2010-03-03

Хулгайлах уу? эс хулгайлах уу?

Ноднин зун OSCON-д оролцож явахад минь Microsoft-ийн төлөөлөгчид Windows 7-ийн горилогч буюу RC хувилбарыг өгснийг нь суулгаад цөөхөн хэд ашигладаг байв. Уг нь сүүлийн үеийнх гэсэн шиг нэлээн сайжирсан, бас суулгасны дараа ихэнх төхөөрөмжүүд шууд ажилладаг тул илүү хялбар, ерөнхийдөө ажиллагаа нь хүртэл таалагдаад байгаа юм. Гэвч горилогч хувилбар маань бараг бэлэн болсон ч туршилтынх, мөн үнэ төлбөргүй болохоор энэ сарын нэгний өдөр ашиглалтын хугацаа дуусч, үүнээс хойш хоёр цаг тутамд унтрах анхааруулга өгч байна. Хэдийгээр би өдөр тутмын хэрэглээндээ Ubuntu ашигладаг, сүүлийн хоёр сарын хугацаанд нэг ч минут Windows дээр ажиллаагүй ч маш цөөхөн гардаг гарцаагүй шаардлагатай үед энэ асуудал гарвал яах вэ гэх мэт зарим нэг асуудлууд санаа зовоож эхэллээ.

Өнөөдрийн бидний амьдарч буй нийгмийн суурь нь хүний өмч тэр дундаа оюуны өмч юм. Шинэ санаа, шинэ технологи зэрэг нь нийгмийг хөгжлийг хурдасгаж, ном зохиол, дуу хөгжим зэрэг нь бидний оюуныг цэнгээж байна. Оюуны өмч нь хийсвэр ч гэсэн нэгэнт газар, байр сууц, гар утас, аяга тавагны адил хүний өмч болохоор түүнийг хуулиар хамгаалах болсон. Хэрэв шинэ санаа, шинэ технологи, ном, дуу, зохиол гээд оюуны өмчийг зохих ёсны дагуу үнэлж, хуулиар хамгаалаагүй байсан бол бидний амьдарч буй нийгэм ямар байхыг төсөөлөхийн аргагүй. Гэхдээ л бид өнөөдөр оюуны өмчийг үнэлдэг, хуулиар хамгаалдаг соёлт нийгэмд амьдарж байгаа учир бусдын адил өөрийн бүтээл, оюуны өмчийг үнэлүүлэхийн зэрэгцээ бусдынхыг ч мөн адил үнэлэх ёстой юм.

Би нээлттэй програм хангамжийн тууштай хэрэглэгч, бас дэмжигч. Ихэнх хүмүүс нээлттэй програм хангамж нь оюуны өмч биш, эсвэл ямар ч хамгаалалтгүй гэдэг ч үнэн хэрэгтээ тийм биш юм. Нээлттэй програм нь бусад бүх програмын адил хуулиар хамгаалагдсан, ганц ялгаа нь өмчийн эзэн нь програмыг үнэ төлбөргүй авч ашиглах, хэрхэн бичигдсэнийг нь эх кодоос нь харах, бүр өөрийн хэрэгцээнд зориулан өөрчлөн ашиглах эрхийг хүн бүрт олгосон. Тиймээс би энэ эрхийг эдлэх гэж, хууль зөрчихгүй гэж өөрийн бүх хэрэгцээнд нээлттэй програм хангамж ашиглахыг хийчээж, боломжгүй тохиолдолд хаалттай ч үнэ төлбөргүй зүйлс ашиглахыг эрмэлздэг. Windows-ын оронд Ubuntu, Microsoft Office-ын оронд OpenOffice.org, Outlook-ийн оронд Evolution, Photoshop-ын оронд GIMP, Corel-ын оронд Inkscape, Visual Studio-ийн оронд Vim эсвэл Eclipse гэх мэт програмууд ашигладаг. Тун цөөхөн хэрэг болох Windows 7-г худалдаж авах талаар бодож байгаа ч огт Windows ашиглахгүй болох өөр нэг сонголт илүү санагдаад байгаа. Бусдыг үнэлж байж бусдаар үнэлүүлнэ. Тэгэхээр та бид бусдыг хүлээхээр өөрсдөө эхлэх үү? Хулгайлах уу, эс хулгайлах уу?

15 comments:

Battur Sanchin said...

Сонирхолтой сэдэв хөндсөн байна шүү. Бусдыг хүндэлж байж, өөрийгөө хүндлүүлнэ гэдэг нь яриангүй. Эсвэл өөрийгөө хүндэлж байж, хүндлүүлнэ ч юм уу...

Миний хувьд мөн Линуксыг Виндовзоос илүү түлхүү ашигладаг. Аль болох Линуксаа бариад явах бодлого барьдагч бусадтай харилцах, баримт материал бэлдэх дээр яах аргагүй MS оффисийн програм ашиглах хэрэгтэй болдог. Үүнээ дагаад MS OS нь сууж таарна.

Одоо бодоход худалдаж аваад хэрэглэх нь зүйтэй гэж санадаг боловч яг судлаад суусан нь бас үгүй л юм шиг байна. Өнөө авдаг цалин мөнгөө бодвол нь бүгдийг нь нийлүүлээд $100-д авч болмоор ч юм шиг. Тэрнээс дээш бол нь харин "баяжихаараа" л болчих байх да ;) Судладаг хэрэг ээ.

Дэвшилттэй нь чаддаг зүйлээсээ худалдан авч эхлээд л байгаа. Хуучин бол веб хийх нэрээр олдсон зургаа наагаад тавьчихдаг байсан бол одоо бол заавал istockphoto.com, bigstockphoto.com зэрэг газруудаас худалдан авч хэрэглэдэг. Нэлээдгүй үнэтэй санагддаг ч хожим сэтгэлд таатай өег санагддаг юм. Хулгайн хөрөнгө биш юм чинь арга байж уу.

За тэгээд залуу хүмүүс байна да, удахгүй W7, PS, AI зэргийг нь хөнгөхөн худалдаад авчих чадалтай болно до, бид. Зүтгээд байна да, хө.

Mend-Orshikh Amartaivan said...

Бусдын оюуны бүтээлийг үнэлэх, тэнийг бүтээлийг ашигласан бүртээ credit өгнө гэдэг бол үнэхээр Battur-ын хэлдгээр өөрт "өег" сэтгэгдэл төрүүлдэг. Нэг талаараа гэм хийцнээ (хийж байгаагаа) мэдэрч амьдрана гэдэг ямар л олигтой байхав, нөгөө талаар үүнийг мөн мөнгө гэдэг зүйлтэй холбож заавал ойлгохгүй бол болохгүй. Хэдий хулгай хийгээд ямарваа нэгэн программ ашиглаж байгаа хэдий ч (жишээ:Microsoft office-ыг үнэхээр төлж хэрэглэж байгаа хүн цөөн) хувийн хэрэглээндээ ашиглах нь, цааш хувьлаж ашгийн зорилгоор зараагүй л бол зөвшөөрөгддөг (зөвшөөрөгддөг гэсэн санаа маань хувийн хэрэглээндээ ашиглахыг хэлж байгаа хэрэг. Худалдааны зорилгоор биш.)

Үнэхээр өөрөө л бусдын бүтээлийг хакердаад цааш хувьлан зараагүй бол бусдын хакердаад үнэ төлбөргүй болгосон зүйлийг олоод ашиглах нь буруу юу? Би буруу гэж хэлэхгүй ээ. Үнэхээр миний буруу бол эхлээд тэр хакеруудыг зогсоо гэж хэлнэ. Тэхээр миний хэлж байгаа зүйл хулгайлж байгаа нөхдүүдийн тоонд орж байгаа байх. Гэсэн хэдий ч би үнэнээ хэлэх чадвартай.

