2006-10-03

Unix Beer Party - 1 жил

Оросын юникс, линукс хэрэглэгчид шар айрагтай чөлөөт уулзалт хийдэг болохыг http://www.linux.org.ru сайт дээрээс жилийн өмнө харж байсан санагдана. Үүнээс ер нь яагаад монголчууд бид ийм нэг уулзалтыг зохион байгуулж болохгүй гэж санаад 2006 оны 1-р сарын 5-ны өдөр 19 цагаас "Modern Nomads" ресторанд анхны Unix Beer Party-г зохион байгуулж байсан. Мөн ч олон найзуудтай болж, маш их мэдээллийг хоорондоо солилцсон доо. Анхны үдэшлэг дээр ирсэн бид ярилцаж байгаад сар бүр зохион байгуулж байхаар тогтсон. Хүссэн хүн нь ирж, хамтдаа сууж учир ч буй бэрхшээлүүд, шинэ содон зүйлс гээд элдвийг ярилцаж өнгөрөөдөг энэхүү үдэшлэг нийт 9 удаа зохион байгуулагджээ.

Энэ Дөлмандах чинь юу болоод байна гэж бодож байна уу? Гэнэт ингээд бодсон чинь анхны Beer Party саяхан болж өнгөрсөн мэт. Системийн Администраторуудын Анхдугаар Чуулга уулзалтын дараа 9-р сарын Beer Party хийсэн маань өчигдөрхөн мэт санагдаад, цаг хугацаа ямар хурдан урсч байна вэ. Бас Unix Beer Party маань нэг жилийн ойтойгоо золгох гэж байна. Нэг жилийн ойгоо хэрхэн угтах, зохион байгуулах вэ? Unix Beer Party юникс сонирхогч биднийг танилцуулж, холбож, хамтран ажиллаж чамлахааргүй ихийг бүтээхэд түлхэц болж өгсөн. Хэрэв байхгүй байсан бол бид амьдарч л байгаа гэхдээ өнөөдрийнх шиг байх болов уу?

Нэг жилийн ойгоо хэрхэн тэмдэглэх вэ? Санал онолоо хуваалцаач. Цаашид хэрхэн өргөжүүлж, илүү үр ашигтай болгох вэ? Та хэрхэн хамтран ажиллах боломжтой байна вэ?

4 comments:

baynaa said...

Ene sanaa yamar baina?

http://www.mnbsd.org/forum/viewtopic.php?showtopic=1281&fromblock=yes

baynaa said...

mnbsd.org-н хамгийн хамгийнуудыг шалгаруулбал ямар вэ? Жишээ нь: хэлэлцүүлэг дээр: хамгийн оновчтой асуулт тавьдаг гишүүн, хамгийн оновчтой хариулт өгдөг гишүүн, мэдээний хувьд: хамгийн олон хүн үзсэн мэдээ, хамгийн олон мэдээ оруулсан гишүүн (хэхэ, энэ ч мэдээж g0mb0 ах л болж таарлаа), өөр чинь... wiki дээр хамгийн сонирхолтой мэдээлэл оруулсан гишүүн ч гэдэг юмуу... mnbsd.org-н үйл ажиллагааг дэмжсэн маягтай арга хэмжээ байж болох юм. Одооноос уралдаан болгоод зарлачихвал бүр ч зүгээр байх...

Anonymous said...

kharin l dee ...

Dr. louis said...

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариарай. dr.louisclinic@gmail.com -ээр дамжуулан бид танд Бөөрнийхээ сайн дүнг санал болгож байна. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний эмнэлэгт яаралтай хэрэгтэй эсвэл +918704214690 or   dr.louisclinic@gmail.com
WhatsApp: +15172342545
Үнэ: $450,000usd