2014-01-25

Get Real Selling номны тухай

Get Real Selling: Your personal coach for real sales excellence book by Keith Hawk and Michael Boland is very good practical guide on how to do sales right. As a startup founder I was struggling to learn sales skills to better sell products and services we develop as I don't have to time for university or bloat of theories. The book thought me practical skills on how to plan, forecast sales and most importantly how to communicate with your customer. Whole review is in mongolian language. Thank you.
Би бээр мэдээллийн технологид дурласан, амьсгалсан бараг л бүх юмыг энэ л цонхоороо хардаг нэгэн. Маркетинг, борлуулалт, санхүү зэрэг бизнесийн ухааны мэдлэг нимгэн боловч зах зухаас нь сурчихыг, ажил амьдралдаа хэрэгжүүлчихийг ихээхэн хүсдэг нэгэн. Тэгээд ч өөрийн бизнесийг эхлүүлсэн, байгууллага удирдаж байгаа хүний хувьд дээрх зүйлсийг зайлшгүй шаардлагатай нь мэдээж. Миний унших дуртай олон номыг нийтлэсэн OReilly Media компаниас Get Real Selling: Your personal coach for real sales excellence book номын талаар энд сийрүүлэн бичье.

Борлуулалт гэхээр л бид зүгээр наймаа хийх, зарах тухай ойлгодох нь элбэг. Гэтэл борлуулалтын хамгийн чухал хэсэг нь харилцагчаа, хэрэглэгчээ ойлгох бөгөөд тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн, бизнесийг нь өргөжүүлэхэд тустай бүтээгдэхүүн/үйлчилгээг зөв үнээр зарахыг борлуулалт гэж ойлгодог юм байна. Өөрөөр хэлбэл юуг ч хамаагүй, хэрэгтэй хэрэггүй нь хамаагүй зардаг бол борлуулалт биш зүгээр л наймаа гэж ойлгох хэрэгтэй бололтой. Мөн борлуулалтын дараа үйлчилгээ ч маш чухал аж.

Энэ ном нь маш жижиг буюу 200 хүрэхгүй хуудастай хэдий ч борлуулалт гэж юу болох, хэрхэн зөв төлөвлөх, урьдчилан харах талаар маш их зүйлийг практик байдлаар зааж байгаа нь онолын басхүү урт ном унших дургүй надад ихээхэн таалагдсан юм. Уншихыг санал болгож байна...

No comments: