2007-05-13

Тэнэг дурсамж

Нэлээн хэд хоногийн өмнө зурагтаар гурван хүн вагонд дайруулан нас барсан талаар мэдээ гарч байгааг үзээд нэг тэнэг дурсамж маань санаанд оров. Нэг найзынхаа хамт 120-д байдаг найзындаа оччихоод харьж явахдаа депогийн хажуугаар төмөр зам гарсан юм. Яриандаа нэлээн халчихсан төмөр зам гараад цааш 5 алхаагүй байтал араар нэг вагон толгой маш хурдтай гарахад хөл дагжин чичирч, нэг хэсэгтээ л шоконд орж билээ. Хамгийн гол нь хэн ч анзаараагүй, нөгөөх маань ч дуут дохио өгөөгүй. Үнэхээр аймар санагдаж билээ. Хэдхэн алхам хойно явсан бол ч ... хөөрхий

3 comments:

Jenni said...

амьд гарсанд чинь баяр хүргэе. Тэр үед дайруулсан байсан бол үнэхээр их харамсалтай юм болж байхгүй юу. Өдийд энэ сайхан блогыг би уншихгүй байсан биз.

Unknown said...

Амьдрал, үхэл хоёрын хооронд маш бага зай бий гэдэг нь энэ юм даа.

Anonymous said...

teghed chi bid 2 dairuulsan bol bi chamaig daguulaad tamruu yavah bsan yum! yagaad gej chi asuumaar bna uu? bi chamd helehgui yum chini :)