2010-01-10

Avatar

Avatar гэдэг кино гараад дэлхийг бүхэлд нь байлдан дагуулаад, би өртөөд нэг тиймэрхүү өдрүүд үргэлжилж байна. Өнөөдөр зарим нэг хүний оронд ахиж үзсэн боловч догдолж, түгшсэн хэвээрээ л байх юм. Би киноны үйл явдал бичихгүй ээ, Өргөө ороод үзчихвэл хамаагүй дээр. Хувьдаа интернэтэд гарсан бичлэгүүдийг татаж авч үзчих гээд болохгүй их л тэвчих хүлээсэн дээ. Харин киноноос төрсөн хэдэн сэтгэгдлээ хуваалцах санаатай.

Хамгийн сонин нь нөгөө омгийн ахлагчийн нэрийг Eytuken гэж бичээд Этүкэн гэж дуудаад байгаа, тэр нь нэг тийм индиан байрын нэг нөхөр бий. Гэтэл нөгөө манай түүхэнд гараад байдаг Этүгэн гэдэгтэй их ижил санагдаад, бас зарим нэрс нь монголжуу ч юм шиг. Бас манайхан шиг байгаль дэлхий, газар ус, ан амьтдаа их хайрлан хамгаалж, тэдгээртээ шүтэж амьдарна. Бөөгийн шашинтай болохоор өвөг дээдсийн дуу хоолой, холбоо гээд л бидэнд танил зүйлс олон. Хамгийн онцгүй нь хүмүүс бид чинь хязгааргүй их шуналтай, түүнийгээ хангахын тулд юу ч хийж чадах улс гэдгийг маш тод томруунаар харуулж өгсөн.

Харин өчигдөр "Цасан охин" киноны нээлтэд найз маань урьсанд очиж үзэв. Жаал инээж, хавь орчныхоо хүмүүсийг цочоож байгаад гарч ирэх шив. Эрээвэр хураавар санаагаа зүүж бичсэн блогийг минь уншсан танд баярлалаа.

4 comments:

Semuun said...

hehe
avatar nadad law mash ih taalagdsn

М. Эрдэнэчимэг said...

Avatar-ийг үзэж амжаагүй л явж байна. Албан ёсны сайтаас нь
http://www.avatarmovie.com/index.html хэсгийн үзлээ.
трайлийг нь бас тавьж болох юм байна. ШУ-ны Зөгнөлт зохиолууд бас гоё шүү. Надад
The Lord of the Rings
http://www.lordoftherings.net/
энэ их гоё кино санагддаг. Дөнгөж кино театерт гарахад нь хүлээж байгаад 3 жил дараалж үзээд, сүүлд СД худалдаж аваад үзсэн юм. Харин нь Хари Потогийн сүүлийн киног ав ч үзсэн өмнөхүүдийгээ бодоход сэтгэлд хүрээгүй, Яагаад ч юм бүү мэд :D

Zippy MN said...

tsaad avatar chin all times top 1 movie bolchood bna shuu de

Zippy MN said...

ug zuin aldaa garahjiina all times top 1 movie bolchih geed davhiad bnas hd e