2009-10-23

Би маргаашнаас ажиллахгүй

Өнөө өглөөхөн гэрээс гарахдаа би хүсэл мөрөөдөлтэй, хийж бүтэх чин эрмэлзэлтэй бас амьдрал минь миний хичээл зүтгэлээс бүрэн хамаарна гэж боддог байлаа. Бүх зүйл надаас хамаарах учир мэдлэг, боловсролтой, туршлагатай байхыг эрмэлзэж цаг үргэлж шинийг эрэлхийлж, шинэ зүйлс судлаж, туршиж тэдгээрийгээ амьдралд хэрэгжүүлэхийг маш их хүсдэг байлаа. Ингэж их хичээсний минь үр дүн хэзээ нэгэн цаг гарна гэдэгт бат итгэдэг байсан юм. Мөн "уг нь төр засаг минь ингээд дэмжээд өгвөл", "нийгэм жаахан ийм тал руугаа өөрчлөгдвөл" гэх сэтгэл байх боловч энэ бүх өөрчлөлтөд би ч бас нөлөөлж чадна гэж бодож, эндүүрч явсан бололтой.

Маргаашнаас би ажил хийхгүй, яагаад гэвэл хийсэн хийгээгүй төр минь намайг халамжилж сайхан амьдруулах насан туршийн баталгааг өгөхөөр болж байна. Оюу толгойн гэрээ зурагдаад төсөл ажилдаа орчихлоо, удахгүй араас нь Таван толгойн нүүрс, Мардайн уран, Асгатын мөнгөний гээд олон ордуудын гэрээ зурагдсанаар эх орны маань хэтэвч зузаарч хүн бүрийг "монгол хүн" болж "амьд явсных нь төлөө" халамжилж, тойглох юм гэнэ. Хэн яаж хөдөлмөрлөж байгаагаас үл хамаарч бүгд ижил тэгш сайхан амьдрах юм гэнэ, яг л өвөө эмээгийн ярьдаг "хуучны сайхан цаг" шиг. Ингээд ирэхээр сайхан юм шиг хэрнээ нөгөө талаас хэн ч өөрөө өөрийнхөө төлөө санаа тавилгүй, зүтгэл гаргалгүй амьдарч болдог нийтээрээ хавтгай үүрэг хариуцлагагүй нийгэм рүү яваад байна уу даа. Явцдаа энэ нь хүмүүсийн идэвхи зүтгэл, хүсэл мөрөөдлийг устгаж "хүн сүг" эсвэл амьдардаг биш "амьд явдаг" хүн болгох вий гэдгээс айж байна. Би хүсэхгүй байна.

Төр маань өнөөдөр намайг "иргэний үүргээ" биелүүлж хүн амын шинэчлэсэн тоолологод хамрагдсаны төлөө шагнах гэж байна. Харин үүргээ биелүүлээгүй нэг нь зүгээр л "шагналгүй" хоцроно. Бидний амьдарч буй нийгэмд үүргээ биелүүлээгүйн төлөө хариуцлага тооцдог биш харин үүргээ биелүүлэхээр нь шагнадаг, биелүүлээгүй нэгнийнх нь "толгойг илээд" өнгөрдөг болж байгаа юм байна. Ардчилсан нийгэмд үүрэг бол үүрэг, шагналтай шагналгүй биелүүлэх ёстой, харин эрх бол тусдаа ойлголт юм. Үр дүнд нь үргэлж "гар хардаг", шагнал горьддог, гар хүндрүүлж байж л хөдөлдөг хачин "гацаа" гажиг нийгэм үүсэх вий дээ. Хувьдаа үүргээ биелүүлэх үүднээс заавал очно доо гэж бодож байсан ч шагналыг нь бодохоор дургүй хүрээд байх юм. Үүргээ биелүүлээгүйтэй нь хариуцлага тооцвол илүү үр дүнтэй байх бус уу.

Бидний өнөөдөр "бие гүйцсэн" гээд байгаа ардчилсан нийгэм маань хувь хүнийг өөрөөс нь хамаатуулж, төрөөс нь ижил тэгш боломж олгох тухай биш билүү. Хэн илүү боловсролтой, хэн илүү хөдөлмөрлөж буй нь сайхан амьдрах жамтай, хэн залхуу хэн олхиогүй нь шалгарч хоцрох ёстой биш билүү. Энэ л ухаанаар хандаж "тундас" болж үлдэхгүйн тулд өдөр бүр шинийг эрэлхийлж, илүү ихийг сурч мэдэх, хийж бүтээхийг эрмэлзэж ирсэн. Би өнөө өглөөхөн гэрээс гарахдаа би амьд явах биш амьдрах ёстой, амьдрах амьдрахдаа хүн шиг, дутагдах гачигдах зүйлгүй амьдрах ёстой, тэгээд энэ бүхэн надаас өөрөөс минь бүрэн шалтгаална гэж боддог байлаа. Бас хүн нь өөрөө хүсэл мөрөөдөлтэй, хариуцлагатай байж нийгмийг хөгжүүлдэг, илүү төгөлдөржүүлдэг гэдэгт би итгэдэг байлаа. Харин өнөөдөр нийгмийн байгаа байдал, төр засгийн маргаашийг зөгнөж байгаа байдал надад огт таалагдахгүй байна. Тэр хэдхэн суудал нь нийгмийг бүхлээр нь сааралтуулах, мянга мянган залуусын хүсэл эрмэлзлийг бөхөөх дайны үнэтэй гэж даанч бодсонгүй. Би ийм нийгмийг хүсээгүй, өнөө өглөөхөн ухаан санаанд минь байсан нийгмийг хүсч байна. Би хүсэл мөрөөдөлтэй байж, ихийг хийж бүтээмээр байна. Намайг битгий мохоо харин боломж олгоож гэж гуйж байна. Надтай адил мянга мянган залуу байгаа гэдэгт би итгэлтэй байна. Мөнгө тараах хэрэггүй, харин хөрөнгө оруулалтад, биднийг ажил хөдөлмөртэй байлгахад зарцуулаач. Төр минь бодлогоо эргэж нэг хараач....

