Ажлынхаа хажуугийн өрөөнд хэсэг дуг хийчихээд босч ирээд сууж байтал хүүхдүүд дуулж байна. Тэд баяр хөөртэй, жаргалтай байгаа бололтой, тэд чин сэтгэлээсээ дуу хоолойгоо нэгтгэн дуулж байна. Ихэд гайхан сайн чагнавал ямар нэг есүсийн цуглаан болж буй бололтой. Би өөрөө ямар нэг шашинд итгэдэггүй, шүтдэггүй болохоор ямар зүйл нь ингэж хүмүүсийг баяр хөөрөөр дүүргэж, дуулахад хүргэдэг байна гэсэн асуулт толгойд минь эргэлдэж, сониуч зан минь хөдлөөд доош буулаа. Мэдээллийн Технологийн Үндэсний Паркын хурлын танхим 400 хүний багтаамжтай гэхэд дүүрчихсэн харагдана. Энэ ирэгсдийн дийлэнх нь 12-с 18 насныхан буюу бидний шинэ үе, ирээдүйн монголын эзэд. Тэднийг ингэж бөөнөөр нь нэгтгэж, энд цуглуулсан зүйл нь "есүс", тэд бүгд үнэн сэтгэлээсээ дуулж, бүжиглэж, залбирч байлаа. Есүст итгэгчид ийм байдаг, цуглаан нь ингэж болдог гэдгийг анх удаагаа харж буй нь энэ. Би өмнө нь хэзээ ч ийм юм харж байгаагүй.
Бага байхад чихэр боов, зарим нэг амттан авах гэж хааяа нэг христийн цуглаанд очдог байлаа. Тэр үед хурал нь хурдан дуусаад амттай зүйлсээ тараагаасай, хурдхан идэх юмсан гэж бодоод тэсэн ядан суудаг байж билээ. Хурал дуусаад чихэр боовоо идчихээд гадаа тоглох эсвэл өөр зугаатай юм олж хийхээр явна. Гэрт чихэр байхгүй эсвэл аав ээж маань чихэр авч өгөх боломжгүйдээ бус зүгээр л хүүхэд болохоор ингэдэг байсан байх. Нэх удалгүй ахиж очихоо больсон юмдаг. Одоо бол шүтлэггүй, гэхдээ бурханы шашинд илүү итгэдэг. Харин есүсийн хувьд бол "харшил"-тай. Дотны найзуудын маань "харшил" бас үүнд нөлөөлсөн байх. Шашин байхгүй биш байх ёстой, гэхдээ тодорхой хэмжээнд байх ёстой гэж үздэг. Бас хувь хүний шүтлэгтэй байх эрхийг хүндэтгэдэг.
Хүнд анхнаасаа л итгэл байсан. Олон хүний ямар нэг зүйлд итгэх итгэл нийлэхээрээ, нэгдэхээрээ шашин гэж зүйлийг үүсгэсэн болов уу. Мэдээж шашныг ширийн этгэл, мухар сүсгээс ялгах олон шинж байгаач бүгд хүний итгэл үнэмшил дээр үндэслэдэг. Гэвч ямар нэг зүйлд итгэл дундаас хамгийн чухал нь өөрөө өөртөө итгэх итгэл байх. Хүн өөрөө өөртөө итгэлгүйгээр, өөрийгөө дайчлалгүйгээр юуг бүтээж чадахгүй, юуг ч хийж чадахгүй. Ер нь амьгүй бие болно. Миний олж авсан багахан мэдээллээр бурханы шашны хүнд өөрт нь чиглэсэн , хувь хүнийг төлөвшүүлэх зүйлсийг номлодог. Харин Христийн шашин нь бидний амьдралыг өөр хэн нэгэн бүтээсэн, тэр нь захирч байдаг, түүнд итгэж, шүтэж явбал амьдрал өөрөө сайжрана гэж номлодог юм болов уу гэж бодсон. Миний амьдралыг надаас бус өөр хэн нэгнээс илүү хараат болгож буй болохоор би "харшил"-тай байдаг юм болов уу. Би өөрөө өөрийнхөө амьдралыг удирдаж, миний хүрээлэл миний амьдралд тодорхой нөлөө үзүүлдэг гэдэгт итгэдгээс хаа нэгтээ байх тэр "бурхан" гээч зүйл миний амьдралд надаас илүү нөлөөлж, миний амьдралыг удирдаж байдаг гэдэгтэй магад хэзээ ч санал нийлэхгүй. Гэтэл тэр хүүхдүүд есүсд итгэж, тэр тэдний амьдралыг жолооддог гэдэгт итгэж түүнд чин сэтгэлээсээ итгэж, түүнд зориулж дуулж, бүжиглэж бас түүнд залбирч байна. Магадгүй тэд анх над шиг л чихэр боовонд татагдаж орсон байх. Гэхдээ тэдний амьдралд өөрсдөөс нь илүү нөлөө үзүүлж, өөрсдөөс нь илүү удирдаж, өөрөөс нь илүү амьдралд хариуцлага хүлээх зүйл байхгүй гэдгийг хэлээд өгөх хүн байхгүй юм байх даа. Өнөөдөр хэнд ч үл анзаарагдам энэ давалгаа ирээдүйн хуй салхийг үүсгэх вий гэхээс эмээж байна. Өөрт биш өөр хэн нэгэнт итгэх итгэл ирээдүйн Монголын эздийг үгүй хийх вий гэхээс айж байна.
10 comments:
олон сайн тал байгаа, өөрөө тэдгээрийг нь дурдсан байна. үүнд эсэргүйцэх зүйл алга. бас сул талууд болон байгааг анхаарах л хэрэгтэй.
http://www.tailal.mn/a/101Yertontsiyn.html
hamgiin gol ni zuv sumd yavahgui bol ih l ayultai daa
esusd itgedeg ihenh humuus etseg burhan gej zalbirdag. etseg gedeg ugnii uchir ni huuhedtei huniig heldeg. tegvel eej zaaval baih yostoi yum. eh Burhanii orshihuig bibli deer zaaj ugsun baidag ba hezee ene delhii deer irj uuriin huuhduudee avrah ve gedgiig zaasan bibliin ishlel ih baidag.
jishee ni: ilchlelt 22:17-g esusiin sumiinhen unshaad suit busgui ni bid gej heldeg tegvel buh itgegchid amiin usiig ugch chadahgui bilee. ilchlelt21:9-10, galat4:26 geh met toochvol bugd ehiin orshihuig zaaj ugch bga bilee. my mail hayag daagii_ip@yahoo.com
unen sumd yavaad munh ami avtsgaaya
За энэ асуудал дээр бол Дөлөө ахтай санаа 100-гаа байг гэхэд 98 хувь санал нийлж байна. Үнэн үнэн. Христ итгэл үнэмшлийг төрүүлж чадаж байна, энэ нь зөв ч тэр итгэл нь хэтэрхий туйлширсан итгэл мэт. Би бол өөрөө юунд ч үл итгэдэг философитой, боломж л гарвал үгүйсгэхийн төлөө байгаад байдаг сул талтай. Тэр нь гоё санагддаг, христээс харшилах гол шалтгаан нь энэ. Гоё нийтлэл байна, баярлаа.
Чиний саналыг би хүндэдтгэц байна. Энэ бол чиний хувьд өөрийн л бодол. Гэхдээ яг бүрэн зөв ойлголт аваагүйгээс болоод зарим зүйлийг арай буруугаар ойлгож бичсэн мэт санагдаж байна. Хүний өөртөө итгэх итгэл, Бурханд итгэх итгэл арай өөр өөр зүйл л дээ. Хүн Бурханд итгэдэг байх тусмаа илүү их өөртөө итгэж чадна. Учир нь Бурханы үг буюу библи дээр хүн хэрхэн зөвт амьдрах талаар, бусдыг хайрлах буюу өөрсдийн бүтээгч болох Эзэн Бурханаа хайрлахын чухалыг заадаг, Миний хувьд би Есүст итгээд нилээн олон жил өнгөрч байна. Би библи уншиж, сүм дээрээ Б-ны үгийг сонсч ойлгох тусмаа миний дотор эх орноо хайрлах, Монголын төлөө гэсэн зүрх сэтгэл бий болдог. Өдөр болгон залбирахдаа Монголын ард түмэн, засаг төр,энэ үндэстний авралын төлөө, залуу хойч үеийнхнийхээ төлөө Монголын ард түмнийг минь дордуулж байгаа энэ архидалт, завхайрлын эсрэг Бурханаас гуйн залбирдаг. Тэгэхээр чиний хэлсэн зарим санаанд өөрийнхөө саналыг бичлээ. Есүс чамд хайртай шүү. Түүнийг үнэн зөвөөр нь таньж мэдэхийг хүсвэл Тэр чиний амьдралд орж ирэх болно. Баярлалаа
Post a Comment