2006-10-07

Улаанбаатар ба Google Maps

Google бол таны хамгийн сайн анд! Ямар нэг мэдэхгүй зүйл байвал түүнээс асуу, тэр мэдэж л таарна. Гэвч Google зөвхөн хайлт биш харин бусад төрлийн эхлүүлсэн төсөл бүр нь амжилттай хэрэгждэгийн нэг нь Google Maps. Google Maps-г ашиглан дэлхийн газрын зургийн гудамж, байшингийн нарийвчлалтайгаар харж болохоос гадна ямар нэг чиглэл заалгах гэх мэт дэвшилтэт боломжуудаар дүүрэн програм юм. Саяхан Planet GNOME үзэж суутал Federico-н блог дээр тэрээр Google Maps ашиглан өөрийн байшинг харах боломжтой болсон талаар үзээд өөрийн гэрийг харах гэж оролдлоо. Улаанбаатар хотыг өмнө нь харж болдог нарийн сайн харагддаггүй байсан юм. Бүр томруулан Сүхбаатарын талбайг үзлээ. Хот маань дээрээсээ их аятайхан харагдаж байна. Саяхан нэг оролдож үзсэн боловч болохгүй байсан санагдаж байна, эсвэл би буруу үзсэн юм болов уу.

За ямар ч байсан Улаанбаатар хоттой Google Maps ашиглан танилцаж, төөрөхгүй байх боломжтой болжээ. Яг үнэндээ жоохон хуучин зураг шиг санагдлаа (2006-10-07), гэхдээ боломжийн. Мөн хэрэв та гадаад явах гэж байгаа бол эртнээс Google Maps ашиглан газар оронтой танилцаж, өөрийн төлөвлөгөөг боловсруулах боломжтой болоод байна шүү дээ.

2 comments:

Баянаа said...

Дөлмандах чамд баярлалаа. Би хотынхоо дээрээс харсан зургийг гаргаж авах гээд цаг авсан, өөрийгөө зовоосон ажил хийж байна. Өрөөнийхөө хананд хэвлээд хадчихвал зүгээр юмуу гэж санаад. Ямар хурдан бөгөөд чанартай зураг авч болох талаар үүнийг уншигч та бүхнээсээ туслалцааг хүсэх байна. Баярлалаа.

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

Pooh aimaar saijirsan baina sh dee. Omno ni mashin bitgii hel baishin haragddaggui baisiim. Odoo udahgui gudamjind Gursed yavjiine geh yum baigaa biz. hehe
Ajil sain biz dee Duluu?