2009-10-18

Итгэж болохгүй мэдээллийн систем

Ноднин шиг санаж байна интернэтээр хэсч яваад "Хүнд суртал нь хакерыг барихад тус болов" гэсэн сонин гарчиг бүхий нийтлэл олж уншсан юм. Утга санаа нь бол нэг хүн "төгссөн" сургууль дээрээ ирээд тодорхойлолт авахаар оролдоход нь сургалтын албаны хүн мэдээллийн систем дээрээ хайгаад түүнийгээ лавлахаар архив ухаад түүний талаар мэдээлэл олсонгүй гэнэ. Үүний учир шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаад сургуулийн мэдээллийн системд нь гаднаас халдаж хуурамчаар баахан хүнийг төгссөнөөр бүртгэсэн болохыг илрүүлж, хэрэгтнийг барьсан байх юм. Зарим тохиолдолд хүн суртал хэрэгтэй ч юм уу?

Манай сонгуулийн байгууллага сонгуулийг зохион байгуулахдаа гар ажиллагаагаар цаасан дээр явуулж ирсэн нь сонгогчдод хүнд суртал үүсгэж байсан байна гэнэ. Үүнээс гадна сонгогчийн бүртгэл зөрөх, сонгуулийн дүн будилахад хүргэж байсан тул ажиллагаагаа сайжруулж мэдээллийн систем ашиглах нь зүйтэй гэж шийдэж ямар ч байсан энэ удаагийн нөхөн сонгууль дээр туршиж байгаа юм гэнэ. Бүх сонгогчдыг системд бүртгэж, зураасан код өгсөн бөгөөд санал хураах газар ирсэн сонгогч нь сонгогчийн үнэмлэхийнхээ зураасан кодыг уншуулснаар хэдэн хэдэн зузаан зузаан дэвтрээс сонгогчийг хайх, үзгээр бичин тэмдэглэх ажил хөнгөрч байгаа гэнэ. Энэ явцыг тухайн санал авах байранд байрлуулсан дэлгэцэнд гаргах нь ил тод байдлыг хангахад туслаж, илүү ил тод, хяналттай болж байгаа гэнэ. Эдгээр нь миний телевизээр гарч буй ярилцлага, сурталчилгаанаас олж авсан мэдээлэл, түүн дээр тулгуурласан ойлголт юм. Ярилцлага нэвтрүүлгээр ярьж буй байдал, ерөнхий хүмүүсийн нийтлэг хандлагаас үзэхэд мэдээллийн технологи бол хамгийн зөв, хамгийн найдвартай зүйл гэсэн ойлголт бололтой. Уг нь ч сайхан л санаа, гэхдээ...

Мэдээллийн технологийн хэрэглээ нь хөгжил дэвшилд хүрэх гарцаагүй шаардлага мөн боловч юунд ямар зорилгоор ашиглах, тэр нь ямар эрх ашгийг хөндөж байгаа вэ гэдгээс хамааран ашиглах, эс ашиглахыг шийдэхээс гадна ашиглавал ямар түвшинд яаж ашиглахыг шийддэг. Мөн зорилго хэрэгцээнээсээ гадна хэн яаж хийх хийх, хэн хариуцан ажиллуулах нь их хамаатай юм. Миний ойлгож байгаагаар сонгууль, ард түмний төрөө сонгох эрх нь маш чухал эрх ашиг бөгөөд үүнд ашиглах технологи, ажиллагааг маш нарийн сонгох ёстой юм. Өмнө нь цаасаар хийдэг байхад сонгогчийн бүртгэлийг будилуулахад хуудас урах, баллаж дарах гэх мэт болхи арга хэрэглэх ба хор нөлөө нь хэдэн арав эсвэл хэдхэн зуугаар л тоологдохоос гадна ул мөр үлдэж, цаг хугацаа их орно. Харин цахим мэдээлэлд нүд эрмэх зуур хэдэн мянгаар өөрчлөлт оруулж болно, бас дийлэнх тохиолдолд ямар ч ул мөр үлдэхгүйд хамаг аюул оршино. Дэлгэцээр бүртгэлийг гаргаж хянах боломжтой боловч сонгогч нэг бүрчлэн тэмдэглэж авахгүй л бол хүний хязгаарлагдмал байгалийн чадавхиас болж хэдэн мянган сонгогчийг бүртгэлийг тогтоох, хянах боломжгүй юм. Тэмдэглэсэн байлаа ч будилааныг шийдвэрлэж дуусахад цаг хугацааны хувьд хоцорсон байх нь түгээмэл. Нэг талаасаа сайжирсан, дэвшсэн юм шиг боловч нөгөө талаасаа маш том хэмжээний том луйвар хийх хялбар, ул мөргүй хаалга нээгдэж буй юм. Гэхдээ би цаасан дээр давхар тэмдэглэж байгаа гэдэгт найдаж байна, энэ тохиолдолд давхар бүртгэлийг будилуулах тийм ч хялбар биш болно.

Миний харж байгаагаар нэг талаасаа хэрэглэж сурсан, хэрэглээ болсон юм шиг мөртлөө амьдралын цоо шинэ хэв загвар, хэвшил авчирч буй мэдээллийн технологийг сонгуульд хэрхэн зөв ашиглах, санал хураалтыг хэрхэн үнэн зөв, бодитой байлгах талаар дэлхийн тэргүүлэх орнууд судалгаа хийсээр байгаа бөгөөд тийм ч сайн хувилбар, технологи олж чадаагүй л байна. Туршилтаар хийж буй системүүдэд ойр ойрхон асуудал гарах ба тэр талаар мэргэжилтнүүд шүүмжилж, илүү сайжруулах талаар хэлэлцсээр байгаа. Харин манай орны хувьд мэдээллийн технологи нь бараг л цоо шинэ зүйл хэвээр байхаас гадна мэдээллийн системийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар туршлагатай мэргэжилтэн, компани байхгүй гэж хэлэхэд болно. Тиймээс сонгуулийн системийн талаар бүр бодох ч хэрэг байхгүй юм. Мэдээллийн технологи нь хөгжлийн гол тулгуур мөн боловч ямар зорилгоор хэний эрх ашгийг хөндөж байгаагаас ямар системийг хэрхэн хэн хийх, хэн хариуцан ажиллаж байгаа нь их хамаарна. Зарим тохиолдолд бүр ашиглахгүй байх нь дээр ч үэ гарна. Бид галуу ч хөлөө хөлдөөгөөгүй байхад хэрээ хөлөө хөлдөөх гэж байна уу даа. Энэ нөхөн сонгууль болдогоороо болоод өнгөрч байна, гэхдээ дараа дараагийн сонгуульд бодох юм их бий...

14 comments:

Anonymous said...

"Хүнд суртал" гэж ярьдаг, бичдэг.

Anonymous said...

Alivaa zuiliig shineer hiih gej turshij oroldoj bui n mash sain hereg. Daanch manaihan ingeed l muu taliin untsguus muuriin nudeer shirteed baidag humuus de huurhii...

Anonymous said...

ene udaagiih deer zgr l hunii erts burtegsen yum bishvv? Yur ni sanaliig ni tegej huraaj avsan bol ersdeltei l bh. Songogchdiin sanaliig mash olon humuus tooldog ni zuv bhdaa kk

Unknown said...

би муулах гэсэнгүй. хамгийн найдвартай гээд байгаа мэдээллийн технологи нь бүх нөхцөлд давуу талтай байдаггүй тул хаа хаанаа анхаарах, сэрэмжлэх зүйл байгаа шүү гэдгийг л хэлэх гэсэн юм.

Anonymous said...

shine yum hiij baigaa ni saashaaltai. eniig ingej humuust buruu oilgolt uguhuur tailbarlaj bolohgui bolov uu.

Munkhbat said...

Munkhbat-ICTPA
Dulmandakhaa ene met systemuudiig governtment baiguullaguud hereglej ehelj bgaad bid nar saishaaj uramshuulj demjij magtaj ulam idevhijuuleh heregtei bna. Negent nevtersen systemiig daraa ni hamgaalah saijruulah asuudal bol oor hereg. Shiidver gargagch nar uls torchidiin durguitsel, aidas huides, medeelelgui bgaa baidal zergiig davaj garah gedeg bol hamgiin tulgamdsan hund asuudal monoosoo mon. Iimd salbariin humuus iimerhuu systemuud nevterch bhad ailgah seremjluuleh asuudlaa dor burnee bodoj bolovsruulj iluu practic alhamuudiig hiih ni zov bogood harin olon niit uruu dandaa demjsen ongo ayastai medeelel yavuulj bval ih l bayarlah bna daa.

Өнөрбат.Х said...

Дөлөө,
Бүр өмнөх сонгуулиудаас эхлээд л бид мэдээллийн технологийг ашиглах байсан болвуу. Хэдийгээр хожуу ч гэсэн энэ нь маш том алхамын эхлэл гэж бодож байна. Аливаа шинэ зүйлд алдаа оноо байдаг адил засаж сайжруулах зүйл олон л гарах байх.
Гэхдээ бид өөрсдөө засаж сайжруулахгүй бол өөр бидний өмнөөс бидний төлөө хэн хийхгүй.

Anonymous said...

Ер нь бол энэ Иргэний үнэмлэх гээд байгаа хуванцарыг солиод хурууны хээ болон бусад мэдээллийг агуулсан гадаад пасспорт шиг л үнэмлэхтэй байхад бараг болчихно шд тэгээд тэр дээр нь хаана хэзээ сонгууль өгч байсан шорон орон цэрэг цагдаад татагдаж байсан зэрэг нь харагддаг байхад л болоо шд

Unknown said...

салбарын хүний хувьд энэ зүйлийг би үнэхээр талархаж, дэмжиж хүлээж авч байгаа. анхны юмыг алдаа чимдэг ч гэдэг үгэнд би дуртай. гэхдээ ямар зүйл дээр анхны туршилт хийж байгаа вэ гэдэг сонин асуудал. сонгогчдын сонгох эрх, төр барилцах эрхээр туршилт хийнэ гэдгийг би хувьдаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. хорооны засаг дарга ч юм уу бага юмнаас эхэлж болоогүй юм уу.

санал авахад ашиглагдаагүй, зөвхөн сонгогчийг бүртгэхдээ ашигласан гэж байна. сонгогчийн бүртгэлийн буруугаас санал хэдэн арав, зуу, мянгаараа зөрдөг шүү дээ. нэг харахад гайгүй юм шиг хэрнээ, нөгөө талаараа дагуулж буй аюул нь хэцүү юм. санал бодлоо хуваалцсан хүмүүст баярлалаа, ахиад ч хуваалцаасай гэж хүсч байна.

Unknown said...

Ганхуяг судлаач бас яг энэ сэдвээр бичсэн байна. мөн "технологи"-йг ашиглаж луйвар хийсэн гэнэ. баттай эсэхийг мэдэхгүй ч үгүйсгэж болохгүй зүйл юм. http://gankhuyag.wordpress.com/2009/10/20/lklkdglk/

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

2007 онд хийж байсан зүйлийг эндээс үзээрэй:
http://ganaas.blogspot.com/2007/04/blog-post_8448.html

Мэтгэлцэх зүйл ихтэй сэдэв шүү :)

bayarsaikhan said...

irgenii burtgeliinhen uursduu hiisen gesen. neg devshil shuu dee. eniig ingej bichih hereg baina uu daaa. salbariinhaa esreg bichleg baina gej oilgolt turuuleheer. hmm

Unknown said...

миний таньдаг Баярсайхан мөн үү.

харж байхад эдийн засагчид маань эдийн засаг, мөнгөний бодлогоо шүүмжлээд, засаад, сайжруулаад явдаг нь харагдах юм. уул уурхайнхан бодлого гэрээг нь шүүмжлээд бөөн юм болоод бас засаад, сайжруулаад явах юм. харин бид ямар ч зүйл байсан салбар гээд гараа өргөөд дуугүй дэмжих ёстой юу нөгөө намыг бүлэг гэдэг шиг. бид шүүмжилж байж, гэхдээ шүүмжлэхдээ хий хоосон биш ул үндэстэй, хэлэлцүүлгийн сэдэв өдөөж байж цаашдын хөгжлийг илүү сайжруулж, салбараа дэмжиж чадна гэж бодож байгаа.

Anonymous said...

Сандра Вуллокийн тоглосон NET гэдэг киног үзээрэй мэдээлэл технологийн муу талийг тэндээс л мэдэрнэ Гадаадын их гүрэн одоо ч гэсэн цаасаар л сонгуулиа явуулж байна. Тэд хийж чадна гэхдээ л бичгээр л санал өгдөг Миний хувьд сая нэг сонгогдогч нь надад 3 хүн л санал өгсөн байна би дээд шүүхд өгнө гэж гарч байсан тэндээс надад нэг санаа төрөөд /саналын хуудас дээр гарын үсгээ давхар зураад хэрэв 3 биш 10 байсан бол өгсөн 4 дэх хүн нь би гарын үсэгтэй саналын хуудасаа хянаж харж болох ч юм шиг эсвэл бүх саналын хуудсыг дэлгэцэнд тод камерт бичээд сонгогдогч нар өөрсдөө дэлгэцээр тоолж болохгүй гэжүү
за за улс төржөөд орой болгон оюу толгой гэсээр толгой өвдөж байна сайн нийгмийн ардчилсан систем төгс гэж бараг сэтгээд олдошгүй байхаа