2010-01-09

LPI-ын талаар эргэн дурсахуй

Саяхан нэг газар өөрийн талаар материалыг өгөх шаардлага гарахад үндсэн материалуудаас гадна сургалтанд суусан болон авсан мэргэжлийн сертификатын талаар мэдээллийг өгөх шаардлагатай болж өмнө сууж байсан сургалтууд, тэдгээрээс авсан батламжуудыг эрж олох ажилтай болов. Ингээд бичиг цаас ухаж байгаад LPI-ын сертификатыг олоод, басхүү сонирхолтой дурсамжуудаа сэргээе үү гэж бодоод.

Товчхондоо бол LPI нь RedHat, SuSE, Ubuntu эсвэл Debian гэх мэт ямар нэг линукс тархацаас үл хамаарсан яг линуксын үндсэн мэдлэг, чадвар олгох стандарт, зорилт бүхий шалтгалтын систем юм. Өөрөөр хэлбэл хэрэв та LPI-ын зорилтод мэдлэг чадваруудыг эзэмшиж, сертификат авах юм бол аль ч төрлийн линукс систем дээр ажиллаж чадах, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болж байна гэсэн үг. Тухайн үед Филлипинд очоод бичиж байсан блог, дараа нь шалгалтанд тэнцэж сертификат авсныхаа дараа бичсэн блогийг сонирхоорой. Өөрөө уншсан чинь дурсамжтай бас их сонин, гоё байна шүү.

No comments: