2007-04-23

Debian 4.0 туршиж үзлээ

Хэд хоногийн өмнө сервер суулгах хэрэг гартал Debian 4.0 файлаар байсан тул шараад суулгаж үзлээ. Гэлээ ч маш олон зүйл сайжирсан, нэмэгдсэн гэж байсан тул туршиж үзэх сонирхол төрсөн гэж. Уг нь ч би өөрөө Ubuntu-д дуртай л даа, гэвч тухайн үед байгаагүй бас ижил төстэй болохоор зүгээр л Debian 4.0 суулгаж орхилоо. Суулгах явц өмнөх хувилбараа бодвол арай л сайжирсан боловч хуучны танил Debian хэвээр байна. Хялбархан гүйгээд л дууслаа. Харин сууж дуусаад ачааллахдаа дэлгэц рүү хэрэгтэй хэрэггүй мэдээлэл цацаж, бас бус дэмий зүйлс суусан байхыг олж харав. Хм, уг нь би цэв цэвэрхэн, хов хоосон систем суулгачихаад сүүлд нь хэрэгтэй зүйлсээ нэмж суулгах дуртай, энэ ч олон давуу талтай. Гэтэл Debian 4.0 тэгсэнгүй.

Зарим нэг зүйлсийг туршиж үзсэний дараагаар эргээд Ubuntu руугаа шилжихээр шийдлээ. Ubuntu сервер суулгаад дуусахад ямар ч илүү дутуу зүйлгүй суудаг, тэгээд ч сүүлийн үед Debian-г бодвол илүү цөөхөн цох илэрсэнг санаж байна. Гайгүй сулгаж чадвал ямар систем найдвартай ажилладаг, гэхдээ Windows-г бодвол линукс нь найдвартай болгоход хялбар гэдэг юм билээ.

3 comments:

Baatar said...

Debian-Installer-ийн Software Selection хэсэгт ямар package-ууд сонгосноос хамаарна л даа. Хэрвээ чи "цэв цэвэрхэн" систем суулгахыг хүссэн бол юуг ч сонгохгүйгээр (Стандарт системийг хүртэл алгасаад) суулгаж дууссаныхаа дараа нь хүссэн программуудаа apt-get -ээр суулгасан нь зүгээр байсан байх.

Debian Unstable-ээс салаалсан Ubuntu-г илүү цөөхөн bug-тай гэдэгт эргэлзэж байна. Сервер тал дээрээ Debian Stable харин ч хамгийн тогтвортой системүүдийн нэг гэдэгтэй маргах хүн тийм ч олон гарахгүй л болов уу? Тэр тусмаа Убунту-тай харьцуулахад...

Unknown said...

Fedora энэ тэрийг бодвол илүү цэвэрхэн суудаг ч гэсэн Exim суулгачаад байдаг. Анх удаа суулгаж байгаа биш болохоор мэднэ л дээ.

Би ч бас анх Ubuntu-г тэгж л боддог байлаа. Ubuntu маань Debian Unstable-с салбарладаг нь үнэн гэвч энэ хоёр тархац маань шал ондоо аргаар хөгжүүлэлт явуулж, ондоо хүмүүсийг дэмждэг. Ер нь бол энэ ойлголт буруу юм. Сүүлд харж байхад нэг хэсэг Debian дээр өдөр тутам аюулгүй байдлын цох илэрч байхад Ubuntu дээр тийм юм байгаагүй. Сүүлийн нэг жилийн хугацаанд ер нь нэг иймэрхүү явж ирсэн. Зав гарахлээр энэ талаар нэг блог бичнээ.

Батбаатар said...

Hey hogshoo yu bna daa nogoo Open Source oo hootsoldood hol deer n bosgoh geed yawj baina uu?