Хэсэг нөхдийн хамт system administration, maintenance хийдэг "Адсолукс Монголиа"ХХК байгуулаад анхныхаа ажлыг гүйцэтгэж дууслаа. Урьд өмнө нь хийж байсан, шинэлэг зүйл биш болохоор төдийлөн түүртэлгүй хийгээд өгчихлөө. Мэдээж гэрээний заалтын дагуу хаана, ямар ажил хийснийг өөрөөсөө өөр хүнд хэлж болохгүй, харамсалтай. Ямар ч байсан нэлээн доогуур үнээр хийж өглөө, салах болоогүй гэрээний дагуу нэлээн хэдэн сар засвар үйлчилгээ үзүүлнэ. Нэг ч гэсэн ажлын ард гарчихсан болохоор сэтгэл их өөдрөг байгаа шүү.
Энэ үнэ унагадаг нөхдүүдийг яах вэ? Ярилаа, тохирлоо ажил эхлэхийн даваан дээр нэг шавар гарч ирээд миний өгсөн үнийг хэд дахин унагаж өгөөд намайг ч олигтой хоолгүй, өөрөө ч олигтой хоолгүй хоцровоо хөөрхий. Аминдаа нэлээн бодож, тооцоолж байгаад боломжийн басхүү чанартай үнэ өгтөл ..., бодохлээр уур хүрээд байх юм. Уг нь чанараар өрсөлдье гэхээр одоохондоо монголчуудын хувьд чанар биш үнэ чухал байгаад байдаг. Хүмүүсээ энэ үнэ унагадаг нөхдүүдтэй тууштай тэмцьеээ, харин яаж тэмцэх үү? Ер нь нэг жишиг үнэ тогтоогоод тэрнээс буулгасныг нь бүгдээрээ нийлж байгаад зодож байх уу? Арай ч харгис юм уу? Ер нь яаж тэмцэх вэ? Арга чарга юу байна?
3 comments:
Харин тийм ээ. Үнэ л хардаг нь үнэн л дээ.
Үнэнд нь тааруулаад хийх гэхээр энэ нөхөр юм хийж чаддаггүй гэсэн сэтгэгдэл төрүүлж, өөрийгөө доош нь хийчих гээд...
Бага үнэтэй ч гэсэн хийх гэхээр үнэ нь гологдоод...
Үнийг нь голоод хийхгүй өөр хүнд өгөхөөр хайран санагдаад...
Миний хэлэх үнэ нөгөө этгээдийнхээс өндөр байгаа болов уу, гэж санаа зовсондоо доогуур хэлээд л...
Гэвч зодоон үүсгэж болохгүй юм даа.
neeree boldog bol zodmoor gedeg ni... neeree yaj ch temtsmeer yum dee. tegehdee udahgui chanariig 1t tavidag tsag ireh baihaa. muu yum heregleed ehelj l baig tegeed daraa ni sain yumand mungu hairlahgui bolj l taaraa hervee yumnii chanar meddeg hun l yum bol...
Denduu shuu zarim gazryyd. Hunii tolgoid ormoorgui une helj ajil bulaaj avaad muu baasnuud. Zuvhun zardalaa arai gej nuhuud, uilchluulegchid neg yum hiisen bolgoj ugchihuud haychihdag. Uilchluulegchidiig l ene tal deer uhamsarluulah heregtei. Mongolchuud anh hujaa baraa tavaariig hyamdhan gej heregledeg baij baigaad, suuldee oilgoj yovrop chanar, mongol buteegdehuun gej met bol songoltoo uurchulj irsen. Manai salbart ch gesen tsagiin aysaar uniig bish chanariig hardag uilchluulegch nar ayandaa garah biz. Ene processiig hurdasgaj chadah eseh ni bidnees shaltgaalna. sain uhuulga hiij chanartai buteegdehuunii davuu taluudiig oilguulah ni chuhal l daa.
Post a Comment