2009-09-14

Мессенжерээс татгалзав

Бид бүгд л ямар нэг хэмжээгээр мессенжер ашиглаж, түүгээрээ ажлаа амжуулж сурцгаасан байх юм. Нэг талын ач тустай ч нөгөө талаас чухал ажил хийж буй үед чухал бус зүйлс саад болох нь их. Нэлээн хэсэг хугацаанд ашиглахаас татгалзаж үзтэл үр дүн нь гайхалтай. Сатааруулах, ажлын цагаас хумслах нь их бага, бүтээмж ч нэмэгдэж байна. Ер нь миний хувьд "тус болохоосоо ус болох нь" их байсан бололтой. Өнөөдрөөс эхлээд тодорхойгүй хугацаагаар мессенжер гээч зүйлээс татгалзаж байна.

6 comments:

Маахай Л.Очирхуяг said...

Хамгийн гол нь чатлах буюу чалчих нь мэдээллийг их удааан солилцоод байх шиг байдаг. Ихэнхидээ үр дүнгүй чалчих нь ч байна. Харин түүний оронд мэйл бичихэд хүн эрхбиш эвлүүлээд санаа бодлоо нэгмөсөн илэрхийлчихдэг.

Би бас бүр мөсөн татгалзах гэж оролдсон. Гэхдээ байнга харилцдаг хүмүүс яалт ч үгүй чат хэрэглээд байхад татгалзах тун хэцүү байдаг. Гадаадад байх үед бүр ч.

Миний хувьд мессенжер асаавал ямагт харагдахгүй төлөвт байх ба маш чухал биш л бол хариулдаггүй. Хэсэг хугацаанд ингэхэд ирэх мессеж багасаад ирдэг.

Залуха said...

Миний бие мессенжер ашигладааг. Гэхдээ намайг ашигладагийг маш чухал хүмүүсээс бусад нь бараг мэдэхгүй дээ. Өөрөөр хэлбэл Очирхуягийн нэгэн адил байнга үл үзэгдэгч төлөвтэй байна. Энэ нь амар байдаг юм. Энд тэндээс хүн амьтан юм ярьж саад хийхгүй. Өөрөө хэрэг болсон үедээ хүн амьтан байна уу гэж хараад бусад үед бараг мартагдаж орхино. Нэг иймэрхүү байдлаар л ашиглаж байгаа ш дээ

B.Tumennast said...

invisible bh ch amar shuu

Т.Дашдорж said...

HI sain uu bagshaa BI MUIS - MTC- MT 4.1 angiin oyutan T.Dashdorj baina
Tanii blog ih goy yumaa

Mergen, WebGuru said...

Hamgiin buteemj ikhtei uedee messengeriig untaraaval ur buteel undur baih bolomjtoi bolov u. Minii huvid bi ugluu ert hamgiin erchimtei uedee hamgiin chuhal ajilaa amjuulahiig hicheedeg. Udees hoish harin messenger, enee tereetei zuuraldaj eheldeg de. kk

A. Mend-Orshikh said...

Үнэн шүү мессенжер үнэхээр зарим үед төвөгтэй байдаг. Тийм ч учираас би offline мессежыг шалгах зориулалтаар ашигладаг. Хүмүүсч хэрэгтэй хэрэггүй мэдээлэлийг spam байдлаар бичээд байдгийг ойлгодоггүй юм. Ашиглаж үедээ мөн 100% offline орж ашигладаг гэхүүдээ. Харин Skype арай л их ашигладаг шүү. Твиттер бол бүр ч их. :)