15 comments:

Залуха said...

Миний хувьд ч гэсэн мөнгө тараахыг 100% эсэргүүцэж байна. Энэ талаар бидэнд 1,5 сая хэрэгтэй юу гэсэн хэлэлцүүлэг өрнүүлцгээе. Мөнгө тараахын эсрэг байгаа олон хүн байгаа гэж бодож байна.

Anonymous said...

helsen ug burtei chin sanal neg bn. busad humuus ch gsn ijil bodoltoi bgaa gedegt itgeltei bn. ene mungiig taraalaa geed mongolchuudiin smidral doroitnuu gehees saijrana l gj bhgui. zuv sedviig hundsun bn. iluu olon hund ene ug chin hureesei

fip said...

Дэмжиж байна. Мөнгө авлаа гээд яахав дээ, 1.5 саяар олигтой бизнес босно гэдэгт эргэлзэж байна, зүгээр л ойр зуурын зарлага, бараг гэр ахуйн хоёр гурван шинэ бараа аваад л өнгөрнө биз. Арай бодьтой юм хийдэг болоосой!

ntsetsbold said...

Санал нэг байна аа.

bayarsaikhan said...

mungu taraana gedeg hamgiin mulguu humuusiin hiih ajil. zasgiin erh barigchid maani mulguu bolj taarlaa. itgel huleelgesen saikhan hurtel uuschihsan naaj yavna. yana daa bid nar.

Anonymous said...

100 percent, you are right!!!

Baysa said...

Harin tiimee. Nuguu America bolon Australia tivin nutgiin uuguul irgediig iim mungu taraadag bodlogoor baihgui bolgoj baisan biz dee. Nuguu humuus ni aajimdaa yuu ch hideggui, zugeer l arhi uugaal gudamjind hevtej bdag, yamarch husel temuulelgui, yuuni tuluu amidrahaa ch medehgui humuus bolod huvirchihsan. Bi ene namudin gargaad baidag songuulin murin hutulburig unshaad yeruusuu oilgodgui yum. Namaig songuul teden tugrug ugnu shuu geel , nuguudhund ni humuus baysaal sanalaa uguud l. Ternii orond irgen ta uurin huls huch shudarga hudulmuruuruu amidralaa bosgoj, delhiin undur hugjiltei ornuudin jishgeer saihan amidrahah bolomjiig bid olgohiin tuld ingej ingej ajillana ch gedimu yum baival arai l tsetserlegin huuhduudin toglom shig sonsogdohgui baigaa biz dee. bi esvel buruu yariad bn u???

Alta said...

esto butku e!
chamta sanal neg bn

Mandakh said...
This comment has been removed by the author.
Mandakh said...

Би ч бас таньтай нэг санал байна аа. Үнэхээр хийе гэсэн хүсэлтэй бидэн шиг олон мянган залуусыг мохоож байна. бусад нь дагаж туйлшираад л энэ түр зуурийн л зүйл шүү дээ Баярлалаа таны нийтллээс бас урам зориг орж байна шүү Амжилт

Anonymous said...

Сайхан нийтлэл болжээ. Хүүхдийн мөнгө халамжийн мөнгөөр хоолоо зогоож ажил хийлгүй зүгээр суудаг залхуу Монголчуудад бол маш сайхан байгаа байх. Харин хөдөлмөрлөж амьдралаа авч яваа залууст бол үнэхээр харамсалтай шийд болж байх шиг байна. Ойлгохгүй юм тэрнийхээ оронд ажлын байр бариасай. Хэрвээ тараагаад эхэлчихвэл бүгдээрээ нийлүүлээд үйлдвэр барих уу. 8)

Anonymous said...

Залуусаа энэ нийтлэл олон олон залууст хүрээсэй. Бид нэг санаатай байвал энэ байдлыг засч залруулж чадна. Өөрийн листний бүх хүмүүс рүү энэ нийтлэлийн талаар мэдээ дамжуулаарай
Мөнгө тараахын эсрэг...
1 сая 500 аар юу хийж чадах уу ккк
үлдсэн амьдралдаа өлсөхөд бэлтгэээд Гэдсээ нэг сайхан баярлуулна байхаа.

Anonymous said...

Өэлүн эхийн сургаалийг багадаа сонсож байгаагүй төрийн түшээд л ийм шийд гаргадаг байхдаа. 5 сум нэг нэгээрээ бол амархан хугарна. Хамт байвал хугарахгүй гээд л ...
1,500 хамтдаа байвал хөгжинө. Дангаараа бол зүгээр л дуусаа

xvv said...

2 гараа өргөн сууна...

BamDaa said...

зөв зөв.