2010-03-09

Технологийн туслалцаатай амьдрал

Саяханы нэг амралтын өдөр ганц нэг хүнтэй ярьж ганц нэг ажил зохицуулах шаардлагатай байтал утасны цэнэг дуусаад унтарчихав. Хүний утас гуйгаад ярих гэсэн боловч дугаарыг нь санадаггүй. Технологи, гар утас хөгжин сайжрахын хэрээр ашиглахад илүү хялбар, илүү олон боломжтой болсон тул хүний дугаарыг цээжлэх гэхийн оронд хурдхан шиг хадгалж аваад тэрийгээ дараа ашигладаг дадал суусан байж. Бас хэт олон дугаарыг цээжилж байхаас төвөгшөөсөн нь ч нөлөөлсөн байх. Яаж ч хичээгээд 99 буюу Мобиком байсан гэдгээс өөр юу ч орж ирдэггүй. Ингээд яаж ийж байгаад утсаа асааж дугаарыг нь харахаас өөр арга үлдсэнгүй.

Дугаар ч нэг иймэрхүү. Ирэх долоо хоногт шүдээ дахин үзүүлж, бас бус хүнтэй уулзах ёстой. Энэ бүхнийг мартахгүйн тулд гар утсан дээрээ тэмдэглэх бөгөөд гар утас маань өглөөдөө нэг бас эхлэхээс нь 30 минутын өмнө надад сануулах ёстой. Хийх ёстой ажлуудыг бүртгэж, тодорхой хугацааны дараа гүйцэтгэлийг хянана. Мэдээллийн технологи, бүр тодруулбал Google ахын тусламжтайгаар мэдээллийн далайгаас өөрт хэрэгтэй мэдээллийг хайж олно. Blogger болон Twitter-ийн тусламжтайгаар сонирхолтой мэдээ, мэдээллийг бусдад түгээхийг оролдоно. Энэ мэтчилэн бид өдөр тутам, хором мөч тутамд технологи ашиглана. Одоо технологи нь амьдралын заавал байх ёстой нэгэн хэсэг боллоо.

Хэрэв мэдээллийн технологи байхгүй байсан бол бид яах байсан бол? Миний бодлоор бид технологийн туслалцаагүй амьдарч чадахгүй болсон гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй боллоо. Харин бидний амьдралын хэв маяг технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоод байна уу эсвэл технологийн хөгжил бидний амьдралын хэв маягийг тодорхойлоод байна уу? Ер нь цаашид хэрхэх бол?

3 comments:

Unknown said...

Миний хувьд хүмүүсийн хэрэгцээ дээр үндэслэгдэж төхөөрөмж, технологиуд амьдрал дээр нутагшдаг. Жишээ нь технологи хөгжлөө нисдэг машин гарчээ тэр нь Монголд байтугай дэлхийд хэзээ ашиглагдаж эхлэх бол?

Технологи хэдий хөгжсөн ч бидний хэрэгцээгүйгээр тэр хоосон зүйл болой.

Чиний хувьд?

Haker7 said...

Аль аль нь л нөлөөлдөг байх. Мэдээж бидний хэрэгцээ хөгжлийн хөдөлгөх үндсэн хөдөлгүүр нь. Нөгөө талаас энэ том компаниуд чинь хөрөнгө хүч маркетинг 3-р бидний хэрэгцээ байгаагүй зүйлийг ч хэрэгцээтэй болтол нь хөгжүүлж хүмүүс танилцуулж байна шүү дээ. Хүмүүсийг татгалзахын аргагүй тийм технологиудыг санал болгож байна.

Анхаа said...

Технологийн нэг сөрөг тал нь энэ гэж би боддог. Бид одоо эргээд энэ технологийнхоо боол нь болох талруугаа болох гээд. Технологи байхгүй байсан бол олон дугаарын бүгдийг нь алдахгүй санах байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Хүний хөгжил нь зогсоод технологийн хөгжил нь илүү болоод байнуу даа.