2007-05-21

Амралт дууслаа

Хэд хоногийн өмнө найз нөхөддөө, гэрийнхэндээ ч хэлэлгүй өглөө эрт хамаг хэрэгтэй зүйлсээ торонд хийгээд гараад явсан би сая л нэг юм гэртээ ирлээ. Би өөрийгөө их гайхаад байгаа юм, уг нь надаас ийм ааш гарах хүн биш дээ. Хэд хоног хамаг юмнаас өөрийгөө таслаад амрах юмсан гэсэн хүсэл маань биелж, давгүй сайхан амарчихаад бөөн эрч хүчээр цэнэглэгдээд эргээд ирлээ. Сонин хачин их, удахгүй нэг сайхан зав гаргаж байгаад бичиж өгнөө, бас зураг овоо хэдийг авсан flickr дээр үү нөгөө picassa нь дээр юм болов уу?

Сайхаан, бужигнасан, уур хүргэм амьдрал чамайгаа алгаа тосон угтъя, ана мана үзэлцье. Ялж гарна уу гэхээс ялагдаж буцахгүй ээ би гэж.

1 comment:

newman said...

Хөөх, чи тэгээд хаашаа яаж амарсан юм бэ?
Ер нь ингээд гайгүй амраад ирэхэд нөгөө бужигнасан амьдрал руу дайраад, даваад гарах бодол л төрж байна уу? Больёо гэхгүй байна уу гэж, ;)
Тэхээр хүн амьдралыг ер нь давж гарах талаар л боддог /бодох ёстой/ гэсэн үг байна шүү.
Санасан хэрэгт чинь амжилт хүсье!