2008-02-29

Монголын интернэт: өнгөрсөн ба одоо

Бага дүүгээ гитарынх нь дамжаанд хүргэж өгч авдаг ажлаа өнгөрсөн долоо хоногт хийж яваад буцах замаараа 10-р хорооллын "Номин"-гоор оров. Дүүгээ жаахан эрхлүүлж зарим нэг амттан авч өгчихөөд гараад явж байтал хажууханд нь байдаг интернэт кафены хаягийг харсан дүү маань "ADSL өндөр хурдны интернэт гэчихсэн байх юм, нээрээ тийм хурдтай юм уу" гэж асууж байна. Гэртээ манайх Magicnet-ийн DSL ашигладаг болохоор "манайд байдаг шиг л интернэт" гэж хэлэхэд "тэгвэл сүртэй биш юм байна тээ" гээд нэх тоосон шинжгүй байна. Хэдийгээр би хуучин ямар байсныг тайлбарлахыг оролдсон боловч тэр үеийг мэдэхгүй дүү маань миний яриаг төдийлөн ойлгосонгүй. Хэдхэн жилийн өмнө хүн бүрийн хүсдэг боловч авч чаддаггүй, өндөр хурдтай, найдвартай гэгддэг байсан холболт маань маш энгийн, байх л ёстой зүйл болсон байх юм. Юм хөгжинө өө гэж ...

1 comment:

Гансүх said...

Диал-ап хэрэглэж байсан үеийг одоо бодоход хүндхэн ч байсан санагддаг хэхэ. Гэхдээ тэр үедээч гэсэн диалапаа голдоггүй л байсан юм