2010-11-10

Зохиомол хөдөлгөөн

Нийгэм маань хөгжиж байна гэх юм. Үүний дүнд оюуны хөдөлмөр илүү үнэлэгдэж, бидний хийх ажил илүү олон цагаар суухыг биднээс шаардах боллоо. Оюуны хөдөлмөр хийх, өндөр цалин авах нь гоё ч бидний бие мах бодийг эрүүл байхад шаардлагатай хөдөлгөөн хийх боломжийг улам л хумьж байна. Энэ янзаараа мөнгөтэй ч илүүдэл жинтэй, эрүүл бус хүмүүс улам л нэмэгдэх хандлагатай. Мөнгөтэй ч эрүүл бус хүн аз жаргалтай байх нь юу л бол. Мөнгийг олж болно, харин эрүүл мэндийг эргүүлж авахгүй. Тиймээс эрүүл байя гэвэл өнөөдрөөс эхлээд хөдлөх шалтаг гаргаж "зохиомол" хөдөлгөөн хийх ёстой болох нь. Би "хөдлөөд" эхэлчихсэн, харин та?

3 comments:

rdnchr said...

баярлалаа!би ч гсн хөдөлж эхэллээ;)

Unknown said...

Тийм шүү, өдрийн ихэнх цагийг энэ дэлгэцний ард сууж өнгөрөөж байгаа залуучууд олон байгаа. Эрүүл мэнд, гэр бүлээ юунаас ч илүүд үзэж байгаарай залуучуудаа.

Unknown said...

Kinect гээд зүйл чинь харин үүнийг хийх гээд байгаа юм биш үү. Таалагдаж байна http://enkhu.blogspot.com/2010/11/kinect-hacked-days-after-release.html