Нийгэм хөгжихийн хэрээр хүний ааш авир гэдэг зүйл янз бүр болж ёс зүй эсвэл хүнлэг чанар гэж зүйлсээр зохицуулагдах боломжгүй болсон би боддог юм. Энэ бүх ааш авирыг нэг дэгэнд, эсвэл тэдгээрээс үл хамаарах болгох гэж хууль, дүрэм журам гээчийг гаргасан болов уу. Гэтэл хуультай болчихлоо гээд бид чинь ёс зүйгээ, хүнлэг чанараа гээх ёстой юм гэж үү? Хуулиар хориогүй гээд бид нийтлэж ёс зүйд нийцэхгүй үйлдэл хийгээд байж болно гэж үү?
Өчигдөр багахан авто осолд орлоо. Хуулиар, дүрмээр бол манай талын буруу буюу зураас давж эргэсэн. Гэтэл эргээд бараг дууссан, зам дээр нь хөндлөн зогсч буй машиныг би хуулийн дагуу явж байгаа гэсэн шиг хүрч ирээд бөөрөнд нь "хусах" нь хэр юм бол доо гэж гайхаад байх юм. Хэдийгээр бидний буруу байсан ч хүнлэг чанар гаргаад зүгээр явуулчихсан байсан бол тэр жолооч өөрөө ч хохирохгүй, өөрөөлийг ч бие эрхтэн болон эд материалын хохиролд унагахгүй байж болох л байсан. Даанч ...
1 comment:
Багш шохой аван самбар дээр томоос том нэгийн тоо бичээд: "Энэ бол хүн
чанар юм. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл юм" гэв. Нэгийн тооны араас "тэг"
нэмж бичээд: "Энэ бол амжилт. Жинхэнэ хүн чанар (1)-г (10) болгож чадна. Дахин тэг нэмээд "Энэ бол туршлага. 10 байсныг 100 болголоо" тэгүүд цааш үргэлжилсээр: Чадвар, сахилга бат, хайр дурлал ... Нэмж бичигдэх тэг бүр хүн чанарыг улам баяжуулсаар байгааг багш зааж байлаа. Тэгсэн гэнэт самбарын алчуур авснаа эхэнд бичсэн нэгийн тоог арчиж орхив. Тэгэхэд самбар дээр маш олон тэг үлдлээ. Эцэст нь багш хэлэх гэсэн санаагаа хэлэв." Хүн чанар үгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй!
Post a Comment