2009-06-16

Наранд түлэгдэв

Өнгөрсөн бүтэнсайн өдөр лагер дээрээ очиж аав ээжийн сайн хүү болохоор шийдэн, ганц нэг газар шорооны ажилд хуруу нэмэрлэв. Хаанаас нь ч харсан "шар" би бээр жаахан борлох санаатай цээж нүцгэн жаал ажилласан маань нуруу, мөр маань наран түлэгдэх үндэс болов. Хорсч байна гэж жигтэйхэн, шөнө унтахад бас их хэцүү юм гээч. Энэ мэдрэмжийг мартсаныг бодвол их удсан бололтой, бас байгалиас хол явсныг минь илчлэх мэт. Ядаж байхад энэ Огоо алгаа үрээд, инээд алдаад бас болоогүй намайгаа алгадаж хорлох, кайф авахыг их хүсч буй бололтой.

Түлэгдэлт дээрээс нь нуруунд өвчин орж, гар маань сайн атгаж чадахгүй болсон байх юм. Хэсэг бодсон боловч хэзээ хамгийн сүүлд ингэж "хүчний" ажил хийснээ санахгүй байхыг бодвол бас л их удсан бололтой. Над мэтийн суунга ажил хийдэг хүмүүс ингэж ажил хийдэггүй юм гэхэд ядаж тогтмол дасгал, бэлтгэл хийж байхгүй энэ бие мах бодь нь "цул мах" болох шинжтэй шүү.

3 comments:

K said...

Hehe. Daraa ochihdoo Narny tos avch yavaarai...

Neeren Amazon.com-s nom zahihaar irj baina lee.
Hamgiin hurdan argyg hereglehed: 5 honog
Hamgiin udaan buguud hyamd arga: 1 sar orchim
bolj bsan shuu!

Anonymous said...

Linux-g tailbarlaj uguuch. Bi erteed Ubuntu live CD boot hiij uzsen, tegsen VLC suulgaj chadaagui. Yuutai holbootoi yum bol? Ih sonin suudag yum bn lee. iPhone shig repository heregledeg yum shig sanagdsan

Erdenechimeg Myatav said...

Том том цэврүү үсрээгүй нь ямайдаа тэгвэл бүүр хортой шүү. Нарны тосноос гадна, түлэгдсэний дараа түрхдэг тос байдаг юм билээ Эндэж байж энийг мэдэж авсан :D.