Хүн зөвхөн өөрийн хүссэн зүйлийг л хардаг гэдэг. Үүний энгийн жишээ бол дэлгүүрт явж байгаад нэг гайгүй зүйл түрүүлээд харчихвал дараа дараагийн илүү зүйлсийг харахгүй болсон байх нь их. Мөн хүний бүх үйлдэл нь түүний эзэмшсэн боловсрол, үзсэн харсан зүйлстэй шууд холбоотой байдаг гэж боддог тул өөрийгөө үргэлж хөгжүүлэх, шинэ зүйлсээр нүд нээхийг эрмэлзэж явдаг. Гэвч хүн чинь хүн л юм болохоор алдаж эндэж, хүссэн бас хардаг зүйл нь зөв байх нь тун ховор юм. Сүүлийн үед миний бие нээлттэй эхийн програм хангамж болон түүний нутагшуулалтын талаар олонтаа бичиж блогийн минь уншигч авхай тантай өөрийн бодол санааг хуваалцаж, юу нь зөв, юу нь буруу болон хэрхэн зөв хийх талаар ярилцахыг хүссэн. Олон сэтгэгдэл авч, хамтын хүчээр илүү зөв хувилбарыг сонгож авахыг эрмэлзэж байна.
Өнгөрсөн багагүй хугацаанд Жагдаг анд маань миний бичсэн болон бичээгүй олон сэдвээр блогийн сэтгэгдлээр, мессенжерээр, мэйлээр гэх мэт олон замаар надтай өөрийн санал бодлыг хуваалцаж, надад арай өөр нүдээр харах боломжийг олгодог байсан бол анх удаа өөрийн блогоор дамжуулан санал бодлоо бичсэн байгааг эндээс уншина уу. Товч танилцуулахад тэрээр АНУ-д мэдээллийн технологийн чиглэлээр 10 орчим жил ажиллаж байгаа бөгөөд том хэмжээний олон улсын корпорацийн мэдээллийн технологи гэж юу байдаг болон хэрхэн ажилладаг талаар өргөн их туршлагатай нэгэн юм. Энэ далимд нь надад өөр өнцөгөөр, өөр нүдээр харах боломжийг олгож, үргэлж хурцалж өгч байдагт нь баярлалаа гэж хэлмээр байна.
1 comment:
Аргамаг блог дээр нилээд халуун сэдэв дээр нилээд халуун хөөрөлдөж буй. Хөөрөлдөөнөөс ойлгосон зүйлээ ингээд сийрүүлчлээ. Жаахан нуршаа юм болчихлоо http://dusal.blogmn.net/23412/
Post a Comment