарим ард түмэн нь өтгөн шингэнээ урсгачихсан хээв нэг унтаж хэвтэнэ. Байшингийн булан, ТҮЦ-ийн ар тал энэ ард түмнээс урсан гарсан рашаанд борлож шарласан нь сэжгийн харагдахыг яана.
Гэхдээ бас хамаагүй тэгж болохгүй ээ, тэр жагсаал цуглаан чинь ард түмний нэг хэсгийг илэрхийлж л байгаа. Автобусан дотор зорчигчдийн амгалан тайвныг алдуулж байгаа нь буруу, гэхдээ яарч байгаа үед зам бөглөрөөд явахгүй байх үнэхээр хэцүү байдаг нь үнэн шд.
Post a Comment