2008-06-19

Firefox 3-ын таталт бараг 10 сая хүрч байна

Firefox-ын 3-р хувилбар хоёрхон хоногийн өмнө эцэслэн гарч хэрэглэгч бидний гар дээр ирсэн. Хэн дуртай нь http://www.spreadfirefox.com/en-US/worldrecord хаягаас татаж авах боломжтой ба хэдхэн минутын өмнөх байдлаар 9757905 хүн татаж авсан байна. Үүнд монголчууд бид багагүй хувь нэмэр оруулж 897 удаа татаж авсан байх юм. Гэхдээ үргэлжилсээр ... Бас энд линукс тархацуудаар дамжин хэрэглэгчдэд хүрч байгаа тоо ороогүй гэдгийг тэмдэглэмээр байна. Энэ бол нээлттэй эхийн програм хангамжийн хувьд маш том амжилт, бас програм хангамжийн түүхэнд ийм богино хугацаанд ийм олон хэрэглэгчдэд хүрнэ гэдэг бол гайхамшиг.

3 comments:

gaga said...

ubuntu deer suulgasan firefox oor flash video toi web uzeh uyed firefox mash ih memory idej baina. yaah ve?

Дөлмандах said...

харин тэгээд гацаагаад байдаг юм. тийм болохоор аль болох флаштай сайтууд, тэр дундаа их хөдөлгөөн, эффект ашигласан вэбийг гялс үзээд хааж байх хэрэгтэй. би ингэдэг

Мөнхбаатар said...
This comment has been removed by the author.