2011-02-08

Мэдлэгийн бямба гараг

Өөрчлөлт: Болох газрыг өөрчилж, цагийг оруулав

Ийм нэртэй өдөрлөгийг линукс хэрэглэгчдийн бүлгэмээс зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Бүлгэмийн гишүүд сурсан мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцах, бусдаасаа суралцах хүслээс төрсөн энэ өдөрлөг сар бүрийн сүүлийн бямба гарагт зохиогдөх бөгөөд сар ирэх бүр өргөжиж басхүү чанаржсаар байна. Гэхдээ мэдээж сайжруулах зүйлс бий.


2010 оны 10-р сард зохиогчдсон эхний өдөрлөг дээр цөөн тооны хүмүүс цуглаж 3 сэдвээр илтгэл тавигдаж байсан бол ирэх хүний тоо ч нэмэгдэж бас илтгэлийн тоо 4 болсон. Өнгөрсөн сард болсон өдөрлөгөөс эхлэн бид илтгэгчийн дэлгэцийг бичиж интернэтэд байршуулж эхэлсэн нь монгол хэл дээрх цахим агуулгыг баяжуулахад тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулна гэдэгт илтгэлтэй байна. Одоо харин 2-р сарын өдөрлөгийн бэлтгэл хийгдэж байгаа ба юникс системүүд дээрх файлын эзэн, бүлэг болон эрхийг ойлгох талаар, мөн Simphony гэх вэб хөгжүүлэх сангийн талаар илтгэлүүд бэлэн болоод байна. Дараагийн 2 нь юу байхыг тун удахгүй мэдэх болно.

Энэ өдөрлөг маань сонирхсон хүн бүхэнд нээлттэй бас үнэ төлбөргүй. Та сонсогч ч бай, илтгэгч ч бай энэ зарчим үйлчилнэ. 2011 оны 2-р сарын 26-ны өдөр 12 цагаас USI сургууль дээр уулзацгаая. Мөн бидний энэхүү өдөрлөгийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж буй УБ хотын нийтийн номын сангийн хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлж байна.

1 comment:

aLtUuSh said...

heden tsagaas yum boloo