(PS: Миний хувьд Win хэрэглэгч, Mic -Office Pro, Adobe CS4 Master Collection гэсэн үндсэн хоёр программ байна)

Харин блогер хүний хувьд, биз, мен, маркетер хүний хувьд олж мэдсэн мэдээ мэдээлэлийн эх сурвалжийг хүргэх, мөн бусдаас санаа авсан бол түүндээ байнга credit өгдөг. Хүний санааг хэзээ ч өөрийн юм шиг ярьдаггүй. Сонирхолтой сэдэв бичиж нүүрийг минь улалзуулж, үнэнийг хэлүүлсэнд баярлалаа.

Jasper said...

Оюуны өмч гэж хүн бүхэн мэднэ, гэвч харамсалтай нь тооцоолуурын програм хангамжийг оюуны өмч гэж мэддэг хүмүүс нь бидэн дундаа л цөөхөн юм.

Дийлэнх нь тооцоолуурыг худалдаж авахад дагалдаж ирдэг гэсэн дүфф бодолтой байгаад байдаг. Бүр зарж байгаа хүмүүс нь хулгайн ҮС суулгаад, дээрээс нь баахан хууль бус аппликэйшнүүдийг (Adobe CS, Office etc.) суулгаад өгчихдөг. Хуулийн тухай ярихад "Хэдэн арван жил Монголд ийм юм ашиглагдсан, ашиглаж ч байна, ашигласаар ч байх болно" гэлцэнэ.

Ийм муухай зуршил ч гэмээр ухамсаргүй үзэл суртал тогтооход бүгд л буруутай. Бид (LiMNux) хүртэл нээлттэй эхийг энэ байдлыг арилтал сурталчлаж чадаагүйд буруу байж магад :P

Сайхан нийтлэл болсон байна шүү, гэхдээ нэр бол арай л харгиа юм аа :P

Unknown said...

Windows 7 RC маань анхааруулга өгч эхэлмэгц ер нь худалдаж авч үнэхээр болдоггүй юм байх даа гэж бодогдоод бага сага судалж үзэв. Нэгэнт би том компаний сүлжээнд холбогдож ажиллахгүй, бас англи хэлээр л ашиглах тул Windows 7 Home Premium илүү тохиромжтой юм билээ. Тэгээд 199$, гэвч үнийг төлөөд би 2015 он хүртэл санаа зовох юмгүй ашиглана. 5 жилд 200, жилд 40, сард 4 доллар ч хүрэхгүй. Даанч нэг дор пар гээд гарч байгаа болохоор их санагдаад, бас боломж нь бага. Одоохондоо Ubuntu ашиглахаар шийдлээ, үнэхээр гарцаагүй хэрэгцээ гарвал гээд мөнгөө цуглуулж байгаад хэзээ нэг өдөр авна байх. Авахгүй ч байж магад.

Batbileg said...

Уг нь болдог бол бүх хүмүүс пар гээл бүгд үнэ төлбөргүй нээлттэй эхийн програмуудыг ашигладаг болчихвол тээ. Даанч манай нийгэмд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн нилээд хэсэг нь үнэ төлбөртэй байдаг програмуудыг ашиглах юм. Тэгээд л тэдэнтэй харилцахын тулд заавал тэдний ашигладагуудыг хэрэглэх хэрэгтэй болж байна. Жнь манай харилцагч нар л гэхэд заавал үнэ төлбөртэй, асуудал гарвал хариуцах эзэнтэй зүйлсийг ашиглахыг шаарддаг. Бизнесээ эрсдэлд оруулахгүйн тулд тэгэхээс ч аргагүй байдаг юм шиг байнэ лээ.

