2011-01-21

Явган аялал

Аав ээж маань яаж яваад ч юм явган аялдаг хүмүүстэй танилцаж долоо хоног бүр явдаг болоод бараг 2 жил болох гэж байна. Тэд өвөл, зун, цастай, бороотой, салхи шуургатай ялгалгүй явдаг юм. Харин миний хувьд ноднин намар, өвөр, хавар бас зун хэд хэдэн удаа явсан нь үнэхээр таалагдсан. Өвөл жавар тачигнаж цасаар шуурч байсан ч ой модонд нам гүм, маш тайван. Хавар мөс хайлж ус урсах чимээ, урь орж цэцэг навс ургаад ирэхээр их гоё. Жижир горхины дэргэд хэсэг суудагсан.


Зайсангийн аманд байрлах "Ханбогд" гээд амралтын газраас хөдлөн уулын ам даган өгсөж 3км орчим яваад дугуй цагаан гээд тэгш орой дээр гарна. Тэндээ цай унд уугаад, үлэмжийн чанар зэрэг дуу дуулаад цааж явна. Өвөл бол цасаар цай чанаад, зун бол горхины усаар цай чанана. Олуулаа явбал элдэв сонин хачин зүйлс ярьж мэдлэг, мэдээллийг ёстой солилцох шиг болно доо. Харин явж ирээд ёстой "салхинд" нам цохиулаад үхсэн мэт унтана. Үнэхээр сайхан амралт.

Маргааш буюу энэ хагассайнаас эхлэн явган аялагчидтай нэгдэхээр шийдлээ. Агаар салхинд алхаж хөдөлгөөний дутагдлаасаа гарах санаатай. Хэн бүхэн нэгдэж болох бөгөөд өглөө яг 10 цагаас Ханбогд амралтын газарт уулзаад хамтдаа алхацгаая. Сайхан танилцаж халуун яриа өрнүүлцгээе. Нэг явсан хүн дахин явдаг юм билээ.

3 comments:

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

Hiking geed klubiinhenii ayalal mun uu? Bi bas sonirhood l bgaan arai dulaaruulj bgaad ayalaliin beltgelee hangajaagaad yavdiimuu geed , ayalliin beltgel yamar yamar zuilsiid bh ve turshlagaasaa huvaaltsaarai ok

Unknown said...

их алхах тул ус хэрэгтэй. жаахан өлсөж магадгүй тул бага сага гэхдээ хөнгөн юм авч явбал зүгээр. өглөө гэрээсээ гарахдаа бас хөнгөн бас илчлэг зүйл идвэл болоод л явчихна. хүнд юм идвэл ёстой явахгүй шүү.

EDman said...

Hey nuhduu, ta nartai hamt yvgan aylald negdeh huseltei bn a!! gehdee ireh hawraasaa :) holboo barih haygaa uldeegeerei nuhduu.. bi 25 nastal zaluu bn, bas joohon hudulguunii dutagdald orood bgaa :)