2010-05-21

Түүчээ

Уг нь "түүчээ" гэдэг үгийн тайлбарыг харвал "аян жинд хөтөлж явахад тэргүүлэн явах мал; түүчээ шар" гэж тодорхойлсон байх юм. Гэвч сүүлийн хэдэн жилд энэ үгийг зөвхөн мал амьтанд бус хүнд хэрэглэх болсон бөгөөд утга нь ямар нэг талаараа бусдаасаа түрүүлж, манлайлж яваа хүнийг илэрхийлэх болсон. Харин түүчээ нь ....

Хүн анх гал гаргахыг сураад тэрийгээ улам хялбаршуулж, хойч үедээ зааж өвлүүлэн үлдээж байсны үндсэн дээр өнөөдөр бид галыг өдөр тутам хэрэглэх боломжтой болсон. Эдисоны уйгагүй хөдөлмөр, хэдэн мянган удаагийн тэсрэлт басхүү олон лабораторийн үнээр бид өнөөдөр байгалийн нөхцлийг даван туулж харанхуйд гэрэл, хүйтэнд дулаан гаргаж, хүчрэхгүй үед техникийн тусламжтай асуудлыг хялбар шийддэг болсон. Цахим тооцоолох технологи бий болсноор маш өндөр нарийвчлалтай төрөл бүрийн тооцооллыг хийж, асар их хэмжээний өгөгдөл боловсруулж чаддаг болсон. Энэ мэт маш олон жишээ эдийн засаг, улс төр, боловсрол, уул уурхай, эрх зүй гээд салбар бүрт бий.

Арваад жилийн өмнө аав ээж маань анхны тооцоолуурыг (компьютер) авч өгөхөд ашиглаж чадахгүй анхан шатны сургалтад сууж байв. Дараахан нь линукс суулгаж байгаа нэрээр хамаг мэдээллээ арав гаруй удаа устгаж байсан. Арваад хоног суугаад арай гэж php3 гэдэг зүйлийг Apache дээр ажиллуулж үзээд маш их баярласан. Анх удаа вэб сервер тохируулаад ажиллуултал маргааш нь хакдуулахад маш их уур хүрсэн. Хуучин ажлын интернэтийг шилэн кабелиар холбочихоод баярлаж гүйхдээ хазгай гишгэж тавхайгаа цуулсан. News.mn-ийг хариуцаж ажиллаж эхэлснээс хойш 1 бүтэн өдөр огт гацалгүй ажиллахад нүднээс нулимс дуссан. Thread гээч зүйлийн учрыг ойлгох гэж 500 гаруй хуудас ном уншсан. Энэ мэт олон түүх, сургамжаас бидний амьдрал бүтэх ба энэ бүгдийг хойч үе маань бас туулах ёстой гэж үү? Үгүй л болов уу, тэд бидний замаар дахин биш харин бүргэлжлүүлэн алхах ёстой.

Өөрөөр хэлбэл бид үргэлж хэн нэгнээс урьтаж ямар нэг зүйлийг мэдэж авч байдаг. Хэрэв энэхүү мэдсэн, сурсан зүйлээ олон нийтэд хүргэж чадваас энэ нь маргаашийн хөгжилд хүрэх шат бөгөөд бидний өнөөдөр амьдарч буй нийгэм маань хэн нэгэн мянга мянган хүний тавьсан сая сая шатан дээр тогтож байгаа. Харин та өнөөдөр ямар шат тавих гэж байна вэ?

4 comments:

Xacaa said...

...баримтжуулалт...

Bayana said...

Бусадтай хуваалцсан мэдлэг жинхэнэ мэдлэг байдаг. Зөв замаараа л явж байна даа. Миний найз

Tulga said...

Би жаахан дүфф юм боддог байж магадгүй хэхэ. Одоогийн түвшинд бол хүн өөрөөсөө гадуурх зүйлийг л судалж тэрийгээ өөртөө ашиглаж байгаа. Яг л таны хэлсэн шиг олон давхар шатнууд. Нэг л өдөр хүмүүсийн амьдрал тэр шатнуудаар яаж ч алхаад бүр гүйгээд ч гүйцэж чадахаа болино гэж боддийм. Тэгэхээр миний бодлоор гаднах техник, технологи мар мар гэж байснаас өөрийнхөө дотоод мөн чанар гэдэг байхаа, өөрийгөө л сайн таньж мэдэж өөрийнхөө нууц чадваруудад суралцах хэрэгтэй. Хэрвээ тэгэхгүй бол нэг л өдөр терминатор, матрикс шиг роботуудтай байлдана, тэр үед маш ухаантай лаг Нео хэрэг болно. Би нэг таньдаг гуру багшаасаа бодох завдал өгөлгүйгээр

- Ирээдүйд хүн яаж хөгжих бол? гэсэн чинь
- Ирээдүйд хүмүүс тархиныхаа долгионоор хоорондоо харилцдаг болно. Би багшийн хэлснээр л байгаасай гэж боддог.

Д.Ганбат said...

Дээр үед мэдээллийг нууж нууцлах нь ашигтай байсан бол одоо цагт бусадтай хуваалцах нь илүү үр дүнд хүрдэг гэдэг нь амьдрал дээр батлагдаад байгаа.