2010-09-11

SFD 2010 таныг урьж байна

Хөгжилтэй орнуудад оюуны өмчийг хамгаалж байгаа нэрээр маш боогдмол, хэрэглэгчийн эрхийг хязгаарласан програм хангамжийн линензүүд түрээмэл байдаг. Үүнээс үүдээд програм хангамжийн эзэмшигч нь хэн бэ гэдэг асуултад хариулт олоход үнэхээр бэрх. Хэрэглэгч төлбөр төлсөн ч бай үгүй ч бай програм хангамжийн эзэн яг мөн үү? Хэрэв эзэн нь юм бол яагаад бусад зүйлс шиг өөрийн хүссэнээр өөрчилж эсвэл бусдад дамжуулж болдоггүй юм бэ? Бас яагаад бидний хэрэглээг хязгаарлаад байдаг юм бол? Өөрийн өмчийг өөрийн дураар захиран зарчуулж чадахгүй байгаа бол тэр эзэн биш болж таарна. Тэгвэл хэн эзэн нь юм бэ? Эсвэл програм хангамж үйлдвэрлэгч эзэн нь үү? Хэрэв тийм бол ер нь хэрэглэгч бид хэн бэ? Тэгээд ч бидний ямар нэг програм хангамж ашиглаж бий болгосон өгөгдөл буюу файлууд хэний өмч юм бол? Нөгөө програм байхгүй бол бид үүсгэсэн мэдээллээ уншиж, өөрчилж чадахгүй болно, тэгэхээр бид барьцаанд орчихож байгаа юм биш байгаа? Энэ мэт хариулт олоход бэрх асуултууд ар араасаа хөвөрч гарна, гэхдээ тэгээд яг бидний эзэмшлийн програм байж болох уу?

Би нэг жинсэн өмдтэй, би үнэхээр эзэн нь. Учир нь надад жаахан томдоод ирвэл тэлээ хийгээд тааруулаад өмсөнө, цоолмоор санагдвал цоолоод эсвэл цоорчихвол нөхөөд өмсчихнө. Гоёл чимэг зүгээмээр санагдвал зүүчихнэ. Хэрэв би өөрөө ёож чаддаг бол өөрөө хийнэ, чаддаггүгй бол өөр хэн нэгэнд хөлсийг нь өгөөд л хийлгэнэ. Эсвэл зүгээр л байгаагаар нь хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл би өөрийн өмчийг өөрийн дураар захиран зарцуулах эрхтэй. Одоо таны програм хангамжийн жинхэнэ эзэн нь хэн болох талаар та нэг бодоод үзээрэй. Та мөн байна уу? Бараг л биш болов уу даа. Гэхдээ тийм байх боломж бас бий.

Зарим хүмүүс өөрийгөө бодож таны эрхийг хязгаарладаг бол бас таны эрхийн талаар боддог басхүү санаа тавьдаг хүмүүс ч байдаг. Өөрөөр хэлбэл та өөрийн хүссэнээр захиран зарцуулж болдоггүй програмууд байхад, нөгөө талд нь өөрийн хүссэнээр захиран зарцуулах боломжтой нь ч бас байдаг юм. Танд дээр дурдсан эрх чөлөө байдаг талаар, мөн таны эрх чөлөөг дээдэлсэн програм хангамжууд байдаг талаар танд мэдээлэл өгөх зорилгоор Software Freedom Day буюу Програм Хангамжийн Эрх Чөлөөний Өдөр гээч зүйлийг анх дэлхий дахинаа эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ өдрийн хүрээнд програм хангамж хэрэглэгч нь ямар эрхтэй байх ёстой, тэр нь ямар давуу талтай мөн яагаад энэ эрх чөлөө нь зөрчигдөөд байгаа талаар олон нийтэд сурталчлах зорилготой юм. Бидний хувьд 2006 билүү 2007 онд ч билүү хамгийн анхны өдөрлөгийг дэлхийтэй хөл нийлүүлэн нэгэн өдөр зохион байгуулж байсан удаатай.

Энэ жилийн хувьд 2010 оны 9-р сарын 18-ны өдөр дэлхий даяаар нийт 350 орчим баг энэхүү өдрийг тэмдэглэж, хэрэглэгч танд эрхийг тань таниулахаар ажиллаж байна. Хэрэв та ямар эрхтэй, эрхээ эдэлснээр ямар шинэ боломжууд байгаа талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл яг энэ өдөр 12 цагаас хоцролгүй УБ хотын Нийтийн Номын Сан буюу Нацагдоржийн Номын Санд хүрэлцэн ирээрэй. Бид танд эрхийг тань, шинэ боломжуудыг тань танилцуулж, тантай илэн далангуй ярилцаж нөхөрлөхөд бэлэн байна. Таныг хүлээж байя, заавал ирээрэй.

5 comments:

khaschuluu said...

Дуу, жинс дээр ч мөн адил би худалдаж авсан ч гэсэн тэр өмдийг, тэр CD-г хувилах, өөрчлөн өөрийн нэр дээр авах эрх байхгүй. Харин CD болон жинсэн өмдөнд Update хийх хэрэг бараг гарахгүй. Хэрвээ жинсэн өмдөнд Update хийдэг болвол яах бол?

Харин FOSS-ыг нэг аваад жинс шигээ сэглэж, гоёж, бэлэглэж, шатааж болохоос гадна хувилан олшруулах, мөн дээрээс нь хаалттай хөгжүүлэх боломж байдгаараа давуу юм болов уу?

Tengis said...

Jinsen umdiig update hiij bolno. Guij yavj baigaad tavartsaglaad unalaa gej bodohod tsoorno. Tsoorhoig ni shine daavuugaar yumuu nuhchihuj bolno. Esvel goy embelem olood naachihaj bolno. :D harin bagadaad umsuhuu boliul tasdaad tairaad duudee umsuulj bolno. Uur neg hund umd hereg hanzalz baigaad sanaa avaad ahiad negiig oyj bolno hehe:

khaschuluu said...

Тэрийг update гэж үзэх үү? Тухайн жинсэн өмдний үйлдвэрлэгч чиний жинсэн өмдийг хүрж ирээд оёж өгөөд, тогтсон хугацааны давтамжтайгаар янз бүрийн юмыг нь сольж байвал тэр update. Харин чи өөрөө нөхөөд, цоолоод, түүнийгээ оёвол чиний л хэрэглээ болохоос биш олон нийтэд зарах, борлуулах хориотой байна байх.

Сина said...

Ubuntu сүүлийн хувилбар хаанаас олж болох уу? Монголоос

Batmunkh said...

Cайн байна уу уучлаарай твиттер дээр DM бичих гэcэн чинь намайг дагаагүй болхоор болдоггүй. Өөрийн чинь бичcэн вебийн дизайн хийлгэх ажлыг cонитрхcон юм. Миний email: batmunkh.e@gmail.com