Бас нэг талаас нь харж үзвэл бидэнд үнэгүй машин, үнэгүй гутал хувцас олддог билүү? Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд л байдаг гэсэн үг ч бий. Тийм болохоор зарим юм яг яагаад үнэгүй зах зээл дээр байж байна, цаашид үүрд гарцаагүй үнэгүй хэвээрээ мөртлөө үнэтэй бүхнээс дутахааргүй хөгжиж чадах уу гэдэг талаас нь судлаж байж хэрэглэх хэрэгтэй юм шиг ээ.

Tulga said...

@Batbileg, "Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд л байдаг гэсэн үг ч бий", хэдий ийм үг байдаг ч нээлттэй эх маань биднийг хавханд оруулах биш хоорондоо өгөөмөр байцгаая гэсэн уриатай ш дээ.
@Mend-Orshih, Хакеруудын хувьд би тэднийг хүндэлдэг. Тэд л технологийн эрх чөлөө ардчилалыг эрхэмлэж түүнийхээ төлөө тууштай тэмцдэг. Яахав зарим нэг нь муу юм хийдэг л дээ. Тэгэхдээ сайн нь илүү байхаа.

batbayar said...

Жирийн хэрэглээнд болдог л юм байгаа биз, Геологиь ГМС за өөр юу байдгийн ихэнх мэргэжлийн програм хангамж зөвхөн Виндоус дээр сууирлсан байдгийг яах уу. Нээлттэй эх гэдэгээ ер нь хаясан нь дээр. Манайд бол бүүр дэмий. Бяруу болоогүй байж бухын баасаар гэдэг шиг л дэмий зүйл. Ганц нэг хүмүүс нь сонирхолоо ухна биз, олон түмнийг уриалаад хэрэггүй. Амьдрал, хууль эрхзүй сайжирчихвал угаасаа хулгайлахаа болино ш дээ. Тэгсэн ч хаа сайгүй угаасаа л хэргэлдэг/бусад улсуудад/.

Unknown said...

Сонирхолтой сэдэв шүү, сонирхолтой сэдэв.

Манай салбарынханы хувьд crack-дсан програмуудын "ачаар" хөлд орж, нийт хүмүүс янз бүрийн програмыг ашиглаж сурч байгаа гэдэг талаасаа "сайн" гэж бодож байна.

Гэтэл үнэгүй Office, үнэгүй OS, үнэгүй програмууд ашигласаар байгаад дассан хүмүүс эдгээр програмыг хийж бүтээхэд ямар их хүч хөдөлмөр ордог гэдгийг төсөөлөх ч үгүй байгаа нь эргээд Монгол програмуудынхаа үнэ цэнийг, зарцуулсан хүч хөдөлмөрийг үл тоодог хандлагатай болгосон байх гэж би ч бас боддог юм.

Энэ салбарт ажилладаг хүмүүс Windows-оос огт тусгаар байхад их хэцүү юм билээ. Би 2 жил тойрон Ubuntu дээр development хийсэн. Тэгсэн өнгөрсөн зунаас .net рүү орох хэрэг гараад Windows суулгасан, хулгайнх ч арай биш л дээ. Microsoft-ынхон partner-ууддаа зөвхөн дотооддоо хэрэглээрэй гээд бараг бүх багц CD-гээ өгдөг юм байна лээ.

Оюуны өмчийг чанд баримтлах нь одоохондоо бидэнд хэцүү ч яваандаа баримтлах нь л бидэнд өлзийтэй байх даа.

khashochir said...

ер нь бол энэ асуудал маш олон янзаа р бидний амьдралд тохиолдож л байдаг жишээ google ээс нэг ном хайгаад уншдаг уг нь тэр үнэтэй ном л доо гэтэл тэрийг үнэгүй тавьчихсан л байдаг учир нь бид уншихгүй ,ашиглахаас өөр замгүй болсон тохиолдолд хэрэглэхгүй авч уншихгүй гээд яахавдээ бөөн цаг хугацаа л алдахын нэмэр.тэгэхдээ дараа үнэхээр боломжтой болсон тохиолдолд ер нь бол тэр оюуны өмчийг худалдаж авах л хэрэгтэй гэж боддог .

(windows rc ийг ахиж суулгахад 120 триал ажилладаг байхаа )

khashochir said...
This comment has been removed by the author.
xvv said...

Миний хувьд худалдаж авахыг огт дэмждэггүй л дээ. Огт нь ч бас юу юм... Одоогоор бид худалдаж аваад байх хүмүүс нь биш. Аль болох хуулийн дагуу төлбөргүй зүйлсийг хэрэглэхийг хичээдэг...

http://xvv.blogmn.net/26088/

Нэг ийм зүйл бичиж байсан. Харин дээр бичсэн batbayar гээд хүний бичсэнийг уншсан чинь нэлээн юм бодох чадваргүй хүн бололтой гэж бодогдлоо...

Бас нэмж хэлэхэд үнэгүй зүйл хулганы хавханд л байдаг бол гуйлгачин хүмүүс гудамжинд суухгүй л байх байсан. Өөр олон зүйл дээр үнэгүй зүйлс байдаг. Монголд гэхэд л Хүүхдийн эмчилгээ төлбөргүй л байдаг. Улсаас гэгддэг. Нээлттэй эх бол үүнтэй л адил зүйл шүү дээ. Гол нь өөрт байгаа илүү зүйлсээ өгөөмрөөр тарааж, түүнээсээ эргээгээд ашиг олж чадаж байгаа л хэрэг.

Нээлттэй эх үнэ төлбөргүй гэхээр л хүмүүс нэг сайхан завтай нөхөр л суугаад хийгээд байдаг гэж ойлгодог юм шиг байгаа юм???

MGiS said...

khudaldaj avakh tuvshind khureegui geed l crack-dsen yum uu? copy-deed kheregleed baikh uu? NetHope gedeg khotolboriin daguu ashigiin bus baiguullaguud Windows-iin products khyamdruulsan uneer bas online training-d oroltsokh erkh avch bolno sh dee...

xvv said...

Хулгайлж хэрэглэх эсэх нь хувь хүмүүсийн сонголт. Харин төрийн байгууллагуудын хувьд тэр их хэмжээний зардал гаргаж байснаас линукс руу л шилжих хэрэгтэй байгаа юм даа...

Ядаж гадны вирустай юм биш өөрснөө кракдаж чадаад цэвэрхэн хулгайлж чадаж байвал, баригдахгүй байж чадаж байвал чадаж байгаа юманд арга байхгүй л гэж хэлэх байх даа...

Bilegt said...

Миний мэдэх ихэнх хүн windows үйлдлийн системийг хэрэглэдэг. Мэдээж ихэнх нь худалдаж аваагүй. Гэхдээ тэд бүгд хулгай хийгээгүй. Зүгээр л хулгайлаад цацчихсан юмыг авч хэрэглэж байгаа хүмүүс. Зүйрлэх юм бол нэг нөхөр банк дээрэмдээд тэгээд дээрэмдсэн мөнгөө дээрээс цацчихсан. Харин энэ мөнгийг хүмүүс түүж авах болно. Гэвч тэдний хэн ч хулгайч гэж хэлэхгүй биз дээ. Гэхдээ мэдээж нээлттэй эхийн программуудыг хэрэглэх дээр л дээ. Гэвч энд цаг хугацаа хэрэгтэй.

Unknown said...

Виндовс-ийг ихэнх хүмүүс үнэгүй хэрэглэдэг гэж хэлэхэд бас өрөөсгөл талтай байж магадгүй. Лаптоп эсвэл компъютер худалдаж авахад Виндовс OEM лицэнз-тэйгээ ирдэг. Тэрийг нь виндовс-өө үнэгүй авчихлаа гэсэн ойлголт ихэнх хүнд төрүүлдэг байх.