2010-08-06

Бүлгэмийн радио

Хэзээний ч юм нэг удаагийн OBP дээр яавал бид бүлгэмийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд явуулах, хамгийн гол нь мэдээллийг хэрхэн хялбар байдлаар хүргэх талаар зүгээр л ярьж суугаад podcast гээч зүйлийг туршиж үзэх талаар цухас яриад өнгөрсөн юм. Санаа нь бол унших залхуутай, бичих бүр залхуутай, харин ярих болон сонсох арай гайгүй хялбар. Тийм болохоор бид дуут блог буюу podcast хийж таны чихэнд хүрэх талаар бодож эхэлсэн байж.

Харин өнөөдөр бид (Дөлгөөн, Хасаа, би) үүнийг бодит ажил болгож podcast буюу LiMNux Radio-ынхаа анхны дугаарыг та бүхэндээ хүргэж байна, таалан сонсоно уу. Бидний хувьд өмнө ийм зүйл хийж байсан туршлагагүй тул алдаа, эсвэл буруу ташаа зүйл байхыг үгүйсгэхгүй, бидний өршөөнө үү. Гэхдээ энэ дугаарын талаар сэтгэгдлээ, мөн дараагийн дугаарт юу сонсохыг хүсч байгаа талаараа энд бичиж үлдээгээрэй. Цаашид хэрхэн хөтлөх, хэрхэн баяжуулах эсвэл илүү сонирхолтой болгох гээд бүх л саналаа хуваалцаарай, бидний хөтөлбөр нээлттэй байгаа. Бас танд ч ярих зүйл, бусдад хүргэх мэдээлэл байвал бидэнтэй хамт дараагийн дугааруудад оролцох боломжтой шүү.

6 comments:

XATHAA said...

Баярлалаа. Сайхан ярилцсан байна. Яаг хажууд чиний сонсоол сууж байгаа юм шиг санагдлаа. Windows дээр сонсох гээд сонсох юм олдсонгүй. Татаж аваал сонсчихлоо. Илүү ихийг ярилцаарай

RK said...

Баярлалаа. Анхных гэхэд бас ч гайгүй ээ. Алдаа, оноо байнаа биччих үү :D

Алдаа ч гэчий дээ:
1. Их инээж байнаааа
2. Шумгүй газар бичлэгээ хийвэл ямар вэ
3. Зарим үгээ бодож ярих ёстой юм шиг байнаа хамгийн эхлээд Дөлөө-ийн "ахлах инженер маягийн" гэдэг их сонин санагдлаа. Мэргэжилдээ дургүй юм болов уу гэж ойлгохоор байна. Зөвөөр ойлгоорой

Оноо 3,5 од:
1. Ийм сайхан санаа гаргаад хэрэгжүүлж байгаад баяртай байна
2. Нээлттэй эхийн талаар тодорхой хэмжээний ойлголтыг хүмүүст хүргэж байгаад баярлалаа.
3. Нээлттэй эхийг боловсролын салбар болон ирээдүй хойч үеээ боловсруулах талаар дэмжиж байгааг сайшааж байна
4. Галт үнэгийн хөгжүүлэлтэнд оролцох гэж байгаад амжилт хүсье.

Дараа дугаарын санал:
1. Манай монголд нээлттэй эхийг хэр хэрэглэж байгаа, нутагшуулалт хэр явагдаж байгаа болон цаашдын зорилт
2. Нээлттэй эх рүү шилжихэд юун дээр анхаарч болох талаар /би ч уул нь шилжиж байгаа л даа/
3. Нээлттэй эхийн үйлдлийн системүүдийн онцлогуудын талаар

Санал шүүмжийг минь хүндэтгэн хүлээж авсанд баярлалаа.

Монголын нээлттэй эх хөгжүүлэгчид маш олон болох болтугай.

Дөлмандах said...

санал, шүүмж бичсэн RK дээ баярлалаа. дараагийн дугаарууддаа тусгаж авна.

Gansukh B said...

Гоё болжээ, баярлалаа :)

Эркагийн бичсэн "алдаа"-нуудаас инээхийг алдаа гэж үзэхгүй, эсрэгээрээ дэмжиж байна аа. Инээгээд энгийн уулзаад ярилцаж байгаа юм шиг уур амьсагал бүрдэж байна. Хэрэв хэтэрхий албан ёсны нэвтрүүлэг байдлаар яваад эхэлбэл хүмүүст хүрэх тал дээр тийм ч сайн биш болов уу.

Дараа дараагийн подкаст-нд оролцъё гэж бодлоо :)

Буяa said...

Баярлалаа. Над шиг эхэлж байгаа хүнд хэрэгтэй зүйл болжээ.

khashochir said...

таалагдлаа гоё болсон байна харин аудио коммент үлдээх боломж байдаггүй юм байна