2009-02-13
Шинэ спиртийн үйлдвэр гэнэ үү...
Өглөө зурагт үзэж байтал ямралтай үед ажлын байр нэмж, шинэ үйлдвэр ашиглалтад орлоо гээд мэдээгээр гарахаар нь олзуурхангаа "аштай юу даа, нэг ч гэсэн сайн мэдээ" гэж бодон суутал АПУ-гийн шинэ спиртийн үйлдвэр ашиглалтанд орсон байна шүү. Хэдийгээр шинэ үйлдвэр ашиглалтанд орж буй, шинэ ажлын байр үүсгэж буй ч "спирт" гэж бодохоор дургүй ч хүрэх шиг. Хаа сайгүй хямарч, цомхотгол, төсөв татаж байхад энэ архи спиртийн үйлдвэрлэл цэцэглэж байгаа ч юм шиг. Санхүү нь хямраад, эдийн засаг нь хямрахаар хүмүүсийн сэтгэл санаа дагаж хямраад архи уух нь нэмэгдсэн юм байх даа???
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
ХҮН ХЯМАРХААРАА УГААСАА ЯАХААС Ч БУЦДАГГҮЙ Ш ДЭЭ.
ХЯМРАХААС ӨМНӨ БАЙГАА ХЭДЭЭРЭЭ САЙХАН УУНА ЯАДАГ ЮМ ГЭСЭН ХҮМҮҮС ХАА САЙГҮЙ БАЙНА. ХАМГИЙН СҮҮЛЧИЙН НАЙДВАР, НАЙЗ НӨХӨР БОЛОХ УУХ ЮМЫГ НЬ Л БЭЛДЭЖ БАЙГААН ЮМ БАЙЛГҮЙ. ЦАГАА ОЛСОН ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭЖ БОДЖИЙН.
Харин тийм, орой зурагтаар гарч байна лээ. Мөн сайхан ажлын байр бэлдэв ээ. Мэргэжлийн хяналтын дарга нөхөр бүр баясчихсан "Танай үйлдвэрийг дэмжиж ажиллана, шилдэгээр тодруулж, дархан эрхтэй болгож гэрчилгээ өгнө" маягийн юм яриад зогсож байна лээ. Тэр нөхөрт өөр хийх ажил байхгүй л юм байх даа. Ер нь мэргэжлийн хяналт гэж шал дэмий газрыг хаавал таарна. Огт хэрэггүй газар утгагүй юм яриад ажилд садаа болоод өчнөөн төлбөр торгууль тавиад явжийна, яг хэрэгтэй болохоор бид яаж ч чаддаггүй юмаа торгууль тавиад төлдөг улс байдаггүй юмаа гээд тэс өөр болчихсон шалдаа буугаад сууж байна.
Саяхан манай нар үздэг талын цонхыг таглаад байшин барихаар нь болиулах гээд мэргэжлийн хяналтаар яваад аргаа барсан шүү.
АПУ өөр ямар л үйлдвэр бариа аж.
Post a Comment