Хавраас хойш үнэндээ орой үдэш төдийлөн гарсангүй, дээрээс нь зун эхэлмэгц зуслан гарсан болохоор үд өнгөрмөгц зуслан явсаар байгаад зуны Улаанбаатарын үдэшийг мартсан байна. Цэвэр агаарт амрах нь үнэхээр сайхан юм, сүүлийн хэдэн жил ингэж амраагүй юм бэ, ёстой мэдэх юм алга.
Сая хэд хоног орой үдэш интернэтэд холбоотой байх үнэхээр хэрэг гарсан болохоор хотод хэд хоног өнжиж байна, их орой оффисоос гарч харих замаа явгаар хороон, хотын гудамжаар алхах үнэхээр сайхан юм. Жинхэнэ нөгөө "Улаанбаатарын үдэш намуухан, намуухан" гэдэг дууны үг аман орж аялагдана. Ямаг үнэн үгтэй дуу вэ. Ялангуяа үдшийн бүрийгээр бүр ч гоё. НэтСофт-д ажилладаг байхад ажилдаа улайран сууж байтал нэг л мэдэхэд 22 цаг болсон байдаг, тэгээд л харих замын ихэнхийг алхаж, элдэвийг эргэцүүлэн алхдаг байж билээ. Одоо харин эрхэлсэн ажилгүй тодотголтой, ажилгүйчүүдийн эгнээнд жагсаж явна.
Их Монгол 800 жилийн хүрээнд багагүй сурталчилгаа хийсний дүнд гадны жуулчдаар Улаанбаатар үнэхээр дүүрчээ. Харих замд тааралдах ил болон далд паб, кафе, ресторанууд цөм дүүрэн.
Зуны Улаанбаатарын үдэш үнэхээр гоё, та гараад алхаарай. Хосууд хамтдаа хөтлөлцөн алхаад л, зөөлөн салхи үлээгээд л, ер нь л бүх юм цаанаа л нэг гоё.
УЛААНБААТАРЫН ҮДЭШ НАМУУХАН, НАМУУХАН
1 comment:
Тийм шүү. Зуны улаанбаатарын үдэш намуухан бороо орсоны дараахь үдшийн агаар бүүр гоё.
бид үүнээс дээр амьдарч чадна. Юу хэлэх гээд байна вэ гэхээр Өвлийн улаанбаатарыг агаар хоолой хорсом багтарч унам байдаг. Би ажилдаа ирэх замдаа арай л угаартчихдаггүй. Зун бол сайхан агаарын бохирдол харицангуй бага охид залуучууд маань дэгжин дэгжин хувцаслан алхана.
We will build better future together!!!
Post a Comment