2010-07-27

App Store данс үүсгэх талаар

Дөнгөж саяхан iPad гээч тоглоомтой болов. Гэвч шинэхэн тул дээр нь хийх зүйл үгүй болохоор жаахан баяжуулж Twitter гэх мэт зарим нэг програм суулгахаар шийдсэн боловч App Store дээр ганц нэг асуудалтай тулгарав. Гэхдээ үүнийг шийдсэн тул бусад хүмүүст тус болох мөн өөртөө баримтжуулах үүднээс энэхүү блогийг тэрлэв.

Хэрэв та өөрийн iPhone, iPod touch, iPad дээр албан ёсны эх сурвалжаас төлбөртэй болон төлбөргүй програм хангамжууд суулгахыг хүсч байвал заавал App Store дээр өөрийн данстай байх ёстой. Монголчуудын хувьд дотоодын банкны төлбөрийн картаар ямар нэг гүйлгээ хийх боломжгүй тул төлбөртэй програмуудыг авч болохгүй(одоохондоо мэдэж байгаа маань энэ, хэрэв арга байгаа бол сэтгэгдэл дээр үлдээгээрэй), гэхдээ л төлбөргүй мөртлөө хэрэгтэй олон програм байдаг болохоор суулгахыг хүсэх нь лавтай. За ингээд доорх зааврын дагуу өөрийн дансыг үүсгэх төлбөргүй програм хангамжуудыг суулгаарай.

1. iTunes татаж авч суулгах. Хэрэв өмнө нь суулгасан байгаа бол тэрийгээ ашиглахад болно байх.
2. Энэ холбоосоор дамжиж Twitter for iPhone програмын хуудас руу орох бөгөөд iTunes ажиллуулахыг асуухад зөвшөөрөх хэрэгтэй. Үүний дараагаар iTunes дээр нөгөөх програмын маань танилцуулга хуудас гарч ирэх ёстой,
3. Гарч ирсэн хуудасны зүүн дээд хавьцаа програмын зураг байгаа ба тэрний доор байрлах Free App товчин дээр дарах хэрэгтэй. Үүний дараагаар iTunes Store дансны талаар жижиг цонх гарч ирнэ.
4. Бүртгүүлэхэд шаардлагатай бүх мэдээллийг бөглөж өгөх хэрэгтэй, гэхдээ төлбөрийн карт дээр None гэсэн сонголтыг сонгоно.

Ингээд та App Store дээр данстай болсон бөгөөд дурын төлбөргүй програм хангамж татаж авах боломжтой боллоо. Албан ёсны зааврыг эндээс үзээрэй.

6 comments:

Unknown said...

http://apptrackr.org/ гээд програм татаж болдог вэб байдаг гэж нэгэн интернэт анд маань хэлж өглөө. татаж авч болох юм шиг байна, гэхдээ яаж суулгах талаар ёстой мэдэх зүйл алга.

Unknown said...

Энэ вэбийг чинь харин мэдэхгүй юм байна. Баярлалаа. Би iphone хэрэглэдэг өчнөөн сайт байгаа cracked ipa-тай гэхдээ би ipad хэрэглэж үзээгүй болохоор ipa файл суулгаж болдог эсэхийг мэдэхгүй юм. Би програмаа суулгахдаа 91 PC Suite for iPhone гэдэг програм хэрэглэдэг их зүгээр, данс үүсгэх шаардлагагүй.

Unknown said...

Өөө бас iphone дээр монгол гарын байршил /layout/ байдаг ш дээ ipad дээр суулгачихвал ч айн. Нэг ipad-тай болох юмсан. Даанч програм хөгжүүлэхэд явдалтай юм байна лээ. Заавал Mac дээр тэр нэг SDK нь суудаг гэсэн. Нэг Mac-тай бол програм бичиж үзэхгүй юу :)

Мандах said...

кракед апп суулгаж чадсан уу?
миний хувьд бол

http://cydia.hackulo.us/
репог ашигладаг.
ipad-аа шоронгоос нь оргуулчихсан бол icy, cydia, ... гэх мэт репо клиентууд байгаашдээ тэрнэдээ дээрх source-ийг нэмчих. дараа нь appsync for ios 3.2 билүүдээ ipad-ийнх гэж байгаа, тэрийг суулгасаны дараагаар кракед аппуудыг асуудалгүй суулгах болно. бас дээрх үйлдэл хуувь бус биш гэсэн шоо...

morocco said...

Humuusuu please help me ! Itune store dans neehed mongoliin niislel , zip codiig zovshoorohgui ban uuniig yaj shiidsen be

morocco said...

Humuusee itune store dans tai Bolivia mongoliin zip cod bolon uls,niisleliin neriig zovshoorohgui ban junior yah shiideh ve