2006-08-25

Есүс гэж ... ?

Өчигдөр өглөө гэрээс гараад оффис орохоор такси бариад суулаа. Найз охиндоо нэг танилынхаа тушаал дэвшсэн талаар дуулгаад хийх ёстой ажлуудынхаа талаар бодол болон сууж байтал жолооч гэнэт яриа өдөн ярьж эхэллээ.

Тэрээр хүн болгон өөрийн хувь тавилантай, бусадтай өөрийгөө жиших хэрэггүй ЧИ энэ хорвоод цорын ганц гэж хэлснээр миний бодлыг саринууллаа. Хэн бэ, юу вэ гэж бодсоор толгойгоо өөд татлаа. Танилын маань тушаал дэвшсэн нь намайг ийм бодол автуулсан гэж жолооч ах бодож намайг урмаар тэтгэх гэж оролдсон бололтой. Оролдлого нь үнэхээр амжилттай боллоо. Гэнэт ухаан орсон мэт би чинь хэн, юунд зорьж байна гэх мэт асуултууд урган гарч намайг жинхэнэ утгаар нь сэрээсэн юм. Хүн бүр өөрийн амьдралаар амьдрана, өөрийн хүсэл зорилгын төлөө тэмцэнэ гэтэл чи юунд өөрийгөө бусадтай жишинэ вэ, чи бол цор ганц, дахин давтагдахгүй, чи өөрийнхөөрөө л амьдар гэдэг утгыг тал талаас нь ярьж байсан. Машин бариад суухад ихэнх жолооч нар замын бөглөөнөөс авахуулаад бухимдалтай, харин ийм өөдрөг жолоочтой анх удаа тохиолдож байгаа маань энэ. Эцэст нь тэрээр Есүст итгэдэг, итгэснээр ийм болсноо хэлээд намайг нэгдэхийг урилаа.

Үнэхээр Есүст итгэснээр хүмүүсийн бухимдал багасч, илүү өөдрөгөөр сэтгэхэд хүргэж байна уу? Хэрэв үнэхээр ингэж үйлчилж байгаа бол Есүс бидэнд хэрэгтэй болж таарч байна. Гэхдээ хэрхэн энэ үр дүнд хүрч байна, өөр ямар нэг сөрөг гаж гэх нөлөө байгаа болов уу? Өмнө нь хэнд ч хэрэггүй, худлаа гэж боддог байсан зүйлийг маань ахин бодуулахад хүргэлээ. Сүүлд тэр нэг номлогч ирээд хүмүүсийг эдгээнэ гээд гараад байсан, зурагт үзэж байтал эдгэчихлээ гээд гарч байна лээ. Энэ хэр үнэний ортой бол?

4 comments:

bayaruk said...

Sonirholtoi sedev hondjee.

Uneheer edgeed baigaa bol anagaah uhaan hend heregtei bolj baina aa. Non-chritianuudad uuu? gej asuumaarr...
TV-r uzeed suuj baihad zugeer l manai niigem yaj doroitsonii neg ilrel met sanagdsan. Ard tumen argaa yadahdaa avral oldoh bolov uu geed hariin shashin ruu yavj bn shuu dee. Iim tsoohon hun am, olon shashin, evguideh vii dee gej setgel chileeh yum. Neleed notstoi symptom bishuu.

Tegeed pastor zaaval Dalai lamtai davhtsaj irdeg ni ch yu yum.

**end huvi hunii shashin shuteh erhed haldah gesengui, gagts ooriin alag tsoog bodloo l siiruulev.

lacyvert said...

Үнэхээр худлаа хүн зохиогоод , хүний ухаанаар хийгдээд байгаа бол зүгээр аяндаа нураад уначихна. Харин цаанаасаа бол хэнч зогсоож дийлэхгүй. харин ч Бурханы эсрэг тэмцэгч болно.

Дээрээс нь анагаах хүнд хэрэгтээ юу гэвэл хэрэгтээ !!! Яагаад ? Учир нь Бурхан бирд биш шүү. Тэр Өөрт сэтгэлээрээ хайдаг нь эргэлзэхгүй Түүнийг зүрххүнийг сонсдог юм .


Та бүхнийг ухаалгаар боловсон өөрсдийн бодлоо хуваалцана гэдэгт итгэж байна. Ийшээ зочлоорой :
http://www.ltime.sr.mn

lwcc_enhee said...

Та үнэхээр нэгдэх гээд оролдоод үзэхэд гэмгүй шүү. Бурхан бол эдгээгч юм шүү. Гэхдээ тэр тусмаа сэтгэлийн шархыг бол ор үндэсгүй эдгээж чаддаг... Манай цуглаан бүтэн сайн өдөр болгон Цирк дээр 11-н цагаас эхэлдэг. Нэг очоод үзээрэй...

Dulmandakh said...

үгүй ээ. би лав очихгүй.