2010-02-11

Сүүгээ мартуузай (шинэчлэсэн)

Би өнөөдөр хэдээс хэнтэй уулзах ёстой билээ? Ямар ажил хийж дуусгах ёстой вэ? Бас маргааш? Өнөөдөр ямар ажил амжуулчихав? Энэ мэт асуултууд өдөр бүр бараг цаг бүр сэтгэлийг минь зовоож байдаг. Гэтэл өдөр ирэх бүр улам л завгүй болоод байгаагаа мэдрэх юм. Цаг болон ажлыг зохион байгуулах, төлөвлөх талаар бас бус ном уншиж учрыг нь олсон боловч багаж нь маш чухал болохыг ойлгов. Саяхан нэг багаж олоод нэлээн гайгүй хэрэглээд явж байна. Энэ туршлагаасаа багахан хуваалцах гэсэн юм.

Цагаа биш ажлаа төлөвлө. Миний хувьд өдрийг цаг цагаар нь, цагийг минут хоромоор хуваан төлөвлөх нь хэцүү, зарим тохиолдолд боломжгүй байдаг. Гэнэтийг асуудлууд гарна, бас дийлэнх ажлууд тэр өдөртөө хийгдэж маргааш нь бэлэн байх чухал болохоор тухайн цаг минутад бэлэн байх хэрэггүй байдаг. Гэхдээ мэдээж уулзалт гэх мэт яг таг цаг хугацаатай зүйлс ч бий. Гэвч тэр цагийн ажлуудаа амжуулж чадахгүй байгаагаасаа болж бухимдах тал байдаг. Тиймээс миний хувьд цаг төлөвлөхөөс ажил төлөвлөх нь илүү хялбар байдаг. Өөрөөр хэлбэл би ямар ажлуудыг хийх ёстой вэ, эдгээрээс аль алийг нь өнөөдөр, маргааш, нөгөөдөр эсвэл өөр нэгэн өдөр гээд ангилж төлөвлөх юм. Харин одоо ямар багаж ашиглах нь маш чухал.

Сүүгээ мартуузай. Ажил төлөвлөхөд хэрэглэх багаж маань үргэлж гар дор байх ёстой, зохион байгуулж төлөвлөхөд хялбар ёстой. Цаас, тэмдэглэлийн дэвтэр ашигласан боловч үргэлж чирч явах нь төвөгтэй бас хойшилсон тохиолдолд дахин тэмдэглэх гээд төвөг ихтэй. Яаж ч бодсон үргэлж гар утастай явдаг болохоор тэрийгээ ашиглах нь илүү зөв юм. Бас зарим тохиолдолд тооцоолуур дээрээсээ ашиглах боломжтой байх ёстой.

Сүүлд вэб хэсч яваад Remember The Milk буюу Сүүгээ Мартуузай үйлчилгээг олсон юм. Та үнэ төлбөргүй бүртгүүлээд өөрийн хийх ажлуудыг төлөвлөх боломжтой. Ингэхдээ та ажлын эсвэл хувийн, бүр хэзээ дуусгах ёстой, чухлын зэрэг гэх мэт тухайн ажилтай холбоотой бүх мэдээллийг оруулах, төлөвлөх боломжтой. Миний хувьд өдөр бүр шахуу интернэт ашигладаг болохоор ашиглахад их дөхөм. Мөн гар утсан дээрээ давхар ашиглах боломжтой нь үнэхээр их таалагдсан. Ашиглаад одоо сар орчим болох гэж байгаа бөгөөд миний бүтээмжийг багагүй нэмэгдүүлээд байна.

Хамгийн гол нь хийх ёстой бүх зүйлээ тэмдэглэх, хөтлөх нь чухал. Хэрэв бүх зүйлээ хөтлөхгүй бол хэрэглээд хэрэггүй. Мөн энэ аргадаа найдаж ямар ажил хэзээ хийх ёстой билээ гэсэн хэцүү асуултыг толгойноосоо авч хаяж, үндсэн яг хэрэгтэй ажилдаа анхаарлаа 100% хандуулах хэрэгтэй. Харин цаг хугацаатай ажлыг GMail дээрх цаглабар ашиглаад хялбархан төлөвлөчихнө.

Бүгдээрээ хамтдаа ажлаа төлөвлөе, бүтээмжээ нэмэгдүүлье, хурдтай хөгжицгөөе.

2 comments:

Jasper said...

Нэг наадаг шар дээ ричээд наацан. Утас дээрээ сэрүүлэг тавьцан, тооцоолуур дээрээ бичцэн. Тэгсэн хирнээ тэднийгээ уншина, тооно гэж байхгүй юм кк. Сэрүүлэг дугарна, ядаргаа гээд унтраана.

Гэхдээ цаг төлөвлөхөөсөө ажлаа төлөвлөх нь илүү гэдэг үг мааш их таалагдлаа. Учир нь тэр ажлыг хийх онгод, эрч хүч тогтсон цагт орж ирэхгүй бол тэр хүн хүлээлтэнд орно. Баярлалаа.

Ninjka said...

За хэрэгжүүлээд үзье. Хөдөлмөрийн "гарт эвтэйхэн" багаж ч ажлыг их хөнгөвчилнө шүү. Tnx

Ажлыг цаг минуттай нь төлөвлөөд, хэрэгжүүлсэн ч юм байхгүй өөрийгөө зовоосноос дуусгах эцсийн хугацаа, мөн дуусгачих боломжит хугацааг нь тавиад ажиллавал зүгээр шүү. Ер нь цаг гэхээсээ илүү ажилдаа фокус тавина гэдэгтэй санал нийлж байна